
"Алтан цом"-ын төлөөх шилдэг найман багийн тавдугаар тойргийн барилдаанууд өнөөдөр эхэлнэ.
Энэ жил “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхөө сугалаагаар тодруулсан юм. Тухайлбал, МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч ҮНДЭСНИЙ КОМПАНИУД санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцсон юм.
Маргааш болох тавдугаар тойргийн үргэлжлэлд Дархан аварга Н.Батсууриар ахлуулсан "Алсын жим" ХХК-ийн "Хамаг Монгол" баг, Улсын аварга О.Хангайгаар ахлуулсан "Од групп"-ийн "Од групп" багийн эсрэг өрсөлдөх гэж байна.
"Алсын жим" ХХК-ийн "Хамаг Монгол" багт:
- Дархан аварга Н.Батсуурь
- Улсын заан Б.Бат-Өлзий
- Улсын харцага О.Наранбаатар
- Улсын начин Л.Энхсаруул
- Аймгийн арслан Ө.Батсуурь
- Аймгийн арслан Б.Төмөрбаатар
- Аймгийн арслан Г.Цоггэрэл
- Аймгийн заан Т.Батсүрэн
"Од групп"-ийн "Од групп" багт:
1. Улсын аварга О.Хангай
2. Улсын заан Д.Хүдэрбулга
3. Улсын харцага Г.Ганхуяг
4. Улсын харцага М.Бэлгүтэй
5. Улсын начин Б.Түмэндэмбэрэл
6. Аймгийн арслан Х.Наранбаяр
7. Аймгийн арслан Д.Батбаяр
8. Аймгийн начин Б.Гончигсүрэн
Л.Баяр























































