Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Баярлалаа EASL, түр баяртай”

2026-2-12
0
ЖИРГЭХ

Хасын Хүлэгүүд баг EASL-ийн ширүүн өрсөлдөөнт тоглолтод Alvark Tokyo-д 93–97 харьцаагаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Улаанбаатар хот — 2026 оны 2 дугаар сарын 11 Зүүн Азийн клубуудын нэр хүндтэй тэмцээн болох East Asia Super League (EASL)-ийн хэсгийн шатны тоглолтод Монгол улсыг төлөөлж оролцсон Хасын Хүлэгүүд баг Японы Alvark Tokyo багийг талбайдаа хүлээн авч, өндөр хэмнэлтэй, ширүүн өрсөлдөөний эцэст 93–97 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Тоглолт Хүлэгүүд багийн ахлах дасгалжуулагч Athanasis Skourtopoulus агсаны гэгээн дурсгалд зориулж багийн тоглогчид, арын алба, ордонд цугласан фанатууд эмгэнэл илэрхийлснээр эхэлсэн бөгөөд Хүлэгүүд багийн хувьд уг тоглолт сэтгэл зүйн хувьд асар хүнд шалгуур байх нь дамжиггүй байлаа. Тоглолтын гол баатар нь Alvark Tokyo багийн довтлогч Sebastian Saiz байв. Тэрбээр 38 оноо авч, 58.8 хувийн гүйцэтгэлтэй довтолж, торгуулийн шидэлтийг 14/14 амжилттай гүйцэтгэж, багийнхаа довтолгоо, хамгаалалтын ноён нуруу нь боллоо. Мөн 7 самбар авч, тоглолтын шийдвэрлэх мөчүүдэд бөмбөгийн ашигтайгаар эзэмшиж онооны давуу байдлыг хадгалах чухал үүрэг гүйцэтгэсэн нь ялалтын гол түлхүүр болов. Хасын Хүлэгүүд багаас Монголын шигшээ багийн тоглогч Б.Барсболд онцгой тоглолт үзүүлж, 16 оноо, 9 самбар, 12 дамжуулалт хийснээр трипл-дабль хийхэд тун ойртсон статистик бүртгүүллээ.

Түүний талбай дээрх тоглолтын удирдлага, хамгаалалт-довтолгоонд жигд оролцож, хэдий залуу тоглогч ч гэсэн аль хэдийн багийн лидер тоглогч болсноо нотлон харууллаа. Мөн төвийн тоглогч Жорди Чиманга 15 самбар, Иан Миллер 25 оноо авчээ. Хоёр багийн тоглолт самбарын тэмцэл, шидэлтийн хувь зэрэг довтолгооны үзүүлэлтээр ойролцоо байсан ч Alvark Tokyo багийн алсын зайн шидэлтийн өндөр гүйцэтгэл тоглолтын төгсгөлд онооны ялгааг шийдэв. Энэхүү тоглолт нь Монголын клубын сагсан бөмбөг Азийн дээд түвшинд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх чадвартайг дахин нотлон харуулсан бөгөөд хөгжөөн дэмжигчдэд нэгэн гайхалтай тоглолтыг толилуулан, догдлол, харамсал, хөөр баясал бүгдийг нэгэн агшинд мэдрүүллээ. Хасын Хүлэгүүд багийн зүгээс хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлж, бусад тэмцээнийхээ дараагийн тоглолтуудад илүү хүчтэй эргэн ирэхээ мэдэгдэв. Уг тоглолтын үр дүнгээс бидэнд юу харагдав? 1. Монголын сагсан бөмбөгийн хөгжил Зүүн азийн бусад өндөр хөгжилтэй улсуудтай эн зэрэгцэх хэмжээнд ойртжээ. EASL тэмцээнд Хүлэгүүд баг хэсэгтээ БНСУ, Япон, Тайваны лигийн аваргуудтай өрсөлдөж 3 хожил, 3 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ.

Хэдий Тайваны багтай үзүүлэлт тэнцүү ч хоорондын тоглолтын ердөө ганц бөмбөгний зөрүүгээр хэсгээсээ харамсалтайгаар хасагдлаа. Гэвч уг үзүүлэлт нь бүсийнхээ сагсан бөмбөгийн топ багуудтай эн тэнцүү өрсөлдөх чадамжтай болсныг нотлон харуулсан амжилт юм. 2. Монгол тоглогчдын ур чадвар, тоглолтод гүйцэтгэх үүрэг легионер тоглогчдоосоо ч чухал байр суурь эзэлдэг болжээ. Alvark Tokyo багтай хийсэн сүүлийн тоглолтод Б.Барсболд, А.Азбаяр нарын Монголын шигшээ багийн тоглогчид хамгийн чухал байр суурь эзэлж байсныг онцлоё. Б.Барсболд тоглолтын эхлэлд 3 удаа алсын зайнаас амжилттай довтолж багийн тоглолтыг сайн эхлүүлсэн. Мөн тоглолтын хоёрдугаар хагаст онооны зөрүүг арилгахад түүний хийсэн бөмбөг таслалт, довтолгоо найруулга чухал үүрэгтэй байсан.

А.Азбаярын довтолгоо ч мөн багийн хамгийн хүчтэй, эсрэг багт хамгаалахад хэцүү зэвсэг нь байсныг дурьдах нь зүйтэй. Азийн сагсан бөмбөгт байдаг нийтлэг дүр зураг нь гадаад импорт тоглогч багийн хамгаалалт довтолгооны цөм нь байж түүнийхээ сайн эсвэл муу тоглохоос хамаарч багийн амжилт нь шийдэгддэг. Харин Хүлэгүүд багийн уг тоглолтын үзүүлэлт, тоглолтын явцаас үзэхэд гадаад тоглогчид гэхээсээ Монголын шигшээ багийн залуу одод багийн орлуулашгүй хэсэг нь болсон нь Монголын сагсан бөмбөг ирээдүйд өнөөдрийн энэ амжилтаа ахиулахад ядах зүйлгүй болох нь харагдаж байна. 3. Дараа жилийн EASL тэмцээнд Монголын лигийн аварга баг илүү хүчтэй оролцох боломжтой. МСБХ-ны Үндэсний дээд лигийн өрсөлдөөн жилээс жилд ширүүсч багуудын ур чадвар, чанар чансаа ахиснаар, 2025-2026 оны лигийн аваргаар ямар ч баг шалгарсан гэсэн ирэх жилийн EASL-д Монголын баг хамгийн хүчтэй өрсөлдөгчид байх болно гэдгийг Хүлэгүүд баг нотлон харууллаа. Мөн далайн түвшнээс өндөрлөгт байрладаг, хахир уур амьсгалтай Улаанбаатар хотдоо хийх, багаа чин сэтгэлээсээ уухайлан дэмждэг үнэнч фанатуудаар дүүрэн M bank arena Зүүн азийн бусад лигийн аваргуудад хүнд даваа, зүрхшээх тоглолтууд байх нь дамжиггүй юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    1 цаг 53 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    4 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    4 цаг 15 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    5 цаг 37 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    7 цаг 2 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    7 цаг 15 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    7 цаг 36 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    7 цаг 47 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    7 цаг 57 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    8 цаг 4 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    8 цаг 15 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    8 цаг 36 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    8 цаг 40 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    8 цаг 41 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    8 цаг 46 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    8 цаг 51 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК