
Хөлбөмбөгийн ДАШТ-ий K хэсэгт өрнөсөн Португал болон Бүгд найрамдах Конгогийн тоглолт 1–1 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Ингэснээр багууд нэг нэг оноо авлаа.
Тоглолтын эхний үед Португал бөмбөг эзэмшилт, довтолгоогоороо давамгайлж 6 дахь минутад Португалын хамгаалагч Жоао Невес гоолдов. Гэвч тоглолтын эхний хагасын нэмэлт 5 дахь минутад хамгаалалтын алдааг ашиглан Ганын шигшээ багаас Йоан Висса гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Португал тоглолтын ихэнх хугацаанд бөмбөг эзэмшилт, довтолгоогоор илүү байсан ч Конгогийн хамгаалалт Европын аваргуудад хүндхэн сорилт байлаа.
Л.Баяр




















































