
ДАШТ-ий хошой хүрэл медальт, ААШТ-ий иж бүрэн медальт МУГТ Л.Энхрийлэн өнгөрсөн оноос жин өгсөж 57 кг-аас -63 кг-ын жинд барилдах болсон.
Шинэ жиндээ орсон тэрбээр 2025 оны ААШТ-ээс мөнгө, Абу Дабигийн Их дуулгаас мөнгө, Астанагийн Их дуулгаас хүрэл медаль хүртсэн. Улмаар 2026 онд Азийн аварга болж, Астанагийн Их дуулгад аваргаллаа. Мөн Парис, Душанбегийн Их дуулгаас мөнгөн медаль хүртээд байна.
Шинэ жинд орсноосоо хойш амжилт арвин байгаа тэрбээр дэлхийн чансаанд даруй 318 байр урагшилж 4950 оноотойгоор Японы бөх Кажу Харукагийн ард хоёрдугаар байрт бичигдэж байна.
Л.Баяр



















































