
“Шунхлай” групп эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дотоодын гадаадын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон ивээн тэтгэдэг тамирчдаа хүлээн авч уулзжээ.
Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин, Э.Халиунболд “Дакар Ралли - 2026”-гийн нийт тамирчдаас 16-д бичигдэж, "шилдэг шинэ тамирчин"-ы цом хүртсэнээр түүхэн амжилт үзүүлээд саяхан эх орондоо ирсэн.
Мөн Улсын Арслан Б.Орхонбаяр “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ”-ын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлсэн юм. Түүнчлэн “SG Apes” баг Монголын сагсан бөмбөгийн холбооны “Холбооны Цом- 2025” тэмцээний аваргаар шалгарсан. Цаашлаад Монгол Улсын “Үлэмж дархан мэргэн” С.Ямааранз ахлагчтай баг үндэсний шагайн харвааны “ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМ”-ын тэмцээнд манлайлж, “Алдар”-ын цомын эзэд болсон юм.
Л.Баяр




















































