Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМД-ын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ

2025-4-29
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа даргалсан.

Энэ өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.

Нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх тайланг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3 дахь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129-131 дүгээр зүйлийг баримтлан Нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа сонсголыг даргалж, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Ж.Баясгалан, Б.Бейсен, Х.Болормаа, Х.Булгантуяа, Д.Ганмаа, М.Ганхүлэг, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ц.Мөнхтуяа, М.Сарнай, Ж.Чинбүрэн, Б.Энхнасан, С.Эрдэнэбат нар оролцсоныг дурдлаа.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч Баяраагийн Рагчааг Улсын Их Хуралд санал болгосон. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.8 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчээр Л.Хоролсүрэнг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 саналаар томилсон. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг, ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд нэр дэвшигч Б.Рагчааг мэргэшлийн хувьд шалгуур хангахгүй ч мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хувьд шалгуур хангаж байгаа талаарх дүгнэлтээ сонсголд танилцуулсан. Нэр дэвшигчийн танилцуулга, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан сонсголд оролцсон гишүүд болон урьдчилан асуулт асууж, үг хэлэхээр бүртгүүлсэн иргэдийн төлөөлөл асуулт асууж, хариулт авсныг тайлангийн танилцуулгад дурдсан байв.  

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар нэр дэвшигч Б.Рагчааг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн дэмжсэнийг А.Ариунзаяа гишүүн танилцуулгадаа онцоллоо.

Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен асуулт асуув. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нь уг салбарын тулгамдсан асуудал болсныг онцлоод тус зөвлөлөөс гаргасан шийдвэрээр нийслэл, аймаг, дүүргийн томоохон нэгдсэн эмнэлгүүдийн санхүүжилтийн 30-40, хувийн эмнэлгүүдийнхийг 40-50 хувийг хассанаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ цалгардах нөхцөл байдал үүссэнийг дурдав. Иймд зөвлөлийн гишүүнээр томилогдвол иргэд, даатгуулагчийн эрхийг хамгаалахад хэрхэн анхаарч ажиллахыг тодруулсан. Нэр дэвшигч Б.Рагчаа, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилогдсон нөхцөлд эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд гарч буй асуудалд онцгой анхаарч ажиллахын зэрэгцээ, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн нэн тэргүүнд хөндөж тавих нэлээдгүй асуудал байна хэмээн хариулсан.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан нэр дэвшигчийг томилох саналыг дэмжиж, итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс оношийн төрлөөс хамааруулан эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг олгож буй асуудлаар өөр өөр шатлалын эмнэлгийнхэнтэй уулзахад, олон талын саналыг хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээс оношийн төрлөөс хамааруулан зарим өвчний тусламж, үйлчилгээнд үзүүлэх зардал хасагдсан. Энэ нь эмнэлгийн байгууллагууд зардалдаа тааруулан тухайн өвчнөөр өвдсөн хүнийг хүлээн авахгүй эсвэл цалингийн төсөв нь хүрэхгүй болсон тул даатгалд хамрагдаж буй эмчилгээ, үйлчилгээнд илүүтэй анхаарах зэрэг асуудлууд  үүсэж болзошгүйд анхаарах шаардлагатай гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж буй сувилал, уламжлалт болон сэргээн засах тусламж, үйлчилгээний үнэлгээ, уялдаа холбоог нэн түрүүнд ялгаж, салгах шаардлагатай байнгааг дурдахын зэрэгцээ даатгалын үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөртэй уялдуулмаар байна. Тодруулбал, нэг өвчин тусаад хоёр дахь эрсдэл бий болдогт анхаарч, хагалгаанд орсон, хавдрын дараах эмчилгээ, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн яах вэ гэдэг нь хоёр дахь урьдчилан сэргийлэлт мөн. Үүнийг цэгцлэх нь чухал гэж байлаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг группт оруулахын тулд үзлэг, оношилгоонд оруулсан талаарх мэдээллийг эргэж ашигладаг болох нь чухал тул энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг захив.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдоод жил гаруйн хугацаанд ажиллаж байсан хүний хувьд, холбогдох хууль тогтоомжид үндэслэн шийдвэр гаргахаас өмнө даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахын тулд эрүүл мэндийн шатлалын эмнэлгүүдээр явж, бодит байдалтай танилцаж, илүүтэй санаачилгатай ажиллахыг хүсэв. Нөгөөтээгүүр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн хувьд чадалтай эмч нарын багаас гадна, сайн менежерүүдийг ажиллуулах, улмаар эмнэлгүүдийн даатгалын санхүүжилт, зарцуулалт, хуваарилалтад хяналт тавихад онцгойлойн анхаарах шаардлагатай гэв. Мөн өнгөрсөн оны төсвийг хэлэлцэх үед Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг 300 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн хэдий ч эмнэлгүүд энэ төсвийг олгоогүй, хассан зэрэг асуудлыг тавьж буйд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хэвтрийн хүнд өвчтэй, хөнгөвчлөх үйлчилгээний заалттай иргэдэд өрхийн эмнэлгүүдээс гэрээр үзүүлсэн тусламж, үйлчилгээг дүгнэхдээ урамшууллыг нэмэгдүүлэх зэргээр асрахуйн үйлчилгээнд даатгалын шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.   

Ингээд  Б.Рагчааг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр томилохыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.3 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Franca Maya (149.88.98.130)
    HIRE A HACKER TO RECOVER STOLEN FUNDS. THE HACK ANGELS If you are a victim of losing your hard earned money to a fake online investment. Or you require assistance getting back your lost or stolen ETH, Bitcoin, or other cryptocurrency? I will recommend anybody who wants to recover scammed bitcoin, stolen cryptocurrency, funds lost to binary options forex, investment and any other form of online scam to reach Out to THE HACK ANGLES RECOVERY EXPERT. So, catch them up for your lost funds through their email or through their WhatsApp No. WhatsApp +1(520)200-2320) support@thehackangels.com Website at www.thehackangels.com I will always be grateful for the job well done.
    2025 оны 04 сарын 29 | Хариулах
  • Franca Maya (149.88.98.130)
    HIRE A HACKER TO RECOVER STOLEN FUNDS. THE HACK ANGELS If you are a victim of losing your hard earned money to a fake online investment. Or you require assistance getting back your lost or stolen ETH, Bitcoin, or other cryptocurrency? I will recommend anybody who wants to recover scammed bitcoin, stolen cryptocurrency, funds lost to binary options forex, investment and any other form of online scam to reach Out to THE HACK ANGLES RECOVERY EXPERT. So, catch them up for your lost funds through their email or through their WhatsApp No. WhatsApp +1(520)200-2320) support@thehackangels.com Website at www.thehackangels.com I will always be grateful for the job well done.
    2025 оны 04 сарын 29 | Хариулах
  • MAYERMUSK RECOVERY COMPANY (178.238.10.15)
    How To Recover Access To Lost Coinbase Wallet Address, Go To Mayermusk Recovery Company I’m Karo from Sweden, and I’m thrilled to share my experience with Mayermusk Recovery Company. After forgetting my Coinbase wallet passcode since 2020, I thought I had lost €105,000 forever. Thanks to their expert help, my wallet was successfully restored! Highly recommend their services! How to recover coinbase wallet address hire Mayermusk Hacker I lost my Coinbase wallet recovery phrase contact Mayermusk Where is my Coinbase recovery phrase Coinbase wallet recovery not working reach out to Mayermusk Coinbase Wallet backup file Coinbase Wallet login help Contact Mayermusk I forgot my Coinbase Wallet password Hire Mayermusk Coinbase wallet lost recovery phrase hire Mayermusk WhatsApp: +.1.3.4.7.4.7.0.7.6.7.8. Mail: Support@ mayermuskrecoveries .com Homepage: https:// mayermuskrecoveries .com
    2025 оны 04 сарын 29 | Хариулах
  • MAYERMUSK RECOVERY COMPANY (178.238.10.15)
    How To Recover Access To Lost Coinbase Wallet Address, Go To Mayermusk Recovery Company I’m Karo from Sweden, and I’m thrilled to share my experience with Mayermusk Recovery Company. After forgetting my Coinbase wallet passcode since 2020, I thought I had lost €105,000 forever. Thanks to their expert help, my wallet was successfully restored! Highly recommend their services! How to recover coinbase wallet address hire Mayermusk Hacker I lost my Coinbase wallet recovery phrase contact Mayermusk Where is my Coinbase recovery phrase Coinbase wallet recovery not working reach out to Mayermusk Coinbase Wallet backup file Coinbase Wallet login help Contact Mayermusk I forgot my Coinbase Wallet password Hire Mayermusk Coinbase wallet lost recovery phrase hire Mayermusk WhatsApp: +.1.3.4.7.4.7.0.7.6.7.8. Mail: Support@ mayermuskrecoveries .com Homepage: https:// mayermuskrecoveries .com
    2025 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    12 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    18 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    10 цаг 44 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    14 цаг 5 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    14 цаг 10 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК