Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана

2026-7-15
0
ЖИРГЭХ

Дэлхийн аваргын финалын эрхийн төлөөх хамгийн том тулаан өнөө шөнө Атланта хотын "Mercedes-Benz Stadium"-д болно. Нэг талд дэлхийн аваргаа хамгаалж буй Аргентин, нөгөө талд 60 жилийн дараа дэлхийн аваргын финалд хүрэхийг мөрөөдөж буй Английн шигшээ байгаа. Испани хэдийн финалд шалгарсан тул энэ тоглолтын ялагч тэдэнтэй алтан цомын төлөө хүч үзнэ. Энэ бол зүгээр нэг хагас шигшээ биш. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн ширүүн өрсөлдөөнүүдийн нэг дахин сэргэж буй мөч юм. 1966 оны ДАШТ, 1986 оны Диего Марадонагийн алдарт "Бурханы гар" болон "Зууны гоол", 1998 оны Дэвид Бекхэмийн улаан хуудас гээд Аргентин, Английн тоглолт бүр дуулиан, домог, маргаанаар дүүрэн байсаар ирсэн. Өнөөдөр харин энэ түүхийг Лионел Месси, Харри Кейн, Жүд Беллингем нар үргэлжлүүлэх гэж байна.

FIFA World Cup: How a 1982 war turned Argentina vs England football into  India-Pak-like showdown - India Today

Аргентин, Англи (Нэгдсэн Вант Улс) хоёр ойрхон дайн хийж байв. 1982 онд хоёр улс Фолклендийн дайн (Аргентинд Мальвинасын дайн гэж нэрлэдэг) хийсэн. Дайн 1982 оны дөрөвдүгээр сарын 2-нд Аргентины арми Өмнөд Атлантын далай дахь Фолклендийн арлуудыг эзлэн авснаар эхэлжээ. Үүний хариуд Их Британи тэнгисийн цэргийн хүчээ илгээж, арлуудыг буцаан эзлэх ажиллагаа явуулсан. Дайн нийт 74 хоног үргэлжилж, 1982 оны зургаадугаар сарын 14-нд Аргентины цэргүүд бууж өгснөөр өндөрлөсөн. Их Британи арлуудын хяналтаа хадгалсан бөгөөд өнөөдөр ч Фолклендийн арлууд Их Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр хэвээр байна. Харин Аргентин өнөөг хүртэл арлуудыг өөрийн нутаг гэж үзсээр байдаг.

Дайнд ойролцоогоор Аргентины 649 цэрэг, Их Британийн 255 цэрэг амь үрэгджээ. Энэ түүх хөлбөмбөгийн талбайд ч хүчтэй нөлөөлсөн. Дайнаас ердөө дөрвөн жилийн дараа, 1986 оны ДАШТ-ий шөвгийн наймд Аргентин Английг 2:1-ээр хожсон. Тэр тоглолтод Марадонагийн алдарт "Бурханы гар" гоол болон "Зууны гоол" төрсөн бөгөөд олон аргентинчууд үүнийг дайны дараах бэлгэдлийн ялалт гэж үздэг байв. Тиймээс өнөөдөр ч Аргентин–Английн тоглолт зүгээр нэг спортын өрсөлдөөн биш, харин түүх, улс төр, үндэсний бахархалтай холбогдсон онцгой тулаан хэвээр байна.

 

 

Аргентины шигшээ энэ удаагийн тэмцээнд аваргын зангаргаа харуулсаар ирэв. Шөвгийн 32-т Кабо Вердег 3:2, шөвгийн 16-д Египетийг 3:2, шөвгийн наймд Швейцарыг нэмэлт цагт 3:1-ээр буулган авч, хагас шигшээд шалгарсан. Тэдний довтолгооны гол хүч нь мэдээж Лионель Месси. Найман гоолтой тэрбээр Алтан шаахайн төлөөх өрсөлдөөнийг тэргүүлж байгаа бөгөөд энэ нь түүний сүүлийн дэлхийн аварга байх магадлалтай гэсэн яриаг улам хүчтэй болгож байна.

Мессигээс гадна Лаутаро Мартинес, Хулиан Альварес, Алексис Мак Аллистер, Энцо Фернандес, Родриго Де Паул зэрэг тоглогчид Аргентины тоглолтыг зангидаж байна. Хаалганд Эмилиано Мартинес урьдын адил найдвартай байгаа бол хамгаалалтыг Кристиан Ромеро удирдана. Урьдчилсан бүрэлдэхүүнд Эми Мартинес, Молина, Ромеро, Лисандро Мартинес, Тальяфико, Де Паул, Мак Аллистер, Энцо Фернандес, Месси, Лаутаро Мартинес, Хулиан Альварес нар гарахаар таамаглагдаж байна.

World Cup 2026: England star Jude Bellingham hits heights with Lionel Messi  next - BBC Sport

Харин Англи энэ удаагийн тэмцээнд эргэн ирэлтийн эзэн байлаа. Тэд БНАСАУ-ын Конго, Мексик, Норвегийг дараалан буулган авч, хагас шигшээд хүрсэн. Томас Тухелийн удирдсан баг тактикийн хувьд илүү уян хатан болж, хамгаалалт болон довтолгооны тэнцвэрээ сайн хадгалж байгаа нь онцлог. Тухел тоглолтын өмнө "Бид өнгөрснийг биш, өнөөдрийн тоглолтоо бодож байна" хэмээн онцолсон нь энэ тулаанд сэтгэлзүйн бэлтгэл ямар чухал болохыг илтгэв.

Harry Kane already has World Cup banter with Bayern teammates | Bavarian  Football Works

Английн найдвар Харри Кейн хэвээр. Тэр энэ ДАШТ-д есөн гоолтойгоор Английн бүх цагийн шилдэг довтлогч гэдгээ дахин баталж, Мессигийн араас Алтан шаахайн өрсөлдөөнд бичигдэж байна. Жүд Беллингем зургаан гоолтойгоор довтолгооны гол хөдөлгөгч хүч болж, Букайо Сака, Энтони Гордон нар жигүүрээс байнга аюул учруулж байна. Урьдчилсан бүрэлдэхүүнд Жордан Пикфорд, Эзри Конса, Жон Стоунс, Марк Гуэхи, Нико О'Райли, Деклан Райс, Эллиот Андерсон, Букайо Сака, Жүд Беллингем, Энтони Гордон, Харри Кейн нар багтаж байна.

Статистик ч энэ тоглолтыг улам сонирхолтой болгож байна. Месси найман гоолтой, Кейн есөн гоолтой, Беллингем зургаан гоолтой. Өөрөөр хэлбэл дэлхийн аваргын хамгийн шилдэг гурван мэргэн бууч нэг талбайд зэрэг тоглох гэж байна. Аль нэг нь өнөө шөнө гоолдвол Алтан шаахайн хувь заяа ч өөрчлөгдөж мэднэ.

Түүх сөхвөл Аргентин гурван удаа (1978, 1986, 2022) дэлхийн аварга болж байсан бол Англи цорын ганц түрүүгээ 1966 онд хүртсэн. Англичууд 60 жилийн турш дахин дэлхийн аваргын финалд хүрэхийг хүлээж байгаа бол Аргентин дараалсан хоёр дахь удаагаа финалд шалгарахыг зорьж байна. Мессигийн сүүлчийн бүжиг үү, эсвэл Беллингем, Кейн нарын шинэ түүхийн эхлэл үү? Дэлхийн аваргын финалын нэг тасалбарын үнэ цэнэ хэзээ ч ийм өндөр байгаагүй. Өнөө шөнө зөвхөн нэг баг Испанитай аваргын төлөө тоглох эрхээ өвөртөлнө.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (212.83.148.205)
    THE ONLY REAL LEGITIMATE RECOVERY EXPERT TOO WORK WITH? HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Am here to testify the handwork of a great verified hacker. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Who helped me recover back my lost funds from the hands of scammers who ripped me off my money and made me helpless. I was so down and didn’t know what to do until I came across a timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER so I reached out to them and to my greatest surprise, they were able to recover all the funds which I had previously lost to the Devils. I am so glad to share this wonderful news with you all because it cost me nothing to announce a good and reliable hacker as WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, This post is my way of thanking them for their great work. If you see this, feel free to contact them Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker They did it for me and I believe WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER can do it for you too, they restored my confidence.
    2026 оны 07 сарын 19 | Хариулах
  • TRUSTWORTHY BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.114.120.157)
    TRUSTWORTHY BITCOIN RECOVERY EXPERT // HIRE WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I am incredibly appreciative of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER's knowledge, assistance, and direction during the process of recovering my lost bitcoin, their team was highly skilled in blockchain analysis, and they had the tools to trace the funds through various exchanges and wallets, even if the scammer tried to launder the money. My lost bitcoin was recovered in about 28 hours by WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Their efforts are much appreciated, and I strongly suggest their service to everyone. Details Email: geovcoordinateshacker@gmail.com Website; Home | Geo Coordinates Hack Telegram : @Geocoordinateshacker WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER is ready to assist you in regaining the money that has been lost. They turned my despair into hope. I'm truly grateful.
    2026 оны 07 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    52 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    1 цаг 5 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    1 цаг 26 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    1 цаг 37 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    1 цаг 47 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    1 цаг 53 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    2 цаг 5 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    2 цаг 26 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    2 цаг 30 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    2 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 36 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    2 цаг 41 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК