Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2025-4-18
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2025.04.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 64 гишүүн дэмжиж, хуулийн төсөл батлагдав.

Түүний дараа Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооноос тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцэслэн батлах санал хураалтыг явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа.  

Монгол Улсын Их хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцсэн юм. Хууль зүйн байнгын хорооны тус саналыг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л. Соронзонболд уншиж, танилцуулаа. Тэрбээр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлснийг Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 09, 15, 16-ны өдрүүдийн хуралдаанаараа хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргах саналын талаар танилцуулсан болно.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг хэлэлцэж байгаа нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших анхны тохиолдол учир энэхүү асуудалд ул суурьтай хандаж, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх дэгийг анхаарах шаардлагатай талаар, мөн уг асуудлыг хэлэлцэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж гишүүний гаргасан саналтай ойролцоо төрлийн эрх зүйн маргаан байгаа эсэхийг татан үзэж, улс төр, эрх зүйн үр дагаврыг судлах шаардлагатай талаар, түүнчлэн УИХ-ын гишүүний гаргасан саналын зарим үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа тохиолдолд засаж, сайжруулах боломжийн талаар, УИХ-ын гишүүн П.Сайнзориг уг асуудлын талаар Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах бус, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлэх боломжтой талаар, УИХ-ын  гишүүн Г.Уянгахишиг аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал Үндсэн хуулийн цэцээс хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх боломжтой эсэх, УИХ-аас томилогддог албан тушаалтнууд УИХ-ын шийдвэртэй холбогдуулан шүүхэд гомдол гаргах эрхтэй эсэх талаар асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсэн болно.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын үндэслэлдээ Байнгын хорооны гишүүдийн саналыг нэмж тусган, саналаа 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын даргад дахин өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.  Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах Улсын Их Хурлын гишүүний саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.0 хувь нь дэмжсэн болно гэв.  

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Мөнхбаатар нар Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 33 жилийн түүхэнд УИХ-аас анх удаа Үндсэн хуулийн цэцэд хандан, тодорхой хууль зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргаж буй нь зөв жишиг хэмээн үзэж байна. Үндсэн хуулийн цэц бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж  асуудлыг шийдэх онцгой заалттай юм гээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин саналаа үндэслэл сайтай гаргасан хэмээн дэмжиж буйгаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргасан саналынхаа талаар тайлбар өгөв. Тэрбээр, Үндсэн хуулиар УИХ-ын шийдвэр, хууль зөрчсөн эсэх асуудал зөвхөн Үндсэн хуулийн цэцэд хянагддаг. Гэтэл УИХ-ыг ердийн шүүх дуудаж, УИХ-ын тэмдэглэл, хуралдаанаар шийдсэн асуудлыг нотлох баримтын хэмжээнд гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохыг шаардаж байна. Үндсэн хуульд УИХ төрийн эрх дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэсэн заалтын хил хязгаарыг ердийн шүүх давж алхаж хэрхэвч болохгүй. Энэхүү гажгийг таслан зогсоох арга бол Үндсэн хуулийн цэцэд санал гаргаж шийдвэрлэх боломжтой хэмээн үзсэн гэв.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, А.Ариунзаяа мөн энэ асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлээд УИХ  Үндсэн хуулийн цэцэд санал гаргах бус хуулиа санаачлаад засаж залруулаад явж болох эсэх, тухайн гомдол гаргагч хүнд хариуцлага тооцсон уу эсвэл өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн эсэхийг асууж тодрууллаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ хуулиа санаачлаад өөрчилсөн ч Цэцийн гаргасан магадлал өөрчлөгдөхгүй юм. Цэц магадлалаа эргэн харахын УИХ-аас ямар нэгэн хүсэлт гаргах ёстой  учраас дээрх  саналыг Цэцэд гаргаж байна. Энэ асуудлаар шат шатны шүүхийн байгууллага, улмаар Үндсэн хуулийн Цэцэд хүртэл удаа дараа гомдол гаргаж буй хүн бол Үндэсний аудитын газрын даргаар ажиллаж байсан Д.Хүрэлбаатар юм. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр өөрийн хүсэлтээ өгөх, хариуцлага хүлээх хоёр асуудал нь давхцаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэхдээ өнөөдөр дахин ажилдаа томилогдох ёстой гээд ийнхүү гомдол гаргаж буй зэрэг ёс зүйгүй асуудал гэв.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (102.89.85.215)
    Эрхэм ноён /хатагтай, Энэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно Вэб: Бид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүл
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (102.89.85.215)
    Эрхэм ноён /хатагтай, Энэ нь Adityapradhan анагаах ухааныг олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 доллараар зарна Сонирхсон хандивлагчид манай цахим шуудангаар яаралтай холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та мөн манай бүсийн төв оффист бидэнтэй холбогдож болно Вэб: Бид анагаах ухаанд 28 жил ажилласан туршлагатай. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж байна, бид таны яаралтай хүлээж байна Манай эрхэм өвчтөнүүд бөөрийг нухацтай хүлээж байгаа тул дагаж мөрдөх шилжүүл
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
    7 цаг 26 мин
  • Нийгата муж Монгол Улстай технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
    9 цаг 52 мин
  • Монгол улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа “Социализмаар аялцгаая” үзэсгэлэнг үзэж сонирхлоо
    11 цаг 32 мин
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
    11 цаг 34 мин
  • Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана
    12 цаг 57 мин
  • Элон Маск АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах намыг дэмжихэд 276 сая ам.доллар зарцуулжээ
    13 цаг 7 мин
  • Израилын сурагчдын аяллын үеэр дэлбэрэлт болж нэг хүүхэд амиа алдан, олон хүн шархаджээ
    14 цаг 23 мин
  • Трамп Орос, Украиныг эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэсэн ч Зеленский мэдээгүй байжээ
    15 цаг 2 мин
  • Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
    15 цаг 30 мин
  • ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
    15 цаг 38 мин
  • Хилийн боомтын үндэсний зөвлөл хуралдлаа
    15 цаг 54 мин
  • Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
    16 цаг 3 мин
  • “Хүн аалз” киноны од Тоби Магуэр экс эхнэрийнхээ хуримыг ХӨТӨЛЖЭЭ
    16 цаг 27 мин
  • З.Эрдэнэ-Очир: Багш маань “Таван хүний өмнө ч, тавин хүний урд ч, таван мянга, таван зуун хүний хажууд ч өөрийн ур чадварыг бүрэн харуул. Тайзыг, үзэгчдийг том, жижиг, олон, цөөн гэж ялгаж болохгүй” гэж сургадаг байсан нь санаанаас гардаггүй юм
    16 цаг 54 мин
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
    17 цаг 23 мин
  • Өвөл айсуй: Утааг ялаагүй хэвээр
    17 цаг 31 мин
  • “Breaking Bad” цувралын жүжигчин Р.Ж.Митте 34 насандаа таалал төгслөө
    17 цаг 46 мин
  • Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа
    17 цаг 49 мин
  • “Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
    17 цаг 56 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    18 цаг 56 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК