
"Алтан цом"-ын төлөөх шилдэг найман багийн барилдаан явагдаж байна.
Энэ жил “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхөө сугалаагаар тодруулсан юм. Тухайлбал, МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч ҮНДЭСНИЙ КОМПАНИУД санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцсон юм.
Өнөөдрийн барилдаанд Улсын дархан аварга Н.Батсууриар ахлуулсан "Алсын жим" ХХК-ийн "Хамаг Монгол" багийн эсрэг Улсын арслан Э.Батмагнайгаар манлайлуулсан "MCS" группийн "MCS-Энержи" баг өрсөлдөх гэж байна.
"Алсын жим" ХХК-ийн "Хамаг Монгол" багт:
1. Дархан аварга Н.Батсуурь
2. Улсын заан Б.Бат-Өлзий
3. Улсын харцага О.Наранбаатар
4. Улсын начин Л.Энхсаруул
5. Аймгийн арслан Ө.Батсуурь
6. Аймгийн арслан Б.Төмөрбаатар
7. Аймгийн арслан Г.Цоггэрэл
8. Аймгийн заан Т.Батсүрэн
"MCS" группийн "MCS-Энержи" баг:
1. Улсын арслан Э.Батмагнай
2. Улсын харцага Н.Золбоо
3. Улсын харцага Ц.Мөнхбаяр
4. Улсын начин Х.Цогтгэрэл
5. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
6. Аймгийн арслан Ц.Төмөрцоож
7. Аймгийн арслан Ч.Алтангэрэл
8. Аймгийн арслан Д.Аззаяа
Л.Баяр





















































Сэтгэгдэл (1)