Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Лос-Анжелесын олимп"-д зорьж буй Монгол аваргуудын ИНЭЭМСЭГЛЭЛ

2026-1-26
0
ЖИРГЭХ

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотноо 2026 оны жүдо бөхийн Монгол Улсын насанд хүрэгчдийн УАШТ боллоо. Уг тэмцээнээс шинэхэн аваргууд мэндэлж, архаг жүдочид жин өгсөн барилдсан юм. Түүнчлэн туршлага, амжилт нь жилээс жилд өсөж байгаа ОУХМ Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, МУГТ Л.Энхрийлэн, бэртлээсээ эргэн ирсэн Ц.Цогтбаатар гавьяат нар түрүүгээ дархлав. Бид та бүхэнд нэгдсэн дүнг хүргэж байна. 


Т.АРИУНЗАЯА НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-Д АНХ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ

May be an image of martial arts and text

Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн оны УАШТ-ээс мөнгөн медаль гардсан бол энэ жил амжилтаа ахиулан Улсын аварга болов.

Энэ жинд “Женко” клубийн тамирчин Б.Алтанцэцэг үзүүрлэсэн. Харин хүрэл медалийг өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, “Женко” клубийн бөх Э.Номинтуяа нар гардлаа.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын дүн:

1. Т.Ариунзаяа (Хилчин)

2. Б.Алтанцэцэг (Женко)

3. М.Цэндбазар (Сүлд)

3. Э.Номинтуяа (Женко)


ХҮНД БЭРТЛЭЭ ЭДГЭЭСЭН Ц.ЦОГТБААТАР УЛСЫН АВАРГАД ДОЛОО ДАХИА ТҮРҮҮЛЭВ

May be an image of martial arts and text

Жүдо бөхийн УАШТ-ий 73 кг-ын жинд 35 бөх зодоглоход дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар түрүүллээ. Хоёр жил гаруйн хугацаанд бэртлийн улмаас барилдаагүй тэрээр хүчтэй өрсөлдөгчдөө түүртэлгүй ялсан.

Энэ жинд мөнгөн медалийг ОУХМ Б.Эрдэнэбаяр гардав. Хэнтий аймгийн тамирчин О.Уранбаяр, нутгийн бөх Г.Сод-Эрдэнийг ялж, “Хилчин” спорт хорооны Л.Энхдөл, ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяаг ялж хүрэл медалийн эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын дүн:

1. Ц.Цогтбаатар (Сүлд)

2. Б.Эрдэнэбаяр (Хилчин)

3. О.Уранбаяр (Хэнтий)

3. Л.Энхдөл (Хилчин)


70 КГ-Д С.ЛХАГВАДУЛАМ ТҮРҮҮЛЛЭЭ

May be an image of martial arts and text

Жүдо бөхийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Алдар” спорт хорооны бөх С.Лхагвадулам түрүүллээ. Энэ жинд “Хилчин” спорт хорооны бөх Д.Есүй мөнгөн медаль гардав.

Харин хүрэл медалийг Мон-Алтиус Цагаанбаатар академийн Х.Буянжаргал, “Хилчин” спорт хорооны Б.Анужин нар зүүлээ.

Эмэгтэйчүүдийн 70 кг-ын дүн:

1. С.Лхагвадулам (Алдар)

2. Д.Есүй (Хилчин)

3. Х.Буянжаргал (Мон-Алтиус Цагаанбаатар академи)

3. Б.Анужин (Хилчин)


-90 КГ-Д А.МӨНХ-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ

May be an image of text

Жүдо бөхийн УАШТ-ий -90 кг-ын жинд Дархан-Уул аймгийн бөх Б.Мөнхбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин А.Мөнх-Эрдэнэ нар аваргын төлөө барилдсан. А.Мөнх-Эрдэнэ эхний 30 секундэд өрсөлдөгчөө буулгаж авснаар Улсын аварга боллоо. Тэрээр өмнө нь хоёр удаа Улсын аваргад финалдаад хоёуланд нь мөнгөн медаль дээр бууж байсан бол өнөө жил анх удаа түрүүлэв.

Харин хүрэл медалийг “Алдар” спорт хорооны Г.Болор-Очир, “Хурд” дэвжээний Б.Алтансүх нар гардав.

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын дүн:

1. А.Мөнх-Эрдэнэ (Хилчин)

2. Б.Мөнхбаяр (Дархан-Уул)

3. Г.Болор-Очир (Алдар)

3. Б.Алтансүх (Хурд)


Ж.УРАНГОО УЛСЫН АВАРГАД АНХ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ

May be an image of martial arts and text

Жүдо бөхийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд “Орхон ирээдүйн одод”-ын тамирчин Ж.Урангоо түрүүлэв. Тэрээр өнгөрсөн оны УАШТ-ий үеэр хүрэл медалийн төлөө хүч сориод мултарч байсан бол өнөө жил амжилтаа хол ахиулан Улсын аварга боллоо. Харин Улсын хошой аварга О.Хүслэн энэ удаад мөнгөн медаль дээр буув.

Хүрэл медалийг “Орхон ирээдүйн одод”-ын бөх А.Хонгорзул, “Хилчин” спорт хорооны тамирчин А.Дуламсүрэн нар зүүсэн.

Эмэгтэйчүүдийн -78 кг-ын дүн:

1. Ж.Урангоо (Орхон ирээдүйн одод)

2. О.Хүслэн (Сүлд)

3. А.Хонгорзул (Орхон ирээдүйн одод)

3. А.Дуламсүрэн (Хилчин)


Ц.ГАН-ЭРДЭНЭ ЖИН ӨГСӨЖ БАРИЛДААД УЛСЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

May be an image of martial arts and text

Жүдо бөхийн УАШТ-ий -100 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ц.Ган-Эрдэнэ түрүүллээ. Тэрээр өнгөрсөн жил 90 кг-д түрүүлсэн бол өнөө жил жин өгсөж зодоглоод ахин аваргалав.

Энэ жинд “Сүлд” спорт хорооны бөх О.Ууганбаатар үзүүрлэлээ.

Харин “Алдар”-ын Г.Пунцагцэрэн, Боржин төв дэвжээний Б.Хүдэрчулуун нар хүрэл медалийг гардсан.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын дүн:

1. Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)

2. О.Ууганбаатар (Сүлд)

3. Б.Хүдэрчулуун (Боржин төв дэвжээ)

3. Г.Пунцагцэрэн (Алдар)


ОУХМ А.АДЪЯАСҮРЭН УЛСЫН АВАРГАД ТАВ ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ

May be an image of martial arts and text

Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Адъяасүрэн түрүүллээ.

Тэрбээр аваргын төлөө “Алдар” спорт хорооны бөх Э.Жаргалмаатай барилдаж, нэмэлт цагт ялснаар Улсын аваргын тав дахь түрүүгээ дархалсан юм.

Хүрэл медалийг “Бөх билэгт” дэвжээний бөх Э.Энхзул, “Женко” клубийн тамирчин Д.Номинзул нар гардав.

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын дүн:

1. А.Адъяасүрэн (Алдар)

2. Э.Жаргалмаа (Алдар)

3. Э.Энхзул (Бөх билэгт)

3. Д.Номинзул (Женко)


Б.ГОНЧИГСҮРЭН УЛСЫН АВАРГАД ТАВ ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ

May be an image of martial arts and text

Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүнд жинд ОУХМ Б.Гончигсүрэн, Г.Алтанбагана нар аваргын төлөө хүч сорьсон. Энэ барилдаанд ялсан Б.Гончигсүрэн Улсын аваргад тав дахиа түрүүлэв.

Хүрэл медалийг “Алдар” спорт хорооны бөх, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Мөнхтулга нар зүүлээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын дүн:

1. Б.Гончигсүрэн (Хилчин)

2. Г.Алтанбагана (Алдар)

3. Ө.Дүүрэнбаяр (Алдар)

3. Д.Мөнхтулга (Хилчин)


Ж.АНУДАРЬ -48 КГ-Д ХОЁР ДАХЬ ЖИЛЭЭ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ

May be an image of martial arts and text that says 'A.MN AMИW33Л ่ REUrECT ECT'

Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Ази тивийн аварга Ж.Анударь аваргаллаа. Ийнхүү тэрээр УАШТ-ий хөнгөн жинд хоёр дахь жилээ дараалан түрүүлж байна.

Энэ жинд “Respect” клубийн бөх, 15 насандаа Улаанбаатар Их дуулга тэмцээнд хүч сорьж, шуугиантайгаар хүрэл медаль гардсан А.Мишээл үзүүрлэв.

Хүрэл медалийг “Winner” клубийн Н.Ундрахбаяр, “Тэмүүжин” дэвжээний Л.Булган нар гардсан.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын дүн:

1. Ж.Анударь (Женко)

2. А.Мишээл (Respect)

3. Н.Ундрахбаяр (Winner)

3. Л.Булган (Тэмүүжин)


М.НАНДИН-ЭРДЭНЭ УЛСЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

May be an image of martial arts and text

Жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ий 52 кг-ын жинд “Гүрү дожо” дэвжээний бөх М.Нандин-Эрдэнэ хоёр дахь жилээ дараалан аваргалав.

Азийн АШТ-ий хүрэл медальт, Их дуулга ангиллын хошой аварга, ОУХМ Г.Наранцэцэг энэ удаад жин өгсөж барилдаад мөнгөн медаль дээр буулаа.

Харин хүрэл медалийн эздээр “Хилчин” спорт хорооны бөх О.Оюунчимэг, Дархан-Уул аймгийн тамирчин Ц.Гал-Од нар тодорсон.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын дүн:

1. М.Нандин-Эрдэнэ (Гүрү дожо)

2. Г.Наранцэцэг (Алдар)

3. О.Оюунчимэг (Хилчин)

3. Ц.Гал-Од (Дархан-Уул)


60 КГ-Д "ШИНЭ БАДРАХ" ДЭВЖЭЭНИЙ Т.ТҮМЭНЖАРГАЛ АВАРГАЛЛАА

May be an image of martial arts and text that says 'BAPRA2026 ΒAΡΓAΖΟ ΛΓΑPyΥЛΑX TEMLEEH'

Жүдо бөхийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн хөнгөн жинд “Шинэ бадрах” дэвжээний тамирчин Т.Түмэнжаргал түрүүлэв. Тэрээр Насанд хүрэгчдийн Улсын аваргаас анхны медалиа гардсан нь алтан медаль боллоо.

Энэ жинд “Женко” клубийн бөх Э.Сумъяабазар үзүүрлэсэн бол хүрэл медалийг “Алдар” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн бөх Н.Мэндсайхан нар гардлаа.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын дүн:

1. Т.Түмэнжаргал (Шинэ бадрах)

2. Э.Сумъяабазар (Женко)

3. Э.Ариунболд (Алдар)

3. Н.Мэндсайхан (Мон-Алтиус Цагаанбаатар академи)


ГАВЬЯАТ ТАМИРЧИН Л.ЭНХРИЙЛЭН УЛСЫН АВАРГАД ДӨРӨВ ДЭХЭЭ ТҮРҮҮЛЛЭЭ

May be an image of martial arts and text

ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий иж бүрдэл медальтай, МУГТ Л.Энхрийлэн Улсын аваргын дөрөв дэх түрүүгээ дархлав. Тэрээр сүүлийн хоёр жилд дараалан 63 кг-ын аварга боллоо.

Өнгөрсөн оны Улсын аваргаас хүрэл медаль гардсан “Гүрү дожо” дэвжээний Х.Маралмаа өнөө жил амжилтаа ахиулж, мөнгөн медаль атгасан юм.

Энэ жингийн хүрэл медалийг “Орхон ирээдүйн одод” дэвжээний тамирчин П.Нандинцэцэг, “Женко” клубийн Ц.Сүнжидмаа нар гардлаа.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын дүн:

1. Л.Энхрийлэн (Сүлд)

2. Х.Маралмаа (Гүрү дожо)

3. П.Нандинцэцэг (Орхон ирээдүйн одод)

3. Ц.Сүнжидмаа (Женко)


66 КГ-Д ДЭЛХИЙН МЕДАЛЬТ К.ЁОЛК ТҮРҮҮЛЛЭЭ

May be an image of martial arts and text

Жүдо бөхийн 2026 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ий 66 кг-ын жинд өнгөрсөн оны ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк аваргалав.

Тэрээр шигшээ барилдаанд Азийн аварга Б.Эрхэмбаярыг ялсан юм. Харин Улсын гурван удаагийн аварга Б.Эрхэмбаяр энэ удаа мөнгөн медаль гардлаа.

Хүрэл медалийг “Хурд” дэвжээний бөх, самбо бөхийн дэлхийн аварга Л.Сумъяа, “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Жанцандорж нар зүүв.

Эрэгтэйчүүдийн -66 кг-ын дүн:

1. К.Ёолк (Хилчин)

2. Б.Эрхэмбаяр (Алдар)

3. Ө.Жанцандорж (Алдар)

3. Л.Сумъяа (Хурд)


О.ШИНЭБАЯР УЛСЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

May be an image of martial arts

Жүдо бөхийн УАШТ-ий 81 кг-ын жинд “Тэмүүжин” клубийн тамирчин О.Шинэбаяр хоёр дахь жилээ дараалан аваргалав.

“Шинэ бадрах” клубийн бөх Б.Шинэтулга Насанд хүрэгчдийн Улсын аваргаас анхны медалиа гардахдаа мөнгөн медаль атгалаа.

Хүрэл медалийг Хэнтий аймгийн тамирчин Н.Хадбаатар, “Хангарьд” дэвжээний бөх Г.Батсугар нар өрсөлдөгчөө үндсэн цагт цэвэр ялж гардсан.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын дүн:

1. О.Шинэбаяр (Тэмүүжин)

2. Б.Шинэтулга (Шинэ бадрах)

3. Г.Батсугар (Хангарьд)

3. Н.Хадбаатар (Хэнтий)

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    3 цаг 1 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    5 цаг 16 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    5 цаг 24 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    6 цаг 45 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    8 цаг 11 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    8 цаг 24 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    8 цаг 45 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    8 цаг 56 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    9 цаг 6 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    9 цаг 12 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    9 цаг 24 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    9 цаг 45 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    9 цаг 49 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    9 цаг 50 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    9 цаг 55 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    10 цаг 0 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК