
Хөлбөмбөгийн ДАШТ-ий J хэсэгт Австрийн шигшээ баг Иорданы багийг 3:1-ийн харьцаагаар хожлоо. Тоглолтын эхнээс Австрийн шигшээ бөмбөг эзэмшилт болон талбайн төвийн хяналтаар давуу байж, Иорданы хамгаалалтын шугамд тогтмол дарамт үзүүллээ. Тэдний хурдан дамжуулалт, жигд довтолгооны зохион байгуулалт нь Иорданы хамгаалалтыг олон удаа алдаа гаргахад хүргэсэн.
Нөгөө талаас Иорданы баг тоглолтын дунд үеэс сөрөг довтолгоо ашиглан нэг гоол оруулж, онооны зөрүүг багасгасан ч энэ нь тоглолтын хэмнэлийг бүрэн өөрчилж чадсангүй. Тэд хамгаалалтаас довтолгоонд шилжих үед хурд, нарийвчлалын хувьд дутагдалтай байсан нь илт байв. Гэвч анх удаагаа ДАШТ-д оролцож буй тэд эхний тоглолтдоо түүхэн анхны гоолоо хийлээ.
Энэ хэсэгт Аргентины шигшээ баг Алжирыг 3:0-ээр буулган аваад буй. Улмаар Австри, Аргентины шигшээ багууд бүхэл гурван оноотой хэсгээ тэргүүлж байна.
Л.Баяр





















































