
Комедиан Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байна. Тодруулбал, "Их Бит" ХХК-ийн “IHC” койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэнтэй холбогдуулж, тус компанийн хувьцаа эзэмшигчид болох Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.
Зах зээлээс нийтдээ 24 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, улмаас өөрсдийн хамаарал бүхий этгээдүүд буюу хамаатан саднуудаараа дамжуулан 12 тэрбумын өртөг бүхий койныг зах зээлд гаргасан гэж хуулийн байгууллага үздэг. Шалгалтын ажиллагаа явуулж, О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорьсон. Энэ үед тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Идэр-Од хувьцаагаа шилжүүлж, Австрали Улс руу оргон зайлсан байдаг. Хоёр жилийн Б.Идэр-Одыг интерполын хөх буланд зар мэдээллээр зарласан байна. Энэ зар мэдээ нь тухайн хүнийг хаана байгааг тогтоох зорилготой, олон нийтэд ил харагдаггүй. Тэрбээр өнөөдрийг хүртэл шалгагдаагүй, хил дамнан зугтсаар байна.
Түүний ээж Ц.Оюунгэрэл цахим орчинд хүүгийнхээ хэргийг хаагдсан хэмээн мэдэгдээд буй. Ц.Оюунгэрэл хүүгээ шалгуулах ажиллагааг хойшлуулах зорилгоор худлаа мэдээлэл түгээж байгаа аж. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татахын тулд эхлээд заавал сэжигтэнд өөрт нь танилцуулах шаардлагатай байдаг. Үүнийг Ц.Оюунгэрэл мэдэж байх учиртай. Тиймээс хүүгээ ирүүлэхгүйн тулд хугацаа хожиж ард иргэдийг турхирч, ялыг наймаалцахаар улс төрийн томчуудыг “шантаалжилж” эхэлжээ.
Л.Бат






















































