
Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын оролцогч найман багийн тойргийн барилдаанууд дуусаж шигшээ шатанд өрсөлдөх дөрвөн баг шалгараад буй. Тэгвэл "Алтан цом"-ын хагас шигшээ барилдаан өнөөдөр 14:30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Хагас шигшээ шатанд тэргүүн байраар шалгарсан Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан М Си Эс Групп-ийн "М-Си-Эс Энержи" баг дөрөвдүгээр байраар шалгарсан Дархан аварга Н.Батсууриар ахлуулсан Алсын Жим ХХК-ийн "Хамаг Монгол" багтай учраа таарчээ.
Багууд өмнө нь тойргийн шатанд таарахад ""Хамаг Монгол" баг 13-12 харьцаатай илүүрхэж байсан юм. Тойргийн шатанд "М-Си-Эс Энержи" баг ганцхан ялагдал хүлээсэн нь энэ байлаа.
"Алсын жим" ХХК-ийн "Хамаг Монгол" багт:
1. Дархан аварга Н.Батсуурь
2. Улсын заан Б.Бат-Өлзий
3. Улсын харцага О.Наранбаатар
4. Улсын начин Л.Энхсаруул
5. Аймгийн арслан Ө.Батсуурь
6. Аймгийн арслан Б.Төмөрбаатар
7. Аймгийн арслан Г.Цоггэрэл
8. Аймгийн заан Т.Батсүрэн
"MCS" группийн "MCS-Энержи" багт:
1. Улсын арслан Э.Батмагнай
2. Улсын харцага Н.Золбоо
3. Улсын харцага Ц.Мөнхбаяр
4. Улсын начин Х.Цогтгэрэл
5. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
6. Аймгийн арслан Ц.Төмөрцоож
7. Аймгийн арслан Ч.Алтангэрэл
8. Аймгийн арслан Д.Аззаяа
Л.Баяр


























































