
Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болсон.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцсон баг тамирчид хүрэл медаль хүртлээ.
Тэд хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезийн багийг 7:2-оор буулган авсан бөгөөд тус тэмцээний хоёр дахь (2023 онд мөнгө) медалиа гардсан нь энэ юм.

















































