Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр

2025-5-09
0
ЖИРГЭХ

2025 оны тавдугаар сарын 9. Москвагийн улаан талбайд хуучин ЗХУ-ын симбол болсон улаан тугийг намируулсан баярын парад луугийн ам шиг ангайж, гашуун хар утаа тургисан танк, салхи зүсэн жиргэх сөнөөгч онгоц, хараа булаасан сүртэй жагсаал нижигнэн нүргэлнэ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины үг жилийн жилд л сэтгэл хөдлөлд чиглэдэг, энэ удаа ч мөн адил нөгөөхөө л давтав. Гэхдээ энэ удаа тэрээр  80 жилийн тэртээх эх орны дайны ялалт болоод өнөөдөр Украйнд хэрэгжүүлж буй цэргийн тусгай ажиллагааны уялдаа холбоог онцолж, эдгээр дайн тулаанд Оросын ард түмэн сэтгэл зүрхээрээ нэгдмэл байгааг илэрхийлснээрээ өмнөх жилүүдээс өөр байлаа.

Өнөөдөр улаан талбайд бүх зүйл өнгө үзэмж, сүр хүчтэй байсан ч харамсалтай нь энэ бол “ялалтын баяр” биш, мартаж болохгүй гашуун зовлонг тэмдэглэж буй их гүрний тохуурхал юм. Дэлхийн хоёрдугаар дайныг баруун талаас нь Гитлер, зүүн талаас Сталин Европт эхлүүлсэн түүхэн үнэнийг манай залуу үе мэдэх эрхтэй. Дайн өдөөчихөөд, дараа нь өөрсдийгөө аварсан мэт аашлах түүхийн хуурамч ёслол жилийн жилд энэ л өдөр Улаан талбайд болж өнгөрдөг. Энэ бол хүний зовлонгоор бичигдсэн цуст номын шинэ бүлэг. Монголын минь залуу үе энэхүү нэн шинэ түүхийн номыг бодитоор мэдэж авах цаг одоо болсон.    

Ленинградын бүслэлтээс үүдсэн өлсгөлөнгийн жинхэнэ эзэд нь Оросууд өөрсдөө байсан

Фашист Герман 1941 онд Ленинградыг бүслэхдээ Ладог нуурын зүгт хүнс оруулах нарийн гарцыг зориуд нээлттэй үлдээсэн нь түүхэн баримтаар нотлогдсон. Энэ жимээр Оросуудыг хүнсээ зөөж хүмүүсжж хооллохыг Германчууд зөвшөөрсөн гэсэн үг. Хүйтэн хахир өвөл бүслэгдсэн хотын дундуур хүнсний тэрэг биш, хүмүүсийн сүүдэр л нүүж байв. Хүүхдүүд модны үндэс ухан, хөгшид хар хөрс шороо залгилуж байхад харин Орос дарга нар алтан цаг, архи, тамхиар дамын наймаа хийж суулаа. ЗХУ-ын дотоод засаг захиргаа, намын дарга нар, дэлгүүрийн эрхлэгч, хорооны албан тушаалтнууд энэ гарцыг иргэдэд бус өөрсдийн ашиг сонирхолд зориулан ашигласан юм.

Үүний нотолгоо нь 1942 оны хоёрдугаар сард фронтын сурвалжлагч Василий Лукницкий “... Дамын наймаачдын царай гялалзаж, хуруун чинээ хүүхдүүд тэдний хөл дор турж үхэж байв” хэмээн бичиж үлдээсэн тэмдэглэл юм. Энэ тэмдэглэл бүр хожим ТАСС агентлагийн 2019 оны нийтлэлд гарч ирсэн. Тэнд “Шатаасан агуулахын сахар шингэсэн түлэнхий хөрсийг варены шилэнд савласныгаа нэгийг нь 10 рублиэр зарж байлаа. Алтан цаг, талхны картын наймаа бол жирийн үзэгдэл болсон. Амьд үлдэхийн тулд хүмүүс хөршийнхөө талхны картыг хулгайлж” гэж тэмдэглэсэн нь бий.

Ленинградын бүслэлтийн үеэр 1 сая орчим хүн өлсгөлөн, хүйтнээс амь үрэгдсэн. Германчууд Ладог нуурын зүгээс хүнс оруулах ганц зам үлдээсэн байсныг оросын удирдлага “ард иргэдэд” зориулахын оронд дотоодын “элит” хүрээлэлд ашигласан нь өнөөдөр түүхийн хар толбо болон үлдэж байна. 

Бахмутын фронтын ард мөн л хууль бус зэвсгийн наймаа, хүний наймааны баримт хөвөрсөөр байв. 2023 оны эхээр “The Washington Post” болон “Der Spiegel” зэрэг хэвлэлд нийтлэсэн эрэн сурвалжлах бүтээлээс харахад зарим фронтын бүсэд хүнс, эмнэлгийн тусламжийг Оросын цэргийнхэн хувьдаа завшихын тулд л энгийн Украйн иргэдийг барьцаалж байсан нь нотлогдсон юм.

Украйны Мариуполь хот орчин цагийн Ленинград юм 

2022 онд Оросын арми Украин руу довтолж, Мариуполь хотыг бүтэн хоёр сар бүсэлсэн нь орчин үеийн түүхэн харьцуулалтаар Ленинградын бүслэлтэй зүй ёсоор дүйх юм. Сүүдэр нь хөдлөхгүй болсон цогцоснуудын хот гэмээр аймшигтай нөхцөл байдал бий болж хүмүүс 86 хоног ус, цахилгаан, хүнсгүй байв. Газар доорх хоргодох байранд олон эхчүүд төрж нялх хүүхдийн анхны дуу их бууны сумны тэсрэлтийн чимээтэй зэрэгцэж байлаа.

Олон улсын Хүний Эрхийн Байгууллагуудын мэдээлснээр, Мариуполь хотын иргэд түлээ мод олохын тулд цэцэрлэг, эмнэлгийн тавилга шатааж, шархадсан хүнийг тээвэрлэхэд хувийн автомашинаа барьж очсон хүмүүсийг Оросууд буудан хороож байсан. Энэ бол хүний эрх, хүний амьдралын үнэ цэнэ аль ч цаг үед Оросын дарангуйлагчийн хувьд хоёрдугаарт байдгийн баталгаа.

Хүмүүнлэгийн байгууллагуудын баримт (UNHCR, Amnesty International, Human Rights Watch) -аар бол энэ хотод 300 гаруй мянган энгийн иргэн 2022 оны гурваас долдугаар сар хүртэл “амьдаараа булшлагдсан” мэт нөхцөлд амьдарсан. Тухайлбал, дулаан, усгүй нөхцөлд 600 гаруй хүн угаартаж, чийгний хордлогод орсон талаар эмч нар гэрчилсэн билээ.

Мариупол хотын театрыг бөмбөгдөхөд 600 гаруй хүн амь үрэгдсэн нь 21-р зуунд энгийн иргэдийн хороосон хамгийн том хядлага болохыг BBC тодорхойлсон.

Энэ бол орчин үеийн бүслэлтийн шинэ нүүр царай. Гэхдээ гол ялгаа нь Ленинградын бүслэлтийг гадаад “дайсан” Герман үйлдсэн бол Мариупол хотын энэ удаагийн өлсгөлөнг гадаад дайсан биш, харин “чөлөөлөх нэрийдлээр” халдсан Оросын арми өөрөө бий болгосон юм.

 “Бид ялагдах байсан” хэмээх Сталины хундагны үгийг Оросууд нуун дарагдуулсаар 

1943 оны арваннэгдүгээр сарын 30. Тегеран. Их Британи, ЗХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Черчиллийн 69 насны төрсөн өдөр тохиов. Хүндэтгэлийн оройн зоог дээр Сталин хундага өргөж ингэж хэлжээ:

“Америкчууд сард 10.000 онгоц үйлдвэрлэж байна. Англичууд 3.000. Хэрвээ Америкчууд бидэнд ленд-лизийн тусламж өгөөгүй бол, бид энэ дайнд ялагдах байсан.” Энэ үг АНУ-ын Ерөнхийлөгчийн албанаас эрхлэн гаргасан 1961 оны “Tehran Conference Special Report” сэтгүүлийн 469-р хуудсанд бий. [Эх сурвалж: Franklin D. Roosevelt Presidential Library].

Гэвч өнөөдрийн Оросын суртал ухуулгад энэ үгийг дурьдах эрх хэнд ч байхгүй. Учир нь “бусдын тусламж” гэдэг бол дарангуйлагчийн түүхэнд бахархал биш, доромжлол болдог. Гагцхүү “өөрсдөө ялсан” гэсэн үлгэр л хүлээн зөвшөөрөгддөг.

Аав, ээж, бяцхан үрсийнх нь нулимсыг зугаа цэнгэл болгосон киног Оросууд л хийсэн

1950-60-аад онд ЗХУ дайны ул мөр үлдсэн хүний зовлонгийн тухай киног олноор бүтээж байв. Түүнийгээ өөрийн хамаарал бүхий улс орнуудад өргөнөөр үзүүлж байсан ба Монголын ахмад үеийнхэн “Тогоруун цуваа”, “Цэргийн дууль”, “Хүний хувь заяа” гэх мэт бүтээлийг хэдэн үеэрээ үзэж ирсэн. Тэдгээр киноны гол өгүүлэмж нь дайн гэдэг хүний сэтгэл, амьдралыг хэрхэн сүүдэрлэдгийг нээлттэй өгүүлдэг байлаа. Гэтэл 1967 онд “Женя, Женечка и Катюша” гэдэг нэртэй инээдмийн кино шинээр дэлгэцнээ гарлаа. Энэ бүтээлд дайн хэмээх хүн төрөлхтөний эсрэг өдүүлсэн харгислал, яргалалыг инээд наргиан болгон хувиргаж үзүүлсэн юм. Энэ бол ЗХУ-ын үзэл суртлын түүхэн ухралтын том жишээ байсан бөгөөд өнөөдөр ч үр нөлөөг нь үргэлжлүүлэн хадгалсаар байна. 

Дайныг “инээд” болгон хувиргасан нь олон түүхчдийн үзэж байгаагаар түүхэн үнэнг зориуд бүдгэрүүлсэн нэг алхам болсон юм. Энэхүү үзэгдэл 2020-аад оны Оросын төрийн бодлого дахь “Дайн бол эх оронч бахархал” гэсэн ойлголт руу нийгмийн сэтгэл зүйг чиглүүлж буй суртал ухуулгаар уламжилж буй.

Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллээр “Украин дахь ялалт” гэх мэт реалити шоугаар ялсан мэт дүр эсгэн, “эх оронч үзэл” нэрээр дайныг үнэлж, залуусыг фронт руу илгээсээр байна. Угтаа бол хүнээ боддоггүй нийгмийн тогтолцоо л ингэж хуурамч баяр тэмдэглэж чаддаг.

                Ялалтын баярын парадын сүр, дайны тухай инээдмийн кино, хүчирхэг үндсэрхэг уриа лоозон бол жинхэнэ түүхийг нуун дарагдуулах аргын нэг хэлбэр. 1941 онд Ленинград өлсгөлөнд нэрвэгдэж байсан шиг, 2022 онд Мариупольд өлсгөлөн, бөмбөгдөлтөд нэрвэгдсэн нь Оросын дарангуйллын үр дүн байлаа. Энэ бүгдийг “ялалт” гэх үгээр дарж болох уу?

Түүх бол зөвхөн ялсан талын намируулсан туг биш

Монголчууд бид ЗХУ-ын түүхэн үзэл сурталд хэт автсан 70 гаруй жилийн хугацааг ардаа орхисон. Өнөөдөр ч гэсэн Ялалтын баярыг “бодит үнэн” хэмээн хүлээн зөвшөөрсөөр байгаа бол бид үнэндээ өнгөрсөн рүүгээ эргэж буцаж орж байна гэсэн үг. Манай эрдэмтэд “Намын төв хорооны тушаалаар л” түүх бичдэг байсан үе саяхан. Гэвч өнөөдөр бид эрх чөлөөнд амьдарч буй. Тиймээс Ялалтын баярыг бодитоор харах эрхтэй. Сүр, жавхланг нь биш, үхэл, зовлонг нь ойлгох хэрэгтэй.

Ленинградын өлсгөлөн ЗХУ -ын өөрийнх нь дотоодын авлигаас үүдэн бий болсон байхад түүнийг “Германы харгислал” хэмээн гуйвуулж байв. Өнөөдөр ч Кремль Украин руу хийсэн дайныг “газар нутгаа хамгаалсан ариун үйлс” гэж нэрлэсээр байна. Гэтэл дэлхийн банк, НҮБ-ын тооцоогоор 2024 оны эцэс гэхэд Украинд 12 мянга гаруй энгийн иргэн амь үрэгдсэн, 8 сая хүн дүрвэсэн, 1.5 сая хүүхэд хилийн чанадаас эмчилгээ авч байна.

Хэрвээ бид түүхийг дандаа хялбаршуулж “Ялалт” гэж нэрлээд байвал, эцэст нь юу ч ялгагдахгүй. Ялагч, ялагдагч хоёр хоёулаа хүн байсан. Тэдний хэн нь ч эргэн ирдэггүй. Харин түүх л үлддэг.

              ...Салютаар тэнгэр хөшиж, танкийн дуугаар газар чичирч байна. Харин Орос, Халимаг, Якут, Буриад, Тува гээд олон мянган ээж өнөөдөр зурагтаар гарч буй парадыг чимээгүй ширтэн зогсож байгаа. Тэд бол зарим нь Украйны дайнаас хүүгээ эргэж ирнэ гэж хүлээсээр насыг барах, нэг хэсэг нь аль хэдийн бурхан булсан хүүгээ сэтгэлдээ бунхлан чимээгүй уусан одсоор буй ээжүүд. 

Түүхэнд тэд ялсангүй харин хохирсон. Бидний мартах ёсгүй түүх бол тэдгээр ээжүүдийн нулимс юм. 

Монголын залуу үе “Ялалт” гэх үгийг дайнтай биш, энх тайвантай холбож ойлгох цаг болсон. 

 

Ц.Чимэддондог. 2025.05.09

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • үглээ өвгөн (66.181.178.132)
    Оросууд.өөрсдийгээ магтах донтой!!!
    2025 оны 05 сарын 22 | Хариулах
  • Иргэн (66.181.161.218)
    Залуу үе заавал унших ёстой нийтлэл бнаа. Орос манайд зориулж худал түүх зохиож өгсөн, түүнийг нь ман-ыхан тахин шүтсэн. Одоо ч угаа саар бгаа даа
    2025 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.168.34.69)
    Залуу үеийнхэн уншаасай
    2025 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.168.34.157)
    ККК ГОЛ СЭДЭВЭЭСЭЭ ХАЗАЙЖЭЭ..
    2025 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 1 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 11 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 5 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 8 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 24 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 8 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    3 цаг 56 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 11 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 52 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 16 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 19 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 25 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 32 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 42 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 53 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    5 цаг 55 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 1 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 13 мин
  • Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
    6 цаг 22 мин
  • Ариун цэврийн шаардлага хангаагүйгээс жил бүр 1.4 сая хүн нас барж байна
    21 цаг 23 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК