
Хөлбөмбөгийн ДАШТ-ий L хэсгийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг Англи болон Хорватын хооронд өрнөж, Англи шигшээ 4–2 харьцаатай ялалт байгууллаа. Энэхүү тоглолт нь ДАШТ-ий хэсгийн шатны хамгийн сонирхолтой, хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж байсан тулаан байв.
Тоглолтын эхний хагасаас Англи бөмбөг эзэмшил болон довтолгооны хурдаараа давамгайлж, өрсөлдөгчийн хамгаалалтыг байнга шахаж байв. Хорват хоёр удаа хариу гоол оруулж тоглолтыг тэнцвэржүүлэхийг оролдсон ч хамгаалалтын алдаа шийдвэрлэх мөчид хоёр гоол алдах эрсдэл рүү хөтлөв.
Английн шигшээ багаас багийн ахлагч Харри Кейн тоглолтын 12 дахь минутад торгуулийн цохилтоор, 42 дахь минутад довтолгооны шугамаас гоолдов. Английн шигшээгээс гурав дахь гоолыг 47 дахь минутад Жуд Беллингем, дөрөв дэх гоолыг 85 дахь минутад Маркус Рашфорд нар гүйцэтгэв.
Харин Хорватаас эхний гоолыг тоглолтын 36 дахь минутад Мартин Батурина оруулсан бол хоёр дахь гоолыг эхний хагасын нэмэлт 5 дахь минутад Петар Муса оруулжээ.
Ингэснээр хүчирхэг хоёр багийн тулаанд Английн шигшээ ялж бүхэн гурван оноотой хэсгээ итгэл төгс тэргүүлж эхэллээ.
Л.Баяр




















































