
Чөлөөт болон сонгомол бөхийн наанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ. Тэмцээн энэ сарын 08-11 өдрүүдэд Спортын төв ордны А танхимд зохион байгуулагдах юм. Тэгвэл бид та бүхэнд уг тэмцээний хамгийн олон бөх барилдах эрэгтэйчүүдийн 125 кг-ын жингийн оноолтыг онцолж байна.
Үндэсний бөхийн шилдгүүд хуран чуулдаг 125 кг-ын жинд өнөө жил Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Улсын заан Э.Лхагвагэрэл нар барилдахгүй. Тэд байхгүй ч сонирхолтой бөхчүүд уг жинд хүч үзнэ. Тухайлбал, "Чөлөөтийн Бямба-Отгон" хоч хүртсэн Улсын арслан Ц.Бямба-Отгон хоёр дахь жилээ хүч үзнэ. Өнгөрсөн жил түүнийг гэрт нь буцаасан нутгийнх нь хүчтэн Цэргийн арслан Б.Өлзийсайхан мөн алга.
Энэ жинд Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын харцага Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Улсын начин Б.Сосорбарам, Аймгийн арслан Ч.Алтангэрэл, Б.Гончигтавхай, Б.Бадрал, М.Цэрэн, Б.Шаравдорж, Аймгийн начин М.Өгөөдэй нарын зэрэг Үндэсний бөхийнхөн багтжээ.
Эдгээрээс гадна Улсын харцага М.Дармаабазарын хүү Д.Нарантулга, Улсын начин Д.Батбаярын хүү Б.Намбардагва нар орж байна.

Л.Баяр





















































Сэтгэгдэл (2)