
АНУ-ын Үндэсний сагсанбөмбөгийн дээд лиг NBA-ийн финалын гурав дахь тоглолт Нью-Йорк Никс багийн талбайд болж өндөрлөлөө. Уг тоглолтод Сан Антонио Спөрс баг 2-0 байсан ялагдлаас эргэн ирж, цувралд амьд үлдэж чадлаа. Цувралын гурав дахь тоглолтод Сан Антонио Спөрс баг 115–111 харьцаагаар хожиж, цувралыг 2-1 болголоо.
Никс эхний хоёр тоглолтод дараалан ялж, цувралыг бараг шийдчихээд байсан ч Спөрс хүчтэй эргэн ирэлт хийж, аваргын өрсөлдөөнийг улам сонирхолтой болгов. Тоглолтын гол үйл явдал Спөрс тоглолтын турш оноогоор хөөх маягтай байсан ч сүүлийн хоёр үед илүү тогтвортой байж, хамгаалалтаа чангатгаснаар ялалт авлаа.
Никс дөрөвдүгээр үед довтолгоондоо алдаа гаргаж, боломжуудыг ашиглаж чадсангүй. Энэ өдөр Виктор Вембаньяма 32 оноо авч багийнхаа ялалтын гол хөдөлгөгч хүч байсан бол Де’Аарон Фокс төгсгөлийн мөчид шийдвэрлэх довтолгоо гүйцэтгэлээ. Нөгөө талаас Жейлен Брансон 30+ оноо авсан ч багтаа ялалт авчирч чадсангүй. Цувралын дөрөв дэх тоглолт мөн Нью-Йоркт болох бөгөөд Спөрс ялвал цуврал бүрэн тэнцэх боломжтой.
Л.Баяр


















































