зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх байгууллагуудын хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний хурал боллоо

2025-5-16
0
ЖИРГЭХ

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 25 жилийн ойг тохиолдуулан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2025.05.16/ боллоо.

Хурлыг нээж Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Монгол Улс дахь хууль сахиулах байгууллагын чадавхыг сайжруулах хөтөлбөр”-ийн менежер Лонг Нгуен, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Баяраа нар үг хэлж, Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч, ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэв. 

Хурлын үндсэн илтгэлийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндсэн чиглэл, эрх зүйн шинэтгэл” сэдвийн хүрээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтуудыг танилцууллаа. Түүнчлэн чиг үүргийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Үргэлжлүүлэн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Тандалт судалгаа, дүн шинжилгээний тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Зоригтбаатар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж буй  асуудлын талаар танилцуулсан бол Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ариунтөр “Нэгдэн орсон олон улсын гэрээнүүдийн хэрэгжилтийн асуудал: Монгол Улс дахь мансууруулах бодистой холбогдох эрх зүйн зохицуулалтын мэдээллийн хоцрогдол”, ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор, цагдаагийн хошууч Н.Сайнбаяр “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр тус тус илтгэл, мэдээлэл өглөө.

Хурлын үеэр Монгол Улсад бүртгэгдсэн шинэ төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын нөхцөл байдал, чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд байгууллагуудын хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний хуралд ЦЕГ, НЦУГ, ГЕГ, ШШЕГ, ЭЭХХЗГ, СЭМҮТ, ДХИС болон холбогдох байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрд нь хүлээн авч байхыг зөвлөв
    7 мин
  • ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон уулзвар хүртэлх замыг хааж шинэчилнэ
    39 мин
  • Улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй болон тун дутуу 15 хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулна
    48 мин
  • Хөдөө аж ахуйн салбар 35.6 хувиар өсчээ
    54 мин
  • 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    1 цаг 2 мин
  • Х.Нямбаатар: Өмчлөлийн болон ашиглалтын шаардлага хангахгүй газруудаа дуудлагаар худалдаж, санд орлого хуримтлуулна
    1 цаг 48 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 116.9 хувиар өссөн
    2 цаг 5 мин
  • ТББХ: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2 цаг 10 мин
  • “Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг наадмаас өмнө дуусгана
    2 цаг 53 мин
  • ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тамирчдад МУГТ цол олгоно
    3 цаг 0 мин
  • Наадмын тасалбарыг маргааш өглөө 07.00 цагаас борлуулж эхэлнэ
    3 цаг 6 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    3 цаг 52 мин
  • Ж.Дуламсүрэн: Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний 206 зөвшөөрөл олгогдоно
    3 цаг 55 мин
  • Нум сумны стандартыг хангасан хэрэгсэлтэй харваачдыг бүртгэнэ
    4 цаг 4 мин
  • Д.Ганхуяг: Морины сэрвээний өндрийг шударгаар хэмжиж ирсэн
    4 цаг 7 мин
  • Н.Мягмар: Допингийн шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах тал дээр хариуцан ажиллана
    4 цаг 21 мин
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
    4 цаг 49 мин
  • “Үндэсний Их Баяр Наадам”-д зориулсан Apple Pay урамшуулал эхэллээ
    4 цаг 59 мин
  • Дэлхийн Монголчуудын наадам Брюссель хотноо зохион байгуулагдав
    5 цаг 13 мин
  • Гадаад харилцааны ган татлагат гүүр
    5 цаг 23 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК