Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Монгол хиймэл оюуны хөгжүүлэгч орон болох боломжтой

2025-2-13
0
ЖИРГЭХ

Төрийн ордонд “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” анхдугаар чуулга уулзалт болж байна. Дэлхий хиймэл оюун (AI), их өгөгдөл, дижитал хөгжил хэмээх өөрчлөлтийн эринд шилжиж байна. Энэхүү технологийн дэвшил нь эдийн засгийн бүтэц, засаглалын тогтолцоо, үндэсний аюулгүй байдал, хүний хөгжил, цаашлаад хүчний харьцааг өөрчлөх, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд ч цогцоороо нөлөөлж буй хувьсгал болов.

Энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулан, хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтэд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих зайлшгүй шаардлагатай тулгараад байна.

Сүүлийн үеийн технологийн дэвшлийг хэрхэн зөв ашиглаж, салбар бүрд их өгөгдлийг бий болгох, дижитал шилжилтийг эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, тогтвортой хөгжлийн бодлоготой зөв уялдуулах стратеги боловсруулах, шаардлагатай боллоо.

Ухаалаг, дагуул хотуудыг эрчимтэй хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эрчимжүүлж буй энэ үед онцгой байдал, гамшгийн эрсдэлийг удирдах гол хөшүүрэг бол их өгөгдөл юм.

Их өгөгдөлд тулгуурлах нь хиймэл оюуны цогц шийдэл, технологийн ололт амжилтыг зүй зохистой ашиглах боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна.

Монгол баялагт суурилсан эдийн засгийн бүтэцтэй ч зах зээлийн савлагаанд өртөмтгий, тогтвортой бус хэв шинжтэй. Тиймээс хиймэл оюуныг эдийн засгийн шинэчлэл, салбарын төрөлжилтөд оновчтой нэвтрүүлэх нь чухал.

Үүний тулд, хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг олборлох салбарт нэвтрүүлснээр үр ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй олборлолтыг хөгжүүлэх боломжтой юм. Цаашлаад хиймэл оюуны тусламжтайгаар Монгол Улсын санхүүгийн технологи, худалдааны шинэ платформуудыг хөгжүүлж, бүс нутгийн худалдааны төв болох боломжтой. AI-д суурилсан хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, дижитал үйлдвэрлэлийг хөгжүүлснээр бүсчилсэн хөгжилд шинэ боломж нээгдэнэ.

Хиймэл оюуны хөгжил зөвхөн эдийн засаг, нийгмийн хүрээнд бус, үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаа, геополитикийн өрсөлдөөнтэй салшгүй холбоотой. Үүний зэрэгцээ хиймэл оюун нь улс орны аюулгүй байдалд хохирол учруулах, хувь хүний нэр төр, алдар хүндийг гутаах, хэн нэгнийг намнах хэрэгсэл болохоос сэрэмжлэх хэрэгтэй.

Хиймэл оюуныг ашиглаж эхэлснээс хойших ганцхан жилийн дотор хуурамч дүрс бичлэгийн тоо гурав, хуурамч дуу бичлэгийн тоо найм дахин нэмэгджээ.

Улс орон, террорист бүлэглэлүүд хиймэл оюуныг зэвсэг болгон ашиглах явдал гардаг. Тиймээс кибер аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалтыг сайжруулахгүйгээр хиймэл оюуны хөгжлийг зөв чиглүүлэх боломжгүй. Энэ цаг үед хиймэл оюунд суурилсан дижитал агуулга, хэлний боловсруулалт, соёлын өвийг хамгаалах технологийг хөгжүүлэх нь Монгол Улсын соёлын дархлааг бататгана.

Эцэст нь Монгол Улс хиймэл оюуны хөгжүүлэгч орон болох боломжтой. Хиймэл оюуны хөгжлийг зөвхөн хэрэглэгчийн түвшинд үлдээх бус, хөгжүүлэгч орон болох стратеги боловсруулах нь бидний зорилго байх ёстой. Бид хиймэл оюуны инновацын төв байгуулах, хөрөнгө оруулалт татах, стартап экосистемийг хөгжүүлэх бололцоотой.

Энэ зорилтын хүрээнд хиймэл оюуны ёс зүй, хариуцлагатай хөгжлийг хангах хууль эрх зүйн орчныг бий болгох нь нэн тэргүүний ажил юм. Цаашлаад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хиймэл оюун ухааны шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээний стратегийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, хиймэл оюун, дэвшилтэт технологи, хүний нөөцийн ур чадварын гурван шилжилтийг улс орны хөгжлийг дараагийн түвшинд хүргэх чиглэлд эрчимтэй ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.116.53)
    BOOBN XXNO80955877ANUSDI
    2025 оны 02 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    9 цаг 13 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    9 цаг 18 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    19 цаг 45 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    23 цаг 6 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    23 цаг 11 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК