
Холимог тулаан "One Championship" холбооны бантам жингийн дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил аваргын бүс хамгаалах тулаанаа энэ сарын 31-нд хийнэ. Тэрбээр Тайландын Бангкок хотын алдарт "Lumpinee Stadium"-д болох "The Inner Circle 24" тэмцээний оргил тулаанд карьертаа ялагдал үзээгүй, 10-0-0 гэсэн гайхалтай амжилттай яваа Азербайжаны залуу тулаанч Элбек Алышовын эсрэг тулалдах юм.
Өдгөө 27 настай, 167 см өндөртэй Алышовын хувьд бөх суурьтай бөгөөд нийт ялалтынхаа 8-ыг нь боох, өчих мэхээр, 1-ийг нь нокаутаар, үлдсэн тулаанаа шүүгчдийн шийдвэрээр ялж байжээ.
Тэрбээр 1999 оны тавдугаар сарын 30-нд төрсөн. "One Championship" холбоонд элссэнээсээ хойш хоёр тулаан хийхдээ өрсөлдөгчдөө боломж олголгүй илт давуу ялсан юм.
Л.Баяр





















































