Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Болдсүх: Иргэншлийн асуудал шийдэгдчихвэл Монгол Улсынхаа шигшээ багт тоглоно

2025-4-30
0
ЖИРГЭХ

БНСУ-ын шигшээ багийн тамирчин, Бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн аварга Х.Болдсүхтэй ярилцлаа. Тэрбээр дунд ангиасаа БНСУ-д суралцаж, өдгөө БНСУ-ын 48 жилийн түүхтэй “KCC Egis” багт нэгдээд таван жил болжээ. Түүнийг өнгөрсөн жил БНСУ-ын Бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн аварга болсныг уншигч та бүхэн мэдэх биз ээ.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө эх орондоо ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу? Хэр хугацааны дараа Монголд ирж байна вэ?

-Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн жилийн долоодугаар сард амралтаараа Монголд ирсэн. Энэ удаад Монголд ирээд долоо хонож байна. Ирснийхээ дараа Үндэсний дээд лигийн финалын тоглолтуудыг үзсэн. Сэтгэгдэл маш өндөр байна. Жил ирэх тусам л Монголдоо ирэх өдрийг хүлээдэг болсон. 

-Анх хэрхэн сагсанбөмбөгийн спорттой холбогдсон бэ? 

-Монголд байхаасаа л сагсанбөмбөгт их дуртай байсан. Багадаа сагсанбөмбөгийн тоглолтууд үзэх, гадаа шийтэн дээр сагс тоглоход багагүй цагийг зарцуулсан гэж боддог. Солонгост очсоны дараа мэргэжлийн сагсанбөмбөгийн сургалттай сургуульд элссэн. Тэр цаг мөчөөс эхлээд өдийг хүртэл энэ спортоор тууштай хичээллэж байгаа. 

-Сагсанбөмбөгийн хамгийн гол зүйл бол бөмбөг шүү дээ. Таны хувьд хамгийн анхны бөмбөгөө хэзээ авч байсан бэ? 

-Хамгийн анхны бөмбөгийг эмээ маань авч өгч байлаа. Эмээ "та энэ бөмбөгийн аваад өг" гээд л авхуулж байсан юм. Үнэгний зурагтай бөмбөг байсныг хамгийн тод санадаг. Харин өвөөгөөрөө гэрт өлгөдөг шийд авхуулж байсан. 

-Иргэншлийн асуудлаас болоод олон боломжийг алдсан гэж сонссон? 

-Тийм ээ. Бага сургуулиас нэгдүгээр курс хүртэлх хугацаанд хамгийн чухал тэмцээнүүдэд иргэншлийн асуудлаас болоод орж чаддаггүй байсан. Мөн эмнэлэгт үзүүллээ гэхэд 2-3 дахин их төлбөр гарах зэрэг асуудлууд тулгарч байсан. Хамгийн гол нь Дээд лигийн тамирчин болохын тулд заавал БНСУ-ын иргэншил хэрэгтэй байсан л даа.

Мөрөөдлийнхөө төлөө БНСУ-ын иргэншил авсан. Одоо тус улсын дээд лиг болон шигшээ багийн тоглогч болсондоо баяртай байдаг. 

-Хэдий БНСУ-ын иргэншилтэй ч гадаад тамирчин лигт тоглоход тус улсын иргэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Найзууд Х.Болдсүх гэдэг нэрээр л дууддаг. Харин дээд лигт тоглохдоо Солонгос нэрээрээ тоглосон. Миний Солонгос нэрийг И Гён Хе гэдэг. Дээд лигт тоглоход Солонгосчууд болон фенүүд маань намайг солонгос хүн л гэж бодсон байх. Солонгос нэртэй, мөн гадаад төрх ч солонгос хүн шиг болохоор гадаад хүн гэж хараагүй болов уу.

-БНСУ-ын "KCC Egis" багтаа нэгдээд таван жил болжээ. Анх багтаа хэрхэн нэгдэж байсан бэ? 

-Их сургуулийн гуравдугаар ангидаа драфтад нэрээ өгсөн. Драфтаар сонгогдохоо мэдэж байсан ч сонгогдсоны дараа сэтгэл их хөдөлсөн. Тайзан дээр гарч үг хэлэхдээ сандарч, биеэ барьсан. Сонгогдсоноос хоёр хоногийн дараа багтаа нэгдэж бэлтгэл хийсэн. Багийн тамирчдаасаа хэнийг ч танихгүй. Багшийнхаа нүдэнд өртөхийн тулд бүх чадлаараа хичээсэн.

-Мотиваци унтарч л байдаг, асч л байдаг гэдэг шүү дээ. Ер нь шантарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ? 

-Шантрах үе цөөнгүй байсан. Гэсэн хэдий ч хүнд хэцүү үеэ бусдад хуваалцахгүйгээр өөрөө даваад гарчихдаг л даа. Бага байхаасаа л миний амьдрал бол сагсанбөмбөгөөр юм байна гэдгийг ойлгосон. Тиймдээ ч, шантарсан үедээ больё гэж хэзээ ч бодож байгаагүй. Үүнийг даваад гарчихвал зүгээр болно гэдэг бодлоор хэцүү үеэ давж туулдаг байсан. 

Одоо ихэнх хүмүүс намайг Монгол хүн гэдгийг мэддэг болсон. Тийм болохоор намайг яг ямар тоглогч вэ гэдгээс хамаарч Монгол Улсыг дүгнэх болохоор сайн тоглохыг хичээж байгаа. 

-Өнгөрсөн жил Бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн аварга болсон шүү дээ. Энэ талаар дурсахгүй юу? 

-Өнгөрсөн жилийн Бүх оддын тоглолтод анх удаа оролцсон. Ингэхдээ гурван онооны шидэлтийн аварга болсондоо маш их баяртай байна. Сагсанбөмбөгийн тамирчин хүний хувьд гурваас шидэлт маш чухал байдаг. Тухайн үед Монголоос маш олон хүн баяр хүргэсэн.

-БНСУ-ын дээд лигийн бүх оддын тоглолтод оролцоход ямар шалгуур тавигддаг вэ? 

-Бүх оддын тоглолтод оролцохын тулд нэг тоглолтод заавал гурваас нэг удаа оруулах шаардлагатай байдаг. Мөн санал хураалт ч явагддаг. 

-Өдөрт шидэлтийн бэлтгэл хэдийг хийдэг вэ? 

-Солонгос тамирчид өдөрт 500-1000 шидэлтийн бэлтгэл хийдэг. Гэхдээ тэр шидэлтийн бэлтгэл тоглолтод ашиглагдаад байдаггүй. Миний хувьд арай өөр арга барилаар шидэлтийн бэлтгэлээ хийдэг. 

-Монголын сагсанбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах талаар боддог уу? Шигшээ багийн бүрэлдэхүүнд орох санал ирвэл хэрхэн хүлээж авах вэ? 

-Монгол Улсынхаа шигшээ багт тоглоно гэж боддог. Солонгос улсын шигшээ багт тоглоод үзчихлээ. Багаасаа л Монгол Улсынхаа шигшээ багт тоглох талаар боддог байсан.

2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголчууд хүлээж байгаа. Би ч ялгаагүй. Боломж гарвал оролцоно. Тийм болохоор иргэншлийн асуудлаа шийдэхийг хичээнэ дээ. Хоёр иргэншлийг зөвшөөрчихвөл улсынхаа нэрийн өмнөөс тоглох боломжтой гэж боддог. 

-Цаашид хамгийн их биелүүлэхийг зорьж буй зорилгынхоо талаар хуваалцахгүй юу? 

-Миний мөрөөдөл БНСУ-ын шигшээ багт орох байсан. Энэ мөрөөдөлдөө биелүүлсэн. Харин дараагийн зорилго бол чадварлаг дасгалжуулагч болох. Дасгалжуулагч болоод Монголоос өөрийн гэсэн хүүхдүүдийг дасгалжуулаад дэлхийд гаргах зорилготой болсон. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    21 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    2 цаг 35 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    2 цаг 43 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    4 цаг 5 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    5 цаг 30 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    5 цаг 43 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    6 цаг 4 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    6 цаг 15 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    6 цаг 25 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    6 цаг 32 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    6 цаг 43 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    7 цаг 4 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    7 цаг 8 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    7 цаг 9 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    7 цаг 14 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    7 цаг 19 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК