
Хөлбөмбөгийн ертөнцөд “Зидан” гэдэг овог бол домог юм. Харин өнөөдөр энэ нэр дахин дэлхийн анхаарлын төвд байна. Учир нь Францын домогт хагас хамгаалагч Зиниден Зиданы хүү, Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар Аргентины эсрэг яг одоо тоглож байна.
Францын академиас Алжирын шигшээ рүү

Зинедин Зидан дөрвөн хүүтэй хүн. Түүний хоёр дахь хүү нь Лука Зидан юм. Лука 1998 онд төрсөн бөгөөд багаасаа л Испанид өсөж, Реал Мадридын академид хөлбөмбөгийн анхны мэргэжлийн бэлтгэлээ хийж эхэлсэн. Лука Зидан Испанид мэргэжлийн клубүүдэд торнижээ. Тэрбээр Реал Мадридын академид бэлтгэгдэж, дараа нь Испанийн клубүүдэд тоглон туршлага хуримтлуулсан. Гэвч олон улсын түвшинд тэр Францын шигшээ багт багтаж чадаагүй. Ингээд тэр өөрийн угсаа гарал, гэр бүлийн холбоогоо дагаж Алжирыг сонгосон. Түүний өвөө эмээ нь Алжирын Кабилийн бүс нутгаас гаралтай тул FIFA-ийн дүрмийн дагуу Алжирыг төлөөлөх боломжтой болсон юм.
Лука Зиданын хамгийн том дарамт бол мэдээж түүний овог. “Зидан” гэх нэрийг дэлхий даяар түүний аавын 1998 оны ДАШТ-ий ялалт, 2006 оны финалын домогт тоглолтуудтай холбодог. Гэхдээ Лука өөрийгөө “аавынхаа сүүдэрт биш, өөрийн замаар явна” гэж олон удаа хэлсэн. Тиймээс Алжирыг сонгосон нь зөвхөн боломжийн асуудал биш, бас өөрийн карьерийг шинээр тодорхойлох шийдвэр байв.
Сүүлийн улирлуудад тэр Испанийн Segunda División-д тоглож байна. Алжирын шигшээ багт ирснээр тэр шууд өрсөлдөөнд орж, үндсэн хаалгачийн байр суурийг ч авах хэмжээнд үнэлэгдсэн. Мөн тэр 2026 оны ДАШТ-д Алжирыг төлөөлөх бүрэлдэхүүнд багтаж, хэд хэдэн тоглолтод гараанд гарсан. Зарим тоглолтод тэр онцгой хаалт хийж, багтаа оноо авчирсан тохиолдол ч бий.
Лука Зидан Реал Мадридын академид аав нь дасгалжуулагч байх үед хүртэл тоглож байсан. Тэр Францын залуучуудын шигшээ багт тоглож байсан ч насанд хүрэгчдийн түвшинд Алжирыг сонгосон. Зидан овогтой хэдий ч тэр хаалгач мэргэжлийг сонгосон нь гэр бүлийн довтолгооны уламжлалаас огт өөр чиглэл юм. Түүний ах нар ч мөн Реал Мадридын академид бэлтгэгдэж байсан.
Өнөөдөр Лука Зидан зөвхөн “Зиданы хүү” биш, харин Алжирын хаалгач, өөрийн карьертай тоглогч болж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр түүний тоглолт бүр илүү их анхаарал татаж, “домгийн өв залгамжлагч уу, эсвэл шинэ од уу?” гэсэн асуултыг хөлбөмбөгийн хорхойтнууд тавьсаар байна.
Л.Баяр























































Сэтгэгдэл (1)