
Маргааш буюу энэ сарын 23-нд Хэнтий аймгийн Чингис хотноо эхлэх гэж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий хамгийн өрсөлдөөнтэй жин эрэгтэйчүүдийн +100 кг байх нь гарцаагүй.
Өмнө жилийн УАШТ-ээс эхлэн уг жинд өгсөн барилдаж байгаа ОУХМ Их дуулгуудын аварга, Аймгийн начин Б.Гончигсүрэн түрүү бөхийн тааврыг тэргүүлж байна.
Уг жинд өмнө нь жүдогоор амжилт гаргаж явсан, эл спортоос суурьтай олон үндэсний бөхийнхөн төрсөн байдаг. Ид барилдаж яваа Э.Мөнхжаргал л гэхэд УАШТ-ий цөөнгүй медальтай, аваргалж ч үзсэн нэгэн. Түүнчлэн Улсын заан Д.Анар, Б.Серик нар уг спортод мөн л шилдгүүд билээ. Өнгөрсөн 2025 оны УАШТ-д л гэхэд улсын заан Б.Серик Б.Гончигсүрэнд ялагдан мөнгөн медаль хүртсэн байдаг.
Түүнчлэн жингийн шилдэг ОУХМ, Улсын начин О.Цэцэнцэнгэл ширүүн өрсөлдөгч байх нь гарцаагүй. Хөдөлмөрийн баатар, Олимпын мөнгөн медальт Д.Сумъяагийн хань Улсын начин, ОУХМ Х.Цогтгэрэл, Цэргийн залуу арслан Д.Цэрэнням нарыг мөн нэрлэх хэрэгтэй.
Энэ жинд хамгийн мартаж болохгүй бөх бол нэгэн цагт домогт Тэди Ринертэй энгэрийн барьц булаацалдаж явсан Дархан аварга, МУГТ Н.Батсуурь юм. Тэрбээр өнөө жил залуустай үзэлцэх нь гарцаагүй билээ.
Л.Баяр



























































