Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ордуудын амьдрал энэ долоо хоногт хэрхэн өрнөх вэ?

2025-4-21
0
ЖИРГЭХ

Ордуудын амьдрал энэ долоо хоногт хэрхэн өрнөх вэ? 


Хонь 

Долоо хоногийн эхээр таны сэтгэл хөдлөл нь эрүүл мэнд болон санхүүгийн байдалд нөлөөлнө. Хийж дуусаагүй байсан уран бүтээлийн ажилд ахиц гарна. Гадны нөлөөнөөс сэргийл. Хэн нэгэн таныг гүтгэж магадгүй. Зарим хүмүүсийн зөвлөгөөг үл тоосноор асуудалд орох магадлалтайг анхаар. Өөрийн зөн совинд итгэвэл мөнгө санхүүгийн бэрхшээлийг шийдэж, сэтгэлийн ханамж авна. Долоо хоногийн дундуур таны мэргэжил болон нийгмийн байр суурийг өөр түвшинд хүргэх мэдээлэл олж чадна. Ирээдүйгээ төлөвлөж, шинэ санаа оноог ажилдаа нэвтрүүл. Харин эрүүл мэнд эрсдэлд орж магадгүй. Халдварт өвчин тусч болзошгүй тул анхаар. Од эрхсийн байрлал санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд тааламжтай байна. Харин долоо хоногийн сүүлээр аливаа гэнэтийн үйл явдлыг хэт сүржин хүлээж авах хэрэггүй. Удаан үргэлжилсэн таатай харилцаагаа бэхжүүлж өгөөмөр сэтгэл гарга. Гэр бүлийн арга хэмжээ зохиоход тохиромжтой. Хамаатан садантайгаа харилцаагаа сайжруул. Мэргэжлийн, хариуцлагатай асуудлыг шийдэх боломжтой. Ямар ч ажлыг даван туулахын тулд амжилтаар өлсгөлөн бай.

Үхэр

Долоо хоногийн эхээр сайн төвлөрөхгүй бол хийсэн ажил, гаргасан шийдвэр тань заавал эргэж буцах болно. Ажлын амжилтад багаар ажиллах байдал, санхүүгийн боломж, түншүүдийн харилцаа гол нөлөө үзүүлнэ. Зөвшөөрөхгүй гэж тооцож байсан саналаа зоригтой тавьж чадвал эерэг хариу сонсох боломж гарч ирж байна. Эрх мэдэлтэнтэй маргах хэрэггүй. Хувийн зорилгодоо хүрэх хүсэл зориг ихтэй байна. Харин долоо хоногийн дундуур өөрт ашигтай харилцаа холбоо тогтоох боломж гарна. Ямар ч бэрхшээл тохиолдсон нэмэлт ашиг олох боломжтой ажил хэрэгч холбоогоо өргөжүүл. Харилцаа муудсан хүмүүсээс ч ашигтай ажил хэргийн санал гарч болох тул бусадтай илэн далангүй харьцаад үзээрэй. Амьдралыг бодитоор хар. Шаардлагатай үед нь өөрийн зөн совинг дага. Таны эрүүл мэнд сэтгэл санааны байдал, амьдралын хэв маягаас шууд шалтгаалж байгаа тул эрүүл мэнддээ анхаар. Долоо хоногийн сүүлээр бүх зүйл дээр бодолтой, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Аливаа буруу бодолтой хүмүүсийн арга мэхэнд орохоос сэрэмжил. Амьдралд унах, сэхэх үе аль аль нь байдаг. Болж буй сөрөг үйл явдлаас айх хэрэггүй. Хайр дурлалаа илчлэхэд тохиромжтой үе. Хосуудын харьцаа романтик байна.

Ихэр

Эрүүл мэндээ анхаар. Даарч хөрснөөс өвдөх магадлалтай. Амьдралын зөв хэмнэлтэй болоход анхаарал сайн тавь. Эрүүл, шинэ хоолоор өөрийгөө эмчилж сувил. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хий. Олны анхаарлын төвд байж чадахгүй бол урам хугарч, сэтгэл санаагаар унах хэрэггүй. Энэ түр зуурын асуудал байна. Яаруу түргэн ааш гаргаж, эргэн тойрныхонтойгоо хэрүүл бүү хий. Уураа дотроо барьж, бусдад тайван харагдахыг хичээ. Асуудал бэрхшээлүүдээс зайлсхийж, зугтах гэсний хэрэггүй. Гэхдээ өөртөө итгэх итгэлээ алдахгүй бол зөв чиглэлээ дагаж чадна. Санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжтой. Мэргэжлийн мэдлэг, бие даасан үйл ажиллагаа тань материаллаг урамшуулал авчирна. Төлөвлөсөн ажлаа сэтгэлийн хат гаргаж байж дуусгах хэрэгтэй болно. Тэвчээртэй байж зорилгодоо хүр. Удирдлагын зүгээс багагүй дарамт ирэх болно. Долоо хоногийн сүүл рүү ойр дотнын хүмүүсийн дэмжлэгээр та таагүй байдлыг хөнгөн өнгөрөөж чадна. Муу зүйлд ч сайн тал байдгийг олж харахыг хичээ. Ажилдаа дүн шинжилгээ хий. Уран бүтээл хийх, ном унших зэрэгт сайн. Гэр бүлдээ цаг зав гаргаад хамтдаа салхинд гараарай. Амжилттай, эрүүл байх үндэс нь дотнын хүмүүсийн тусламж, төрөл төрөгсдийн хайр энэрлийн оролцоо байх болно. Үр хүүхдүүдтэйгээ энгийн байдлаар ярилцах нь танд таашаал өгнө.

Мэлхий

Долоо хоногийн эхээр ажил амьдралын хэмнэл болон үүссэн нөхцөл байдал амарч тайвшрах боломжийг танд олгохгүй. Хэт санаагаар унахаас зайлсхий. Дотнын хүмүүстэйгээ харьцахдаа эерэг бөгөөд эелдэг байдлаа хадгал. Элдэв саад бэрхшээлийг давж чадвал ямар ч салбарт амжилт олно. Ажлаа цагт нь дуусгах хэрэгтэй ч хэт ачаалал авч, ядрахгүй байхыг хичээ. Удахгүй од эрхэс энэ ордны хүмүүсийн хичээл зүтгэлийг зүй ёсоор үнэлнэ. Харин долоо хоногийн дундуур та урьд нь олж харж байгаагүй гайхалтай боломжуудыг илрүүлэх болно. Шийдвэртэй алхам хийхэд бэлэн бай. Энэ үед мэргэжлийн ажилдаа амжилт гаргах үе. Таны цаг ирнэ. Ажил хэргийн саналыг зоригтой хүлээн авснаар танд ашигтай байх болно. Харин хайртай хосуудын харилцаанд үл ойлголцол үүснэ. Зарим хүмүүсийн дархлаа суларч, ханиад хүрэх магадлалтай. Ганц бие эрчүүд хайр дурлалын адал явдалтай учирч, болзоонд явна. Настай хүмүүсийн нэр хүнд олны дунд өсөх бол долоо хоногийн сүүлээр нягт нямбайгаар ажил хэргээ төлөвлөхийг од эрхэс зөвлөж байна. Цаашид тулгарч болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Хий хоосон хүсэл тэмүүлэлд бүү авт. Ингэх нь таны хувьд амьдралаа улам л хүндрүүлнэ. Гэр бүлийн амьдрал тогтвортой сайн байна. Та эелдэг даруу байснаар бусдаас сайн үнэлэлтийг авна.

Арслан

Биеийн хүчний ажил хийх бол хашир, нягт нямбай ханд. Сөрөг сэтгэл хөдлөлд хөтлөгдөх юм бол амьдралын баяр баясгаланг мэдрэхгүй. Таны амжилтыг дарахыг олон хүн хичээх болно. Алдааг чинь өрсөлдөгч нар анхааралтай ажиглаж байна. Ажлаа сайн төлөвлө. Төлөвлөгөөгөө ягштал мөрдөхийг хичээ. Ашигтай хэлэлцээр хийх боломжийг бүү алдаарай. Харилцаа холбоо амжилттай байна. Гэхдээ албан тушаалаа буруугаар бүү ашигла. Бусдад чирэгдэл бүү учруул. Санхүүгийн асуудалтай байсан ч өр шир, албан татвараа хугацаанд нь төл. Олон нийтийн үйл ажиллагаа амжилттай болно. Худлаа амлалт өгөх нь осолтой. Зарим хандлага хуурмаг гэдгийг сайн сана. Сайхан сэтгэл, азтай учрал зүгээр л кинон дээр байдаг мэт мэдрэмж төрж магадгүй. Хов жив хөөцөлдсөн хүмүүстэй цагаа дэмий үрэх хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү дэмий зүйлээс болж хайртай хүнтэйгээ муудалцах хэрэггүй. Ямар ч үед тэвчээртэй бай. Хэрүүл маргаанаас зайлсхий. Биеийн эрүүл мэндийг муутгах гол хүчин зүйл нь тааламжгүй харилцаа байх болно. Тайван байвал цаг үеийн хурцадмал байдал өөрөө дарагдана. Хайр сэтгэлийн мухардалд орсон харилцааг сэргээх үйл явдал болно. Хувийн ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд цаг гарга. Хичээл зүтгэлийн хариуд хувь заяа танд тусална. Эрүүл мэндээ анхаар. Салхинд гарч, дуртай зүйлээрээ хичээллэ. Бие сэтгэл тань таагүй байсан ч өөдрөг сэтгэл харилцаагаа хэвийн авч үлдэхэд туслах бололтой.

Охин

Долоо хоногийн эхээр хариуцлага алдаж болзошгүй байна. Ямар ч ажил хэрэгт анхаарал болгоомж шаардана. Бүх зүйлийг жин тан байлгахын төлөө бүү залхуур. Эрч хүчтэй байх тул эрсдэлтэй зүйлд азаа үзэхийг хүснэ. Эрсдэлтэй наймаа, мөрийтэй тоглоомд бүү найд. Энэ нь төдий л таатай үр дүн авчрахгүй. Долоо хоногийн дундуур бусдын санаачилга, шүүмжлэлд тэвчээргүй хандах нь хамтын ажиллагаа, түншийн харилцааг ярвигтай болгоно. Хэрэгжиж байгаа дүрэм журмыг дагахгүй бол хэцүү байдалд орно. Зарим асуудлыг бүрэн таньж мэдээгүй байгаа бол буруу үзэл санаанд автах аюул тулгарч байна. Амьдрах нөхцөл байдлаа өөрчлөөд үз. Ирээдүйн төлөвлөгөөгөө эргэж сайн нягтал. Харин долоо хоногийн сүүлээр амьдралыг тань өөрчлөх гэнэтийн учрал тохиолдож болзошгүй. Бууж өгөлгүй өөрийн байр сууриа хамгаал. Таны нэр хүнд өсөхөд олон нийтийн арга хэмжээ, ажил хэргийн уулзалт тусална. Олон хүмүүст зориулан үг хэлж магадгүй тул сайн бэлд. Ажил амралтаа зөв зохицуулах шаардлага зүй ёсоор тулгарна.

Жинлүүр

Хуучны найз нөхөд, түншүүдээ бүү гомдоо. Удахгүй та тэднээс тусламж гуйж магадгүй байна. Сонголт хийх шаардлага ажилд ч, хувийн амьдралд ч тулгарах бололтой. Ажил хэрэгт асуудал гарч мэднэ. Од эрхэс зөн билиг, далд мэдрэмжээ зарим үед ашиглахыг зөвлөж байна. Чухал үед зөв шийдвэр гаргаснаар хамт олноо нэгтгэж өгнө. Таны өөртөө болон эргэн тойрныхондоо тавих шаардлага өндөр байх ёстой. Эв найртай, дулаан уур амьсгалтай орчинд байж ажлаа хялбархан амжуулж чадна. Урьдчилан тооцоогүй саад гарсан ч таны өөдрөг сэтгэлийг унтрааж чадахгүй. Ажлын ачааллаас болж олон цагаар хоол ундгүй явах нь таны эрүүл мэндийг хохирооно. Иймд ажил амралтаа сайн зохицуул. Эсвэл ажлыг өөрийнхөө төлөө хэсэг зуур хаяж чаддаг эр зоригтой байх хэрэгтэй болно. Таагүй нөхцөл байдлыг өөрийн хүчээр даван туулна. Хэцүү нөхцөл байдлаас зугталгүй шууд нүүр тулах үе. Долоо хоногийн сүүл рүү гэр бүлийн харилцааг хэвийн болгох нь чухал байна. Хайртай хүмүүс үл ойлголцлоос болж муудалцаж магадгүй тул хүлээцтэй ханд. Хэдий зарим таагүй нөлөө хүйтэн хөндий байдлыг дуудах боловч халуун дулаан уур амьсгалыг бүхий л хүчээрээ тогтоон барьж, жижиг сажиг гомдлуудыг март.

Хилэнц

Энэ долоо хоногт оюуны салбарт ажилладаг хүмүүсийн үйл ажиллагаа үр дүнтэй байна. Харин биеийн хүчний ажил хийдэг хүмүүс ачаалал ихтэй тул анхаарал болгоомжтой бай. Арилжаа наймаа хийх үед хэт сэтгэл хөдлөлд автахгүй байхыг зөвлөе. Мөн нэр төрийн хойноос явахгүй байх нь зөвдөнө шүү. Ажил хэрэг амжилттай байх боловч хөндлөнгийн оролцоо сөргөөр нөлөөлнө. Хийж гүйцэтгэсэн ажилдаа үүссэн асуудлыг тодруулж ажил хэрэгчээр зохицуул. Найз нөхдийн эсвэл ойр дотнын хүмүүсийн анхаарал халамж таны сэтгэл санааг өргөж, сайн амрахад тус болно. Ахуйн хэрэгцээний зарим асуудлаа амжилттай шийдэхэд хичээл зүтгэлээс гадна аз багагүй нөлөөлөх болно. Харин дотоод сэтгэлээ хүн бүрд битгий мэдэгдээрэй. Сэтгэл зүй тань тогтворгүй байна. Таагүй хүмүүс таныг муу зүйл рүү түлхэж магадгүй. Долоо хоногийн сүүл рүү эв найртай харилцаа давамгайлна. Хэрүүл маргаан асуудлыг улам л хурцатгана. Тиймээс эвлэрэхийг эрхэм болго. Нэгэн хэвийн, түгжигдмэл байдалд бүү авт. Хэрвээ та сэтгэлээ дотроо нууж ил гаргахыг хүсэхгүй бол бүх чухал үйл явдал таны хажуугаар өнгөрөх болно. Эрч хүч буурна. Хэт ачаалалтай оюуны болон биеийн хөдөлмөрөөс татгалз.

Нум

Зарим хийж амжаагүй ажлаа азтайгаар дуусгах магадлалтай. Санаачилгыг гартаа түлхүү их зүйл бүтээнэ. Хий хардалт, хов жив ойрын хүрээлэлд зөрчил үүсгэнэ. Өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх зэрэгт цаг гаргахад таатай байна. Та амжилттай яваа хүмүүсээс үлгэр дуурайл авах нөхцөл бүрдэнэ. Өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаар. Сэтгэл санааны байдал тань тогтворгүй байвал бүх юмнаас залхан, бусдаас алдаа дутагдал хайж эхлэх бололтой. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд сайн найз нөхдөөс тусламж авахад таатай. Хосууд хувийн амьдралтай холбоотой асуудлаас болж бие биеэ гомдоохоос болгоомжил. Уран бүтээлч хүмүүсийн алдар хүндтэй болох хүсэл их байна. Төрийн албанд ажилладаг мэлхийнхэнд албан тушаал дэвших алхам нь өндөр байр сууринд авчирна. Долоо хоногийн сүүл рүү танд хамаагүй асуудлаар маргаан үүсвэл бүү оролц. Санаа нийлдэг хүмүүсээс шаардлагатай туслалцааг хүлээн авна. Таны ажил хэргийг дэмжих судалгаа, мэдээлэл олоход тэд тусална. Од эрхэс танд өгөөмөр байдлыг амлаж байна. Магтаал сайшаал, бэлэг сэлт нь ямар ч харилцаа холбоонд нааштай хандлагыг авчирна. Таатай уур амьсгал өмнөх үеэс илүү байж, ажлаа амжилттай явуулахад тусална.

Матар

Санаа нэгтэй ивээн тэтгэгчтэй байвал амжилтад хүрэх боломж нээгдэнэ. Санхүүгээ сэтгэл хөдлөлдөө бүү захируул. Удирдах ажил хийдэг хүмүүс хууль хяналтын байгууллагын шалгалтад өртөж магадгүй. Худалдаа наймааны үйл ажиллагаа амжилттай болно. Ашиг орлого боломжийн олно. Харин хэт их ашиг хонжоо бүү хар. Гэнэтийн орлого олбол яаран баярлах хэрэггүй. Дарга удирдлагадаа гаргасан шинэ санаагаа танилцуулах боломж гарна. Ажлын хамт олонтой харьцах харилцаагаа сайн хянах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх зэрэгт цаг зав гаргахад таатай байна. Та амжилттай яваа хүмүүсээс үлгэр дуурайл авах хэрэгтэй. Эргэн тойронд сонирхолтой нөхцөл байдал бүрдэнэ. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд таатай үе. Гэр бүлийн чухал асуудлаа хоорондоо ярилцаж эхэл. Гарсан маргаан зөрчлөө тайван замаар шийд. Өөрийн дуртай зүйлдээ хайртай хүнээ хүчээр татан оролцуулах гэж бүү оролд. Харин эсрэгээрээ түүний сонирхлыг хүндлэн дагах нь хүндлэл, итгэлцлийг нэмэгдүүлнэ. Долоо хоногийн сүүл рүү бизнес эрхлэгч нар ямар ч нөхцөл байдалд бэлэн бай. Харин хар цагаан хэл амнаас болгоомжтой байгаарай. Яаруу шийдвэр эвгүй байдалд оруулна. Өмнөх алдаа сөхөгдөнө.

Хумх

Долоо хоногийн эхээр зөрчил маргаан гарах магадлалтай тул та аль болох ойлголцохыг эрхэмлэж тэвчээр гарган бууж өгөхөд буруудахгүй. Дотнын хүнтэйгээ сайн ойлголцохыг хичээ. Зөвхөн хөрөнгө мөнгө таныг аз жаргалтай болгохгүй гэдгийг ухаарах үйл явдал тохионо. Чин сэтгэл, эрх чөлөө жинхэнэ аз жаргал авч ирнэ гэдгийг та ойлгоно. Тиймээс сэтгэл амар амьдрах арга зам ол. Төлөвлөсөн ажлуудаа шат ахиулж чадвал эрч хүч авна. Үр ашигтай салбарт ажиллахын төлөө тэмүүл. Харин долоо хоногийн дундуур цаг агаар хүйтэн байгаагаас болж таны эрүүл мэндийн асуудал хүндэрч болзошгүй. Мөн санхүүгийн асуудлаар буруу шийдвэр гаргах магадлалтай. Зөрчилтэй, өрсөлдөөнтэй байдлаас болж голдиролдоо орсон ажилд ч гэнэтийн саад гарна. Залуу хүмүүс хувийн амьдралдаа тогтсон нэг хүнтэй байх эсвэл олон романтик учрал хайх эсэхээ шийдэхэд анхаарал тавь. Амьдралдаа чухал шийдвэр гаргах үе. Эрүүл мэндээ анхаар. Долоо хоногийн сүүлээр өдөр тутмын ажлаасаа болж ядарч болзошгүй. Найз нөхдийн айлчлал эсвэл ойр дотнын хүний анхаарал зэрэг нь таны сэтгэл санааг өргөж, сайхан амрахад тус болно.

Загас

Долоо хоногийн эхээр аз ивээж, гэнэтийн үйл явдлаас орлого олох боломж гарч ирнэ. Хөрөнгө мөнгө хэмнэсэн ухаалаг худалдан авалт хийх бололтой. Хайрын харилцаа танд аз жаргалтай байх боломжийг өгнө. Од эрхсийн зарим тохиол танд асуудал учруулах ч та нөхцөл байдлыг сайжруулах ямар нэг зүйл хийж чадна. Хамт ажиллагсадтайгаа сайн харьцаатай байхыг хичээ. Долоо хоногийн дундуур аливаа харилцаанд болгоомжтой ханд. Сайн сайхан хүсэл мөрөөдөл, санаа бодлууд биеллээ олж магадгүй. Ажил дээр ч гэр орондоо ч сэтгэл санаагаа тайван, эмх цэгцтэй байлга. Дутуу дулимаг алхмаас болж ажил төрлөө үр дүнгүй болгохгүйн тулд эртнээс төлөвлө. Харин долоо хоногийн сүүлээр гэр орны амар тайван байдал таны эерэг энергийг сэргээж, эрүүл мэнд сайн байхын үндэс болно. Их ажлаас түр зуурын амсхийх боломж гарна. Залхуурч төвөгшөөснөөс болж асуудал гаргавал танд хожим гай болно. Та хүн бүхэнд талархдаг гэдгээ харуул.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Намрын сэрүүхэн өдрүүдэд гэртээ хийж болох 4 амттай жор
    7 цаг 27 мин
  • Энерги ундаа эрч хүч үү, эрсдэл үү?
    9 цаг 47 мин
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
    11 цаг 51 мин
  • Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна
    13 цаг 22 мин
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
    13 цаг 50 мин
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
    Өчигдөр 16 цаг 46 мин
  • “America’s Got Talent”-д түрүүлсэн Тайландын өсвөр насны од Nene Royal "Avenged Sevenfold" хамтлагийн тоглолтыг нээнэ
    Өчигдөр 16 цаг 45 мин
  • С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
    Өчигдөр 16 цаг 18 мин
  • Ц.Идэрбат: Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
    Өчигдөр 13 цаг 23 мин
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
    Өчигдөр 12 цаг 25 мин
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
    Өчигдөр 11 цаг 50 мин
  • Английн Премьер лигийн цэнгэлдэхэд шар айраг уухыг зөвшөөрөх гэж байна уу?
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    Өчигдөр 10 цаг 44 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
  • No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК