
Маргааш буюу 12 дугаар сарын 26-ны 08:30-09:40 цагийн хооронд Спортын төв ордны А заалнаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэлийг сүүлчийн замд нь үдэх ёслол болно.
Тэрээр 1996 онд улсын өсөх идэр начин, 2001 онд улсын заан цол хүртэж, самбо бөхийн 1989 оны Өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл, 1990 оны Өсвөр үеийн дэлхийн аваргын хүрэл, 1989 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгө, 1990 оны Залуучуудын дэлхийн аваргын мөнгө, 1993 оны Залуучуудын дэлхийн аваргын алт, 1989 оны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл, 1993 оны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл, 1995 оны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын алт, 1995 оны Цагдаагийн дэлхийн аваргын алтан медаль, 1997 оны Дэлхийн цомын аварга, самбо бөхийн Ази тивийн хошой аварга, Олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, МБАТС-ийн 1992 он, 2004 оны аварга, 1995, 1996, 2001 оны Улсын аваргын алт, 1989, 1991, 1998, 1999, 2002, 2003, 2005 онуудад мөнгөн медаль, 1990, 1993 онд хүрэл медаль хүртсэн шилдэг тамирчин байлаа.
Мөн жүдо жүо бөхийн төрлөөр 1999 оны Ази тивийн аваргын мөнгөн медаль, 2001 оны Ази тивийн аваргын хүрэл медальт, 1998 оны Азийн тоглолтын хүрэл, Мастерсын дэлхийн аваргын мөнгөн медаль, УАШТ-д 1999, 2001, 2003 онуудад алтан медаль, 1996 онд мөнгөн медаль, 1997, 2000, 2002, 2004, 2005 онуудад тус бүр хүрэл медаль хүртсэн юм.
Л.Баяр























































