
"Алтан цом"-ын төлөөх шилдэг найман багийн зургадугаар тойргийн сүүлийн хагасын барилдаанууд өнөөдөр болно.
Энэ жил “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхөө сугалаагаар тодруулсан юм. Тухайлбал, МҮБХ-ны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч ҮНДЭСНИЙ КОМПАНИУД санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд оролцсон юм.
Өнөөдрийн барилдаанд Улсын аварга О.Хангайгаар ахлуулсанОд Групп ХХК-ийн "Од Групп" баг, Улсынзаан Д.Анараар ахлуулсан Хэрэйд ХХК-ийн "Хүлэгү" багийн эсрэг хүч үзнэ.
Од Групп ХХК-ийн "Од Групп" баг 3 ялалт, 2 ялагдалтай байгаа бол Хэрэйд ХХК-ийн "Хүлэгү" баг 5 ялагдалтай байна.
"Од групп"-ийн "Од групп" багт:
1. Улсын аварга О.Хангай
2. Улсын заан Д.Хүдэрбулга
3. Улсын харцага Г.Ганхуяг
4. Улсын харцага М.Бэлгүтэй
5. Улсын начин Б.Түмэндэмбэрэл
6. Аймгийн арслан Х.Наранбаяр
7. Аймгийн арслан Д.Батбаяр
8. Аймгийн начин Б.Гончигсүрэн
"Хэрэйд" ХХК-ийн" Хүлэгү" багт:
1. Улсын заан Д.Анар
2. Улсын заан Б.Серик
3. Улсын харцага Г.Бадрах
4. Улсын харцага Э.Даш
5. Улсын начин Д.Цэрэнтогтох
6. Аймгийн арслан Е.Көптилек
7. Аймгийн арслан Н.Намнансүрэн
8. Цэргийн арслан Б.Өлзийсайхан
Л.Баяр





















































