
Улсын баяр наадмаар үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Улсын гарьд (одоогоор цол тэмдгийг нь хураасан гэсэн мэдээлэл байхгүй) Нямдоржийн Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа хэмээн МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав өнөөдөр мэдээлсэн.
Тэгвэл энэ дасгалжуулагч нь Цэнхэржавын Хосбаяр хэмээн эх сурвалж хэллээ. Ц.Хосбаяр дасгалжуулагчийн хувьд хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2012 оноос ажиллаж байгаад шинэ оны өмнөхөн ажлаа өгсөн, гавьяат дасгалжуулагч.
Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн багш гэдгээр нь олон түмэн сайн мэдэх билээ.
А.Сүх





















































Сэтгэгдэл (6)