
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий В хэсгийн хоёрдугаар тойрогт Швейцар болон Босни Герцеговины шигшээ багууд учраа таарч, Швейцарчууд 4:1-ийн харьцаатай итгэл төгс ялалт байгууллаа.
Эхний тоглолтдоо Катартай 1:1-ээр тэнцсэн Швейцарын шигшээ энэ удаад довтолгооны өндөр үр ашигтай тоглолтыг үзүүллээ.
Харин эхний тойрогт Канадтай тэнцсэн Босни Герцеговины баг энэ удаад хамгаалалтын алдаа их гаргаж, Швейцарын хурдтай довтолгоонд хариу барьж чадсангүй. Тэд нэг гоолоор хариу барьсан ч тоглолтын ерөнхий дүр төрхийг өөрчилж чадсангүй.
Энэхүү ялалтын дараа Швейцарын шигшээ дөрвөн оноотой болж, В хэсгийг тэргүүлэх боломжоо хадгаллаа. Нөгөө талд Босни Герцеговин дараагийн тоглолтдоо заавал хожих шаардлагатай нөхцөл байдалд орж байна.
Дэлхийн чансааны хүчирхэг төлөөлөгчдийн нэг Швейцарчууд энэ удаагийн тэмцээнд шөвгийн шатанд хүрэх гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байгаа бөгөөд Босни Герцеговины эсрэг үзүүлсэн тоглолт нь тэдний амбицийг дахин харуулсан тоглолт боллоо.
Л.Баяр





















































