Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ

2025-5-05
0
ЖИРГЭХ

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын фракцын улстөрчид ном бичих “дуртай” болсныг энд хэлчих нь зөв биз. Зам, тээврийн сайд асан А.Гансүх “Төмөр замын хэрэг” нэртэй “ном”-оо албан ёсоор нээгээд долоо л хонож байгаа бол Тавантолгойн тухай О.Алтангэрэлийн хоёр хэсгээс бүрдэх эмхэтгэл “ном” өнөөдөр албан ёсоор тараагдах ажээ-

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нэгэнтээ Ерөнхий сайдын муу юмаа хийдэг “Солгой гар”-ыг нийгэмд танилцуулж байлаа. Түүний онож нэрлэсэн хүн нь нэг намаас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон өнөөгийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл байв. Хүний эрх, шударга ёс ярьсаар парламентын босго алхсан өмгөөлөгч залууг өнөөдөр хүний эрхийн эсрэг ажиллаж, ардчиллыг хумихийг оролдлоо гэж намын нөхөр нь дүгнэсэн юм. Үнэхээр ч өмнөх О.Алтангэрэл, одоогийн О.Алтангэрэл хоёр танигдах аргагүй болтлоо төрөл арилжжээ. Ер нь эрх мэдэл, албан тушаал хүнийг эвддэггүй, харин зан араншин, мөн чанарыг нь л ил гаргадаг гэж ярьдаг. Тэр өнцгөөс харвал О.Алтангэрэлийн баг хуулагдсан юмдагуудаа. Яг л нөгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлдэг “Хаа сайгүй баг хуулагдаж байна даа...” гэсэн үг О.Алтангэрэлд яав цав зориулагдсан ч юм шиг... 

Уг нь тэр хүний эрхийг дээдэлсэн, хувийн өмчийг хамгаалсан, зах зээлийн эдийн засгийг дэмжсэн үзэл баримтлалтай АН-ын гишүүн. Анхнаасаа АН-ынх байгаагүй угшил нь өөр гэж ярьсан ч мөн л ийм үзэл баримтлалтай ХҮН-ий хүн. Эзэмшсэн мэргэжил, дагнасан ажил нь ч эрх нь зөрчигдсөн иргэд, өмч нь булаагдсан компаниудыг өмгөөлөх ажил байсан. Тиймдээ ч “Өмгөөлөгч О.Алтангэрэл” гэх нэрээр нийгэмд ч, намдаа ч танигдсан юм. Гэтэл өнөөдөр О.Алтангэрэлийн амнаас булаана, хураана, хориглоно л гэх үг сонссогддог боллоо.  

                 Хамгийн гол нь О.Алтангэрэл энэ бүхнээ муйхараар хийх гэж зүтгэж байгааг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу онцолсон байдаг. Одоо байгаа хуулиа мөрдөхөд л болох юман дээр ардчиллыг хумих, бизнесийг дарамтлах гав гинж нэмэхээр зүтгэж байгааг нь шүүмжилсэн байдаг. Үнэхээр ч түүний үг үнэн гэдэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын үйлдэл бүрээр батлагдаж байх юм. Өнөөдрөөс эхлэн О.Алтангэрэл сайдын бас нэгэн муйхарлал бүр ном болон тараагдах гэж байгаа юм байна.

Ер нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын фракцын улстөрчид ном бичих “дуртай” болсныг энд хэлчих нь зөв биз. Зам, тээврийн сайд асан А.Гансүх “Төмөр замын хэрэг” нэртэй “ном”-оо албан ёсоор нээгээд долоо л хонож байгаа бол Тавантолгойн тухай О.Алтангэрэлийн хоёр хэсгээс бүрдэх эмхэтгэл “ном” өнөөдөр албан ёсоор тараагдах ажээ.

МАН-ын төв хэвлэл болох “Монголын Үнэн” сонины нүүрээр О.Алтангэрэл сайд өөрийн “ном”-ынхоо хавтсыг хийсэн байна. Саяхныг хүртэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяанд байсан Оюуны өмчийн газарт энэ чиглэлээр маргаан ирвэл яах болж байна? Энэ том муйхарлалынх нь хажууд жижиг хэрэг л дээ. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Оюуны өмчийн хуулиа зөрчөөд бүхэл бүтэн сонины нүүр өөрийнхөө номын хавтсанд ашигласан бол хууль гууль болсны л илрэл юм. За энэ ч яах вэ гэж бодъё. Одоо тараагдаагүй номын агуулга руу О.Алтангэрэл сайдын “Нүүр ном”-доо бичсэн тайлбарын хүрээнд оръё.

                      О.Алтангэрэл сайд “Нүүр ном”-доо ерөнхийдөө Монгол Улсын стратегийн орд болох “Тавантолгойн” нүүрсний бүлэг ордын “Ухаа худаг” нэртэй талбайг УИХ-ын холбогдох шийдвэргүйгээр “Энержи ресурс” компанид эзэмшүүлсэн явдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахлан ажиллаж дүгнэлтээ гарган Засгийн газарт танилцуулсан. Энэхүү ажлынхаа хүрээнд ажлын хэсэгт цугларсан баримтуудаас түүвэрлэж 2 боть эмхэтгэл бэлдэж хэвлүүлсэн гэдгээ хэлсэн байв. Мөн “Монголын Үнэн” сонины нүүрийг ашигласнаа “Жич: Эмхэтгэлийн нүүрэнд ашигласан "Үнэн" сонин бол 1962 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хэвлэгдсэн Тавантолгойн геологи ангийнхны өрмийн бригадийн амжилтын талаарх мэдээлэл, фото тавигдсан дугаар юм” гэсэн байв.

Мөн энд дурдсан хамгийн гол санаа нь “Тавантолгой нүүрсний бүлэг ордын хайгуулд манай ард түмэн 50 жилийн турш ямар их хөрөнгө хүч зарсан, тэрхүү орд хэрхэн хувьд очиж хэд дамжсан, стратегийн орд гэгч ойлголт хуулинд хэрхэн орж, хэн хэн ямар байр суурьтай байсан, Засгийн газар энэхүү ордыг буцаан авах талаар ямар алхам хийсэн, яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй, эдүгээ энэхүү ордын Ухаа худгийн хэсгийн олборлолт, орлого, татвар төлөлт ямар байгаа болон энэхүү үйл явдлын талаарх Энержи ресурс компанийн байр суурь, эдийн засгийн үр өгөөжийн талаарх хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг яригдаж буй олон асуултад хариулт өгөх баримтууд энд бий” гэсэн байна.

О.Алтангэрэл сайдын энэхүү тайлбараас харахад, ахиад л анхных шигээ муйхараар зүтгэх нь тодорхой бололтой. Тэр хувийн хэвшлээ няцаахад зориулж хоёр ч ном бичсэн болж таарахаар байгаа юм. Бизнесийнхэн нь төр, засагтайгаа ярилцахад бэлэн байна гэдгээ амаараа, хэвлэлээр дамжуулж илэрхийлээд, энэ ордыг “Хууль зөрчиж аваагүй” гэдгээ ярьчихаад байгаа. Гэвч “Дуусдаггүй яриа” гэдэг шиг энэ сэдэв дээр шинэ өнцөг, шинэ санаачилга гаргаж хөрөнгө оруулагчтай хэлэлцээний ширээний ард суухын оронд, өмнөх сэдвээ, өнөөх зүйлээ л бүр “ном” болгож сэвж байх юм.

                   Тавантолгой бол яах аргагүй стратегийн орд. УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад багтсан нь үнэн. Төрийн өмчөөр хайгуул хийсэн энэ ордын 50 хүртэл хувь нь төрийн мэдлийнх байх нь ч хуульчлагдсан зүйл. Гэхдээ энэ дээр нэг зүйл ойлгох хэрэгтэй. Тавантолгойн бүлэг орд бүхэлдээ стратегийн нэг орд бөгөөд өнөөдөр төр 96 хувийг нь эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, Ухаа худаг гэдэг нэг хэсэг нь тус ордын ердөө 4 хувь. “Энержи Ресурс”-т энэ хувь очсон тухайн үеийнх нь хуулийн шаардлагыг эргэж сөхвөл “Энержи Ресурс” юун ганц Ухаа худагтай үлдэх, ахиад ч бусад хэсгийг эзэмшиж байх учиртай байсан. Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр их тодорхой тайлбарсан байдаг юм билээ. Тэрээр сэтгүүлч С.Гандөлд өгсөн ярилцлагадаа “Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 гэх заалтын дагуу явсан бол “Энержи Ресурс” компанийн эзэмшилд буй тусгай зөвшөөрлийн төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай л байхаар байв. Үүнээс илүү хувийг төрийн мэдэлд авах хуулийн ямар нэгэн зохицуулалт тэр үед байгаагүй. Тиймээс цорын ганц гарц нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тэр компанитай хэлэлцээр хийн, ойлголцон тохиролцох явдал байсан. Тэгж байж л 50-иас илүү хувийг төрийн мэдэлд авах боломж нээгдвэл нээгдэнэ. Үгүй бол үгүй. 

Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү тэр компанитай гурван сар хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээ маш сайн хийсэн. Мань мэт ч бас нам, засгийн болон хувийн шугамаараа тэр компанийн эздэд нөлөөлөх гэж үзсэн. Өвөлжин хэлэлцээр хийсний үр дүнд Тавантолгойн нүүрсний ордын нийт талбайн 95 хувь, нийт нөөцийн 96 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн аваад, улмаар тус ордын нийт талбайн 5 хувь, нийт нөөцийн 4 хувийг Энержи Ресурс компанийн мэдэлд үлдээсэн” гэсэн байдаг. Хэлэлцээ амжилттай болоогүй бол төр өнөөдөр юун 96 хувь эзэмших, ердөө 50 хүртэлх хувьтай л үлдэх байжээ.

Энэ бол тухайн үеийн Ерөнхий сайдын хэлсэн үг. Харин тэр үед энэ гэрээний ямар ч оролцогч бус байсан Монголын уур уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаа NTV телевизийн “Анализ шоу-засаглал ба зах зээл” нэвтрүүлэгт орох үеэрээ дараах байр суурийг илэрхийлж байв. Хөндлөнгийн, бас мэргэжлийн хүний хувьд Н.Алгаа “...Энд түүх ярьж таарна. 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дараа 1998 онд BHP гэж үндэстэн дамнасан корпорац Тавантолгой тусгай зөвшөөрлийг авсан байдаг. Тэд 10 сар судалж, өрөм тавиад социализмын үед хийсэн судалгаанууд бүгд батлагдсан. Харин дэд бүтэц байхгүй учраас эдийн засгийн хувь үр ашиггүй гэж үзсэн. Тухайн үед коксжих нүүрсний үнэ тонн нь 40 ам.доллар буюу үнэхээр ашиггүй байлаа. Ингээд Монголоос гарсан. Лицензийг нь дотоодын хувийн хэвшлийн компани авсан.

               Одоогийн Хууль зүй, дотоодын хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын тэмдэглэлээр Ухаа худаг ордыг Энержи ресурст шилжүүлсэн байна гэж хэлсэн. Миний мэдэж байгаагаар Тавантолгойн бүлэг ордын 4 лиценз Энержи Ресурст байсан. Харин С.Баярын Засгийн газар хэлэлцээр хийгээд “Та нар хувьд байсан юмыг хадгалсан байна, ТЭЗҮ хийсэн, өрөм тавьсан гээд их мөнгө зарсан байна” гэдгийг нь хэлсэн. Хуулиар бол төр 50 хүртэлх хувийг авах ёстой байсан ч С.Баяр Ерөнхий сайд Тавантолгой бүлэг ордын 96 хувийг төрд авсан. Тэгэхээр тэр лицензээс Засгийн газар, компани хоёр хэлэлцээ хийгээд хамгийн солбицол багатайг нь компанид үлдсэн (эх сурвалж: itoim.mn)” гэсэн байдаг.

Тухайн үед гэрээ байгуулж байсан Засгийн газар, бас хөндлөнгөөс харж байсан мэргэжлийнхний хэлснээр Тавантолгойн бүлэг ордын 96 хувийг төр эзэмшсээр байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нь 50 хүртэлх хувийг төр авах ёстой гээд байгааг ердөө муйхарлал л гэе дээ. Нээрээ монгол хэлний зөв бичих дүрмийн Журамласан тольд “Муйхар” гэдэг үгийг учрыг үл ухан зүтгэх, гөжих байдал гэж тайлбарласан байдаг юм билээ.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
“Бид 33-уулаа амьд байна”: Газрын гүнд 69 хоног тэмцсэн уурхайчдын түүх
Нөмрөгийн дархан цаазат газраас 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (66.181.166.35)
    Муйхар хүн ганцаар тогтохгүй, нэлээд хэд байна өө, ккк. Учрыг үл ухан зүтгэх, гөжих байдал гэж муйхар гэдэг үгийг онож тайлбарласан байна шүү
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • IBC BANK (102.89.69.163)
    Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
    2025 оны 05 сарын 10 | Хариулах
  • NEW (102.89.69.169)
    Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
    2025 оны 05 сарын 08 | Хариулах
  • NEW (102.89.69.169)
    Сайн мэдээ, бүгдээрээ! Хэрэв танд автомашины зээл, бизнесийн зээл, оюутны зээл эсвэл орон сууцны зээл хэрэгтэй бол энэ банктай холбогдож болно: info@ibcunit.com
    2025 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.162.102)
    Шудрага есийг илүүтэй харуулсан бодит луйварчдын хэргийг гаргаж тавьсан нь олон хүмүүсийн эрх ашиг ганхаж байж ядан байгаагын илэрхийлэл
    2025 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.212.162.103)
    Шодой хол очиж мөөр
    2025 оны 05 сарын 07 | Хариулах
  • Ононтуул авилгачдын мөнгөөр бичжээ (103.212.162.177)
    Ононтуул хахаж үхээрэй!
    2025 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.179.218)
    За чи хулгайчдыг өмгөөлөх шаардлагагүй буруу замаар олсон бол хулгай.Энд хүний эрх гэсэн нэр дор цөөнхийн эрхийг хамгаалах бус нийтийн эрхийн төлөө энэ хүн ажиллаж байна.
    2025 оны 05 сарын 06 | Хариулах
    • Тэр үнээн. Энэ цаас сараалагч хэний талд бгааг бид мэдэж бна.
      2025 оны 05 сарын 06
  • Зочин (66.181.176.113)
    TANILTSI80955877
    2025 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.25.155)
    Үргэлжлэл. Бодит байдал дээр юу болоод байгааг жишвэл: Тогоотой сүү байлаа гэхэд МСИЭС Оджаргал 4% буюу өрөм, тослогийг буюу 4%-ийг нь авчхаад тэр харж байна уу, цэлийгээд байгаа тогоотой сүү чинь 96% нь гэж байгаатай яг ижил. Гэхдээ тэр сүүгий нь ууж болохгүй,цайсүлж болохгүй. Ухаа худаг бол ТТ-н ордын өрөм, тослог нь..
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.25.155)
    Яг Оджаргалын нэг ярилцлаг хэвээрээ байна. ТТ-ын бүлэг ордын 96%-ийг төр МСиЭС 4%-ийг ашигладаг гэж ярьж хүмүүсийн толгой угааж байсан, Баримт нь байгаа байх. Бодит байдал дээр
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
  • иргэн (192.82.66.11)
    Энэ хүнийг гоочлох хэрэггүй, хэн нь ч ийм байгаагүй л биздээ.
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.114.27)
    SADARLMAAR80955877SEKSDEX
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.168.34.168)
    Хууль бус өмч хураах хууль санаачилсан хуулийн сайд залууг та нар сайн харлуулж бич за.Ус тос үнэн худоаараа ялгарна шүү. Энэ хамтөрсан засаг бузрыг арилгана бүтээн босгоно гээ биздээ өузруудаа..
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.114.27)
    BOOBN XXNO80955877ANUSDN80955877VANXANDAAD
    2025 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
    21 мин
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
    56 мин
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
    1 цаг 36 мин
  • С.Бямбын “Зогсоол” УСК Бусаны кино наадамд дөрвөн шагнал хүртлээ
    3 цаг 21 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
    3 цаг 52 мин
  • Netflix компани 1000 ажилтнаа цомхотгохоор болжээ
    3 цаг 59 мин
  • Зүрхний хагалгаанд орсон 14 хүүхэд давтан үзлэгт хамрагдаж байна
    4 цаг 1 мин
  • Салли Рүүнигийн номуудыг Палестиныг дэмжсэн байр сууринаас нь шалтгаалан Их Британид худалдаалахгүй
    4 цаг 30 мин
  • Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
    4 цаг 45 мин
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
    4 цаг 50 мин
  • Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    5 цаг 12 мин
  • Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
    5 цаг 24 мин
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
    21 цаг 36 мин
  • Италиас Австрал руу нисэх байсан онгоцонд "орны бясаа" илэрсний улмаас нислэгийг цуцалжээ
    23 цаг 43 мин
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    Өчигдөр 14 цаг 03 мин
  • М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
    Өчигдөр 11 цаг 56 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Өчигдөр 11 цаг 29 мин
  • Хүний амь эрсэдсэнээс болж Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний үйлчилгээ зогслоо
    Өчигдөр 10 цаг 49 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК