
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Казахстаны Астана хотод 2026 оны тавдугаар сарын 8-нд эхэлнэ.
2026 онд зохион байгуулах “Их дуулга” ангиллын тав дахь тэмцээнд 38 орны 308 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ.
Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй 12, нийт 19 жүдоч үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нарын удирдлагад хүч сорино.
Эмэгтэй баг
- 48 кг: Ж.Анударь, Г.Наранцэцэг
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од,
- 57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар
- 63 кг: Б.Ганхайч, Л.Энхрийлэн
- 70 кг: У.Анужин,
- -78 кг: О.Хүслэн
- +78 кг: А.Адьяасүрэн, Э.Жаргалмаа.
Эрэгтэй баг
- 60 кг: Б.Сүхбат
- 66 кг: Б.Эрхэмбаяр
- 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
- 81 кг: Б.Шинэтулга
- -100 кг: Б.Хүдэрчулуун,
- +100 кг: Ө.Пэрэнлэйжамц нар барилдана.
Л.Баяр




















































