
2026 оны ДАШТ-ий хэсгийн шатны нэгэн онцлох тоглолт өнөөдөр шөнө болох гэж байна. Португалын шигшээ баг талбайд гарч, дэлхийн хөлбөмбөгийн хамгийн алдартай оддын нэг болох Кристиано Роналду дахин дэлхийн аваргын тайзнаа тоглох гэж байна.
Түүний ахалсан Португалын шигшээ баг K хэсэгт Африкийн төлөөлөл болох Бүгд найрамдах Конго улсын багтай хэсгийн шатны эхний тоглолтоо хийнэ.
Монголын цагаар уг тоглолт 2026 оны зургадугаар сарын 18-ны 01:00 цагт эхэлнэ. Португалын хувьд хэсгээс гарах боломжоо баталгаажуулах, харин Конгогийн хувьд оноо авах зайлшгүй шаардлагатай тоглолт юм.
Тоглолтын тактикийн хувьд Португал бөмбөг эзэмшилт болон хурдан довтолгоонд тулгуурлах бол Конго илүү хамгаалалттай, сөрөг довтолгооны тактик баримтлах магадлалтай. Уг тоглолтын бүх анхаарал мэдээж Роналду дээр төвлөрнө.
Түүнтэй үргэлж жишигдэж ирсэн домогт Лионел Месси өнөөдөр Аргентины шигшээ багийнхаа төлөө гурван гоолыг хийж хөгжөөн дэмжигчдээ алмайруулсан. Харин өнөө шөнө Роналду түүн шиг байж чадах болов уу.
Л.Баяр





















































