Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд

2025-5-09
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Аугаа их Эх орны дайн 1941 оны зургадугаар сарын 22-ноос 1945 оны тавдугаар сарын 9 хүртэл нийт 1418 хоног үргэлжилсэн.

БАРИМТ 2

Дайн эхлэхэд фашист Герман холбоотнуудынхаа хамт ЗХУ-ын баруун хил дээр 5.5 сая хүнтэй 190 дивиз, 4300 танк, давшилтын зэвсэг, 47.2 мянган их буу миномёт, 5000 нисэх онгоц, байлдааны 190 хөлөг онгоц байруулаад байжээ. Мөн Зөвлөлтийн цэргийн баруун тойрогт нийт 2.9 сая хүнтэй 166 дивиз, есөн бригад, 1800 танк, 1540 онгоц байрлаж байжээ. 

БАРИМТ 3

Дайн 1941 оны зургадугаар сарын 22-ны өглөө 04:00 цагт эхлэхэд фашистууд зөвхөн энэ өдөр Зөвлөлтийн 1200 онгоцыг сөнөөсний 800-г нь нисэх буудал дээр устгасан гэдэг. 

БАРИМТ 4

Дайн үргэлжилсэн дөрвөн жилд Зөвлөлтийн 34 сая 476.700 цэрэг офицер байлдааны ажиллагаанд оролцсоны 800 гаруй мянга нь эмэгтэйчүүд байв. Харин дайн дуусахад Зөвлөлтийн зэвсэгт хүчинд ЗХУ-ын 12 маршал, гурван гол маршал, төрөл цэргийн 11 маршал, тэнгисийн цэргийн флотын адмирал хоёр, 5597 генерал, адмирал үлдсэн байв.

БАРИМТ 5

Дайны хугацаанд Зөвлөлт холбоот улс нийтдээ 661 дивиз, 666 бригад эмхлэн байгуулж байлдаанд оролцуулсан байна. 1943 оноос эхлээд Зөвлөлтийн армитай гадаадын цэргийн бүлэглэлүүд байлдаж эхэлсэн байна. ЗХУ-ын нутагт Польшийн хоёр арми, Чехийн армийн корпус, Румыны явган цэргийн хоёр дивиз, Югославын явган болон танкийн хоёр бригад, Францын нисэх “Нормандия” эскадриль улаан армийн талд байлдаж байлаа. Дайны төгсгөл гэхэд гадаадын цэргийн бүлэглэлийн нийт хүний тоо 550 мянгад хүрсэн байна.

БАРИМТ 6

Хамгийн удаан үргэлжилсэн бүслэлт бол Ленинградын бүслэлт. 1941 оны есдүгээр сарын 8-наас 1944 оны нэгдүгээр сарын 27 хүртэл 872 хоног үргэлжилсэн энэ бүслэлтийн үеэр 800 мянга гаруй хүн өлсгөлөнгөөр амь үрэгдсэн нь Дэлхийн хоёрдугаар дайны туршид АНУ, Их Британийн нийлээд үрэгдсэн цэргийн тооноос илүү. Ленинградын бүслэлтийн үеэр ажилчдын нэг өдрийн нормын талх 250 грамм байсан бол, албан хаагч, хүүхдэд хоёр дахин бага байлаа. Бүслэлтийн үед хот дээр 107 мянган бөмбөг, их бууны 150 мянган сум туссан байна.

БАРИМТ 7

Хар тэнгисийн эргийн Севастополийн боомтын хамгаалалт хамгийн удаан үргэлжилсэн нь 1941 оны аравдугаар сараас 1942 оны долдугаар сар хүртэл нийт 147 өдөр үргэлжилсэн байна. Сталинградын тулалдаан 1942 оны долдугаар сараас 1943 оны хоёрдугаар сар хүртэл нийт 200 өдөр, шөнө үргэлжилжээ. Энэ тулалдаанаар улаан арми 480 мянган цэрэг офицероо, 4340 танк, миномёт, 2769 нисэх онгоцоо алдаж хотыг чөлөөлөх үеэр немцийн 24 генералыг олзолж авчээ. Хотын гудамж, байшин, барилгын давхар бүрийн төлөө ширүүн тулалдаан болж хожмоо Павловын хэмээн нэрлэгдсэн дөрвөн давхар байшингийн төлөөх тулалдаан 58 хоног үргэлжилсэн гэдэг.

БАРИМТ 8

Дэлхийн түүхэнд танкийн хамгийн том тулалдаан болж орсон Курскийн цүлхэнд 1943 оны зун Зөвлөлтийн улаан армийн хүн хүчний хохирол Германыхаас долоо дахин их байсан гэдэг. Энд 360 мянган хүн алагдаж, сураггүй алга болсон байна. Энд Зөвлөлтийн улаан арми нэг сая 336 мянган цэрэг офицер, 19100 их буу миномёт, 3444 танк, өөрөө явагч их буу, байлдааны 2900 нисэх онгоц хуримтлуулан орсон бол Германы тал 900 мянга гаруй хүн хүч, 10 мянган их буу миномёт, 2700 танк, өөрөө явагч их буу, байлдааны 2050 нисэх онгоц хуримтлуулан тулалджээ.

БАРИМТ 9

Дайны дөрвөн жилд дайсны ард талд нэг сая гаруй хүн партизаны хөдөлгөөнд нэгдэж 600 мянга гаруй отряд болон байлдаж байжээ. Партизаны хөдөлгөөнд оролцсон 184 мянга орчим партизан, нууц ажилтанд Зөвлөлтийн одон медалиар шагнагдсаны дотор 248 хүн ЗХУ-ын баатар болжээ.

БАРИМТ 10

Беларусын партизаны отрядууд гэхэд л дайсны 387.5 мянган цэрэг офицерыг устгаж 84 мянгыг шархдуулан 4106 цэрэг офицерыг олзолж авчээ. Партизанууд Зөвлөлтийн 8373 цэрэг офицерыг олзноос суллаж, дайсны цэргийн 8269 төмөр замын цуваа, 29 хуягт галт тэрэг, 4606 гүүрийг дэлбэлсэн байна. Дайсны цэргийн штаб, гарнизон 732-ыг устгаж, 284 онгоц, 14.7 мянган автомашин, трактор, сум хэрэгсэл бүхий агуулах 738, холбооны 835 км шугамыг устгажээ.

БАРИМТ 11

Эх орны дайны үеэр Зөвлөлтийн улаан армийн нийт хохирол 11 сая 944,1 мянган хүн болсны 6.885 сая нь амь үрэгдэж, дөрвөн сая 559 мянган хүн нь сураггүй алга болж, олзлогдсон байна.

БАРИМТ 12

Дайны туршид Зөвлөлт холбоот улс нийт 26.6 сая хүнээ алдсан гэдэг бол 1998 онд энэ тоог 29 592 749 хүрсэн гэж шинэчлэн гаргасан байдаг. Дайн үргэлжилсэн дөрвөн жилд Зөвлөлтийн энгийн номхон 13.7 сая хүн амь үрэгдсэний 7.4 саяыг нь булаан эзлэгчид шууд хөнөөсөн бол 2.2 сая нь Германд ажилд хөөгдөж яваад амь алдсан, 4.1 сая нь булаан эзлэлтийн үед өлсгөлөнгөөр нас барсан гэнэ.

БАРИМТ 13

Янз бүрийн эх сурвалжаас үзэхэд дайны дөрвөн жилд Зөвлөлтийн аж үйлдвэрийн салбарынхан 130 мянган нисэх онгоц, 105 мянган танк, өөрөө явагч их буу, 660 мянган их буу, миномёт, найман сая тонн сум галт хэрэгсэл, буудлагын 20 сая зэвсэг үйлдвэрлэжээ.

БАРИМТ 14

Эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөл­мөрийн үрээр шархадсан дайчдын 72, өвчилсөн цэрэг офицеруудын 90 хувь нь эдгэрэн жагсаалдаа эргэн орж байлдсан байна. Цэргийн эмч нараас 43 хүн Зөвлөлт холбоот улсын баатар цол хүртсэн бол 115 мянган хүн одон медалиар шагнуулжээ. Цэргийн сурвалжлагч, сэтгүүлчид тулалдааны талбарт тун чухал үүрэг гүйцэтгэж байлдааны үеэр 1500 орчим сурвалжлагч амь үрэгдсэн байна. Фронтод ажилласан бараг бүх сурвалжлагч сэтгүүлч одон медалиар шагнуулжээ.

БАРИМТ 15

Дайны үеэр тэргүүн шугаманд фронтын 25 театр, театр-концертын 400 бригад ажиллаж энд 40 мянга гаруй жүжигчин оролцож явжээ. Хөдөлмөрч ардууд фронтод хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн өрнүүлж тэдний цуглуулсан мөнгөөр 2500 нисэх онгоц, хэдэн мянган танк, цэргийн бусад техник үйлдвэрлэсэн байна.

БАРИМТ 16

Оросын үнэн алдартны сүм өөрийн цуглуулсан хөрөнгөөрөө танкийн “Дмитрий Донской” цуваа “Александр Невский” нисэх эскадриль байгуулж фронтод илгээж байжээ.

БАРИМТ 17

Дайны дөрвөн жилд Зөвлөлтийн 1710 хот, 70 мянган тосгон, 32 мянган завод, фабрик, 98 мянган хамтрал, 2890 машинт станц эвдэрч сүйрсний хохирлын үнэлгээ нь 128 тэрбум ам.доллар болжээ. Уран барилга, түүхэн дурсгалын 2000 гаруй бүтээл, 400 музей, 30 сая орон сууц газрын хөрснөөс арчигдан сүйрч үгүй болсон байна.

БАРИМТ 18

Дайны жилүүдэд аж үйлдвэрийн томоо­хон 1523 үйлдвэр завод, 145 их дээд сургууль, 66 музейг дайсны хөлөөс зайлуулан нүүлгэн шилжүүлжээ. Оросын болон Ленинградын Эрмитажаас 300 мянга орчим үнэт үзмэр, Лениний номын сангаас 700 мянга, Түүхийн номын сангаас 100 мянган үнэт ховор номыг гүн ар тал Дорнод руу зөөж аварсан байна.

БАРИМТ 19

Аугаа их Эх орны дайны фронтод тулалдсан цэрэг офицерын тавны нэг нь зөвлөлтийн ямар нэг одон медаль, шагнал хүртсэн байна.

БАРИМТ 20

Зөвлөлт холбоот улсын баатар цолоор 11.681 хүн, Алдар”-ын иж бүрдэл одонгоор 2532 хүн шагнуулжээ.

БАРИМТ 21

Фронтод томчуудтай мөр зэрэгцэн тулалдаж, партизанчилж явсан Лёня Голиков, Марат Казей, Валя Котик, Зина Портнова, Александр Чекалин нарын таван хүүхэд Зөвлөлт холбоот улсын баатар цолоор шагнуулсан байдаг. Мөн 20 хүүхэд “Эх орны дайны партизан” медалиар шагнуулсан бол 15 мянган хүүхэд “Ленинградыг хамгаалсны төлөө”, 20 мянган хүүхэд “Москвагийн хамгаалалтын төлөө” медалиар шагнуулжээ.

БАРИМТ 22

Дайны үед ар талд хөдөлмөрлөсөн 16 сая хүн одон медалиар шагнуулсан бол 200 орчим хүн Зөвлөлт холбоот улсын баатар цол хүртсэн байна.

БАРИМТ 23 

Фашист Германы цэрэгтэй халз тулж ширүүн эсэргүүцэл үзүүлсэн, баатарлаг гавьяа байгуулсан 12 хотыг “Баатар хот”-оор өргөмжилсөн байдаг.

БАРИМТ 24

Аугаа их Эх орны дайн дууссан 1945 оны тавдугаар сарын 9-нд Москва хотод 1000 их буугаар 30 мянган удаа буудаж ёслолын буудлага үйлдсэн бол 1945 оны зургадугаар сарын 24-нд болсон ялалтын парадад Улаан талбайд 34 мянган цэрэг офицер, 1850 нэгж цэргийн техник оролцсон байна.

image

Германы фашизмаас хүн төрөлхтнийг аварсан гэгддэг аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Бид та бүхэнд уг дайны тухай дотор арзгануулам, сэртхийлгэм эвгүй тоо баримтуудыг дэлгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • TSO (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • TSO (197.211.63.168)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 05 сарын 15 | Хариулах
  • Stephen Richard (135.148.55.133)
    Do you need help on how to recover lost or stolen crypto from a fake forex broker or investment platforms? Contact ghostchampionwizard[at]gmail,com for an outclass service. This team can help you recover your coins without being in a hurry for you to pay for the services and the work smart and genuinely I was involved in an online investment platforms where I invested over $399,541 via USDT and I was happy when I saw the profit imagined that I got in less than a month of investment I tried to withdraw the profit from my trading wallet but unluckily the request for $10,980 as withdrawal fee which I told them that I don't have money to pay for that within a second the log me out from accessing my platform which lead me to in search of a hacker for help me recover my funds, Recovering lost Bitcoin or Usdt can require unique hacking skills and expertise that are possessed by only a handful of professional hackers. While there are many recovery websites out there, it's important to be cautious as 99% of them are operated by scammers who try to appear legitimate. GHOST CHAMPION HACKING SERVICES Their team conducted a thorough investigation to trace the money and identify the perpetrators behind the Fake platform. They used advanced technology and cybersecurity expertise to track the stolen funds. They worked tirelessly to recover every cent that was taken from me. Their team kept me informed throughout the process and gave me regular updates on their progress. For those of you trying to get back your stolen money, WhatsApp : +44 7383450230 for inquiries. You can get in touch with GHOST CHAMPION HACKING SERVICES so they can help you. EMAIL ( ghostchampionwizard@gmail.com ) and TELEGRAM ID:https://t.me/WizardGhosthacker
    2025 оны 05 сарын 12 | Хариулах
  • Иргэн Болд (202.9.46.65)
    Дэлхийн 2-р дайнд тэр үеийн ЗХУ яаж хохирсныг баримтаар товч тайлбарласан бичигч хүнд баярлалаа. ЗХУ 30 сая хүнээ ямар хүнд нөхцөлд ямар аймшигтай эрсэдлээр алдсан тухай бодит тоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдчихсөн байхад дайны хор хөнөөл, хохирлыг тоодоггүй, тэр тухай ойлголтгүй явдаг түүхийг гуйвуулагч нарт сануулга өгсөнд баярлалаа.
    2025 оны 05 сарын 12 | Хариулах
  • Монгол (103.212.162.188)
    Энэ эсрэг зүйл бичихсэд аугаа эх ороны дайнд амь үрэгдэсийн сүнсэнд жажилуулж амь нь там болтугай жуга жуга
    2025 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.88.234)
    Дэлхийн 2р дайн нэрлэнэ ёстой . Баярлаж цэнгэх биш гашуудаж дурсах өдөр юмаа Амь үрэгдэгсдээ
    2025 оны 05 сарын 11 | Хариулах
    • Эх орны дайн гэж бичсэн бна
      2025 оны 05 сарын 11
  • Сараа (211.36.175.179)
    Агуу их орос орон мандан бадрах болтугай. Ура ура ура
    2025 оны 05 сарын 11 | Хариулах
  • Evii evii ymr orovdmor yumbe. Oros oron ueiin ued mandtugai. Ueiin ued huchirheg baihiig usie Mongol Orosiin hariltsaa mandtugai Oros Mongol 2g burhan iveeg (202.9.40.68)
    Soyoloo
    2025 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.88.114)
    АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙН ГЭЭД ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ БЭ ! 1 - Т ОЛОН ҮНДЭСТНИЙ НУТАГ...МАНАЙ НУТАГ Ч ТЭНД БАЙГАА...2 - Т ЗӨВЛӨЛТИЙН ХИЛЭЭС ФАШИСТУУДЫГ ХӨӨЖ ГАРГААД ЦААШ ПОЛЬШ УНГАР ЧЕХОСЛОВАК ГЭЭД ОЛОН УЛСЫГ ЧӨЛӨӨЛӨХ 2 - ЖИЛ ТУЛАЛДСАН..ДЭЛХИЙН 2 - Р ДАЙН ГЭЭЧ
    2025 оны 05 сарын 09 | Хариулах
    • Аугаа их эх орны дайн гэдэг нь 1941 оны 6 р сарын 22 ны өглөө 4 цагаас 1945 оны 5 р сарын 8 ны өдөр хүртэл ЗХУ фашист Германтай хийсэн дайн. Дэлхийн 2 р дайн гэдэг нь фашист Герман 1939.09.01 ны өдөр Польш улс руу халлаж эхлээд 1945 оны 9 р сарын 2 ны өдөр милитарист Япон бууж өгөх хүртэл дэлхийн 61 улс орон 110 гаруй сая цэрэг оролцсон дайныг л хэлээд байдаг юм л даа. Дэлхийн 2 р дайны гол тулаан нь / хүн төрөлхтөнд түүх яаж үргэлжлэхийг шийдсэн/ ЗХУ фашист Герман 2 ийн хооронд болсон болхоор л Аугаа их эх орны дайныг чухалчлаад байгаа юм.
      2025 оны 05 сарын 09
  • Зочин (66.181.160.88)
    Өөрсдийнх найз гиитлаар түгжил зан гаргаж дайрч эхэлсэн дайн.
    2025 оны 05 сарын 09 | Хариулах
  • Эх оронч монгол (202.9.40.100)
    Цэвэр орос үндэстний үхэл маш бага шүү дээ. Бусад үндэсний үхэл нийт үхлийн 90%-д хүрдэг.
    2025 оны 05 сарын 09 | Хариулах
    • Бат
      Худалаа зүйл битгий бичиж солиорч бай эргүү новшоо
      2025 оны 05 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    1 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    1 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    2 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    2 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    3 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    3 цаг 14 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    4 цаг 46 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    4 цаг 47 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    5 цаг 19 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    5 цаг 32 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    5 цаг 54 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    5 цаг 58 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    6 цаг 18 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    6 цаг 29 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    6 цаг 38 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    6 цаг 43 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    6 цаг 55 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    7 цаг 2 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    19 цаг 33 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    19 цаг 38 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК