
NBA-ийн супер од, Олимп, дэлхийн аварга, Сэлэнгэ Бодонс багийн тоглогч ДеМаркус Казенс өөрийн сошиал хуудаснаа МУГТ Д.Дэлгэрнямын эсрэг 100 сая төгрөгийн төлөө халз тоглохоо мэдэгдлээ.
Түүний мэдээлснээр, DEK TEAM-д Монголын 3х3 сагсанбөмбөгийн эрэгтэй хуучин бүрэлдэхүүн байна. Тодруулбал, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтжээ.
ДеМаркус Казенс мөн өөрийнх нь BOOGIE TEAM-д одоогоор Сэлэнгэ Бодонсын тоглогч Jay Scrubb байгааг хэлээд "түүнд нэмж өөр хоёр тоглогч хэрэгтэй байгаа" гэжээ. Уг хоёр тоглогч хэн байхыг тэр үзэгч, дэмжигчдийн саналаар багтаа авах юм байна. Халз тулаан энэ сарын 04-ний өдөр М Банк аренад 18 цагаас болно.

Л.Баяр




















































