
"Алтан цом"-ын төлөөх шилдэг найман багийн тавдугаар тойргийн барилдаанууд өнөөдөр эхэлнэ.
Энэ жил “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхөө сугалаагаар тодруулсан юм. Тухайлбал, МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч ҮНДЭСНИЙ КОМПАНИУД санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцсон юм.
Өнөөдрийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболдоор ахлуулсан "Миг Даатгал ХХК & Хушхан ХХК"-ийн хамтарсан "Эв Монгол" баг, Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан "MCS" группийн "MCS-Энержи" багийн эсрэг өрсөлдөх гэж байна.
Миг Даатгал ХХК & Хушхан ХХК"-ийн хамтарсан "Эв Монгол" багт:
1. Улсын арслан Э.Оюунболд
2. Улсын заан Б.Пүрэвсайхан
3. Улсын заан М.Лхагвагэрэл
4. Улсын начин Ш.Отгонтөгс
5. Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
6. Аймгийн арслан Я.Бумбаяр
7. Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа
8. Аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр
"MCS" группийн "MCS-Энержи" баг:
1. Улсын арслан Э.Батмагнай
2. Улсын харцага Н.Золбоо
3. Улсын харцага Ц.Мөнхбаяр
4. Улсын начин Х.Цогтгэрэл
5. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
6. Аймгийн арслан Ц.Төмөрцоож
7. Аймгийн арслан Ч.Алтангэрэл
Л.Баяр




















































