Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн

2025-5-09
0
ЖИРГЭХ

“Orange Enterainment & Voo” хамтын бүтээл, түүхэн,  детектив жанрын “Мөрч” ОАУСК үзэгчдийн хүртээл боллоо. Уг кинонд “Агь” Хангайн дүрийг бүтээсэн жүжигчин Х.Сумъяадоржтой ярилцлаа.


-“Мөрч” ОАУСК-ны 10 анги үзэгчдийн хүртээл боллоо. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан вэ?

-Анх тоглох болсон шалтгаан бол би 1910-аад оны үеийн түүхэн кинонд тоглож байгаагүй. Нэгт, он цагийн түүхэн байдал нь таалагдсан. Дээрээс нь Оранж продакшнтайгаа хамт гурав дахь уран бүтээл дээр хамтарч байгаа учраас мэдээж арын баг бол мундаг, ажлаа маш мундаг хийдэг учир тэр тал дээр 100 хувь сэтгэл хангалуун байсан. Тэгээд зохиолоо уншаад Монголдоо анхдагч түүхэн детектив кино гэдэг утгаараа миний анхаарлыг маш татсан учраас тоглох шийдвэрээ гаргасан.

May be an image of 1 person and text

-“Агь” Хангайн дүрийн хувьд?

-Дүрийн хувьд хоржоонтой гэх юм уу, нэг тийм сонирхолтой дүр байна. Хүмүүсийг төөрөгдүүлж болох юм байна гэж бодогдож байсан. Мөн анги болгон дээр яригдаж байх дүр байна гэж бодсон.

-“Мөрч” ОАУСК гарч дууслаа. Төгсгөлийн ангийн дараа үзэгчдэд дараагийн ангиуд гарах уу гэдэг асуулттай үлдлээ. Кино цаашаа үргэжлэх үү?

-Агийг хэн алсан бэ гэх асуулт арван ангийн турш явсан боловч төгсгөлд нь дахиад нэг асуулттай кино маань дуусчихлаа. Дамдин үхсэн үү, үгүй юу гэдэг. Энэ асуултын хариуг дараагийн ангиас үзнэ үү.(инээв)

-Хамтран ажилласан жүжигчдийн талаарх сэтгэгдэл?

-Хамтран тоглосон жүжигчдийн хувьд Монголдоо “А” зэрэглэлийн мундаг жүжигчидтэй хамтарч тоглосон гэдэгтээ 100 хувь сэтгэл хангалуун байгаа. Хамгийн гол дүр болох Н.Ялалт ах маань маш олон жилийн туршлагатай, маш мундаг жүжигчин байгаа.

Хамгийн гоё нь Б.Батмэнд ах, Н.Ялалт ах нартайгаа хамт байх үед ах нараас маш их зүйл сурч авсан. Бид хэд натурт гурван сар хамт байсан. Жүжигчин хүний хувьд дан ганц кинонд тоглохоос гадна арын багтаа яаж хоршин нийлж ажиллах вэ гээд ард их олон зүйл өрнөж байдаг.

Тэр болгон дээр ах нараасаа суралцаж, асууж сураглах зүйл их байлаа. Ах нараасаа их зүйл сурсан. Энэ эрдэм мэдлэгээ дараа дараагийн уран бүтээлдээ ашиглана гэж бодож байна. Ах нар маань ч гэсэн над шиг залуу байхдаа ах нараасаа суралцаад л явж байсан байх. Миний хувьд их олшуурхууштай юм боллоо л гэж бодож байна. 

-“Бид нэг гэр бүл”, “Бүлэг”, “Өв залгамжлагч” зэрэг олон ангит кинонуудад дүр бүтээсэн. Эдгээр олон ангит кинонуудаас “Мөрч” киноны онцлог юу байв?

-Өмнө тоглож байсан кинонуудын хажууд “Мөрч” цаг үеийн байдал нь өөр учир бүх зүйл дагаад өөр болж байгаа юм. Адаглаад хэлэх үг, ярих яриа, ярианы хурд цаг үетэйгээ нийлээд өөр болчихож байгаа нь өөр байсан гэж бодож байна. Олон ангитай кинонуудад тоглож байгаа маань жүжигчин хүний хувьд маш том сургуулалт, сургалтын маш том бааз болдог гэж би хардаг. Олон ангит кино маш урт хугацаанд хийгддэг учир олон сарын хугацаанд байнгын ажилладаг тул гоё санагддаг.

-Кино гарч байх хугацаанд “Ододтой бүжиглэе” шоунд оролцсон. Энэ шоуны талаар?

-Кинотой минь зэрэгцээд “Ододтой бүжиглэе” шоу гарсан нь миний хувьд гоё юм болсон. Шоуны хувьд дэлхийн франчайз шоуг Монголдоо хэрэгжүүлсэн “Монгол HD” телевизийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Энэ шоунд намайг сонгож оролцуулсанд маш их баярлаж байгаа. Энэ шоунаас маш их зүйл сурч авсан. Бүжиг гэдэг зүйл бол маш том ертөнц юм байна лээ. Хүнийг их хүмүүжүүлдэг юм байна. Их юм сурдаг юм байна. Өөрөө өөрийгөө таньж мэддэг юм байна. Миний хувь энэ шоунаас их зүйл авсан. Харамсалтайгаар шоугаа өндөрлүүлсэн байгаа. Өөрийгөө бодсоноосоо хол явсан л гэж өөрийгөө урамшуулаад байгаа. Өмнө нь бүжиг бүжиглэж үзэж байгаагүй. Дандаа л спортоор хичээллэж байсан. Энэ шоуг анх сонгоол, санал ирлээ гээд гэрийнхэндээ хэлсэн чинь гэрийнхэн маань жаахан эргэлзсэн. Аав за яахсын гэж хэлээд. Тэгээд арав хоног СУИС-ын доод курсийн дүүтэйгээ зөвлөлдөөд, за чи ахыгаа хэд хоног бэлдээд өгчих, ах нь өөрөө өөрийгөө танин мэдье гээд. Бэлдээд эхэлсэн чинь болмоор санагдаад. Тэгээд л зориг шулуудаад орсон. Маш гоё шоунд оруулсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Мөн үлдсэн оролцогчиддоо амжилт хүсье. Та нарыгаа маш их хичээж байсныг харж байсан учир амжилт хүсье гэж хэлмээр байна.

-“Ододтой бүжиглэе” шоунд оролцоод жин хассан уу?

-Жим хийгдгээсээ асар их эрчимтэй жин хаясан. Би 88, 89кг-тай шоуг эхлүүлсэн.

“Мөрч” ОАУСК-ны дараа эхэлсэн. Кинондоо зориулж 82,83 кг-тай байж байгаад жин нэмсэн юм. Яагаад гэхээр түүхэн, Монгол хүн байна дээл хувцсандаа дүүрэн харагдъя гэж бодоод жингээ нэмсэн. Тэгээд 82, 83-аас 88, 89 кг болтлоо масс авчихаад, масстай чигээрээ байж байсан чинь шоуны санал орж ирээд. Тэгээд шоундаа ороод хоёр сарын дотор 8кг-г хаясан.

Нэг дэх өдрөөс бүтэнсайн хүртэл тасралтгүй бүжгээ бэлдээд хөдөлгөөнтэй, өдрийн арав гаруй цагийн бэлтгэл хийсэн. Бүгд л хийж байгаа учир жин хаях нь бат юм билээ. Жингээ хасъя гэж бодож байгаа хүмүүс байвал бүжгийг сонгоорой гэж хэлье. 

-Уран бүтээлийн цаашдын төлөвлөөгөө юу байна вэ?

-Сонирхуулж хэлэхэд “Клеопатра" маань долдугаар сараас дахин тоглогдохоор болж байгаа. Энэ мэдээллийг энэ завшааныг ашиглаад хэлсэн нь зүйтэй байх гэж бодож байна. Жүжиг маань долдугаар сарын 01-ний өдрөөс 10 гаран хоног тоглогдоно. Тодорхой мэдээллүүд нь удахгүй сошиалаар гарна. Одоохондоо жаахан нууц байгаа мэдээлэл гэвэл нэг кино байгаа. Кино бүтээгдэхээсээ өмнө хамаагүй мэдээллээ задруулж болдоггүй. Гэрээ хийдэг учир. Ямар ч байсан түүхэн, томоохон хэмжээний уран сайхны тоглохоор болж байгаа. Томоохон хэмжээний гоё кино болно. Үзэгч та  бүхэн хүлээж байгаарай. Сайхан уран бүтээлээр уулзацгаая.

-Ярилцсанд баярлаа.

-Баярлалаа.

А.Баатар

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    4 цаг 9 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    4 цаг 34 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    4 цаг 36 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    5 цаг 39 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    6 цаг 17 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    6 цаг 33 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    6 цаг 54 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    6 цаг 57 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    7 цаг 58 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    8 цаг 8 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    9 цаг 2 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    9 цаг 5 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    9 цаг 22 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    10 цаг 6 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    10 цаг 53 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    11 цаг 8 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    11 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    12 цаг 13 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    12 цаг 16 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    12 цаг 22 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК