
Хөлбөмбөгийн ДАШТ-ий L хэсгийн эхний тойрогт Африк тивийн хүчирхэг төлөөлөл Ганын шигшээ баг Панамыг 1–0 харьцаатай буулган авч, чухал 3 оноогоо авлаа.
Тоглолт бүхэлдээ тэнцүүхэн өрнөж, хоёр баг хамгаалалтаа өндөр төвшинд байлгав. Тактикийн ширүүн өрсөлдөөнд Ганын шигшээ шийдвэрлэх мөчид довтолгоог амжилттай гүйцэтгэж, ганц гоолоор ялалтаа баталгаажууллаа.
Тоглолтын цор ганц гоолыг нэмэлт 90+5 дахь минутад Ганын шигшээгээс Калеб Йиренки орууллаа. Панама хэд хэдэн гоолын боломж гаргасан ч довтолгооны төгсгөлд алдаа гаргасаар гоол оруулах боломжоо алдлаа. Гана энэ ялалтаар хэсгээс гарах өрсөлдөөнд чухал давуу талтай боллоо.
Л.Баяр




















































