Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?

2026-7-24
0
ЖИРГЭХ

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий финал өндөрлөснөөс хойш тоглолтын үр дүнгээс хавьгүй том маргаан дэгдлээ. Испани нэмэлт цагт Аргентиныг 1:0-ээр буулган авч, дэлхийн аваргын цомыг хоёр дахь удаагаа өргөсөн ч Аргентины хөгжөөн дэмжигчдийн нэг хэсэг энэ ялагдлыг зүгээр л спортын үр дүн гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Зарим нь “Аргентин шүүгчийн шийдвэрт луйвардуулсан”, бүр цаашлаад “тоглолтыг зориудаар буулгаж өгсөн” гэх хардлага хүртэл дэвшүүлжээ. Гэвч эдгээрийн аль нь баримт, аль нь сошиал орчны таамаг вэ?

Финалын гол шүүгч нь Словенийн Славко Винчич байв. Тоглолтын хамгийн маргаантай мөчүүдийн нэг нь Аргентины хагас хамгаалагч Энцо Фернандес нэмэлт цаг эхлэхийн өмнөхөн хоёр дахь шар хуудсаа авч талбайгаас хөөгдсөн явдал байлаа. Ингэснээр Аргентин тоглолтын хамгийн шийдвэрлэх хэсгийг 10 тоглогчтой дуусгасан.

Испанийн хэвлэлүүд болон шүүгчийн шинжээчид энэ шийдвэрийг зөв гэж үзсэн бол зарим хөгжөөн дэмжигч, хөлбөмбөгийн тайлбарлагчид тоглолтын туршид гарсан бусад шийдвэрүүдтэй харьцуулахад шүүгчийн стандарт жигд бус байсан гэж шүүмжилжээ. Испанийн нэг гоолыг мөн тоглолтын үеэр зөрчил гарсан гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь маргааныг улам дэвэргэв.

World Cup 2026: Argentina react to final defeat and Messi questions - BBC  Sport

Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Шүүгчийн алдаа, маргаантай шийдвэр гарсан байж болох нь тоглолтыг “зориудаар луйвардсан” гэсэн нотолгоо биш. Одоогоор FIFA-гийн зүгээс финалын үр дүнг хүчингүй болгох, тоглолтыг дахин явуулах, эсвэл шүүгчийг авлига авсан гэж тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

“Финалыг дахин тоглуул” гэсэн шаардлага

Аргентины хөгжөөн дэмжигчдийн нэг хэсэг Change.org дээр гарын үсэг цуглуулж, финалыг дахин тоглуулахыг FIFA-гаас шаарджээ. Өнөөдрийн байдлаар уг шаардлагыг дэмжсэн хүний тоо 60 мянгаас давсан гэх мэдээлэл гарсан бол зарим эх сурвалжид 80–88 мянгаас давсан гэж мэдээлжээ. Тэдний гол үндэслэл нь шүүгчийн шийдвэрүүд финалын үр дүнд нөлөөлсөн гэх хардлага юм.

Гэвч ийм онлайн өргөдөл нь өөрөө FIFA-г тоглолтыг дахин явуулах үүрэгтэй болгодоггүй. Хөлбөмбөгийн түүхэнд шүүгчийн шийдвэртэй холбоотой маргааны дараа хөгжөөн дэмжигчид тоглолтыг дахин тоглуулахыг шаардсан тохиолдол олон байсан ч албан ёсны тоглолтын үр дүнг зөвхөн гарын үсгийн кампанит ажлаар өөрчилж байсан жишээ бараг үгүй. 

Аргентин үнэхээр “бууж өгсөн” гэх нотолгоо байна уу?

After the World Cup defeat.. Argentina prepares to launch a wide-ranging  legal campaign | Goal.com

Энэ бол хамгийн ноцтой хардлага. Сошиал орчинд Аргентины тоглогчид финалд өмнөх тоглолтууд шиг ээ тэмцээгүй, тоглолтыг зориудаар алдсан гэх таамаг тархаж байна.

Гэвч одоогоор Аргентины шигшээ баг финалыг зориудаар буулгаж өгсөн гэх баталгаатай баримт, мөрдөн шалгах байгууллагын дүгнэлт, FIFA-гийн мэдэгдэл, тоглогч эсвэл дасгалжуулагчийн нотолгоо байхгүй.

Харин бодит тоглолтын статистик өөр дүр зураг харуулж байна. FIFA-гийн албан ёсны тайланд Испани тоглолтын эхнээс илүү их бөмбөг эзэмшиж, Аргентиныг хамгаалалтад шахсан бөгөөд Аргентин үндсэн цагт хаалга руу нэг ч цохилт хийж чадаагүй гэж тэмдэглэжээ. Испанийн хаалгач, хамгаалалтын тоглолт Аргентины довтолгоог үндсэндээ саармагжуулсан байна.

    Тиймээс “Аргентин муу тоглосон” гэдэг нь “Аргентин зориудаар бууж өгсөн” гэсэн үг биш. Финалын асар их дарамт, Испанийн тактикийн давамгайлал, тоглогчийн хөөгдөл, тоглолтын нөхцөл зэрэг олон хүчин зүйл ялагдалд нөлөөлсөн байж болно.

Яагаад “луйвар” гэх хардлага хүчтэй тархав?

England 1-2 Argentina: FIFA World Cup 2026 semifinal – as it happened |  World Cup 2026 News | Al Jazeera

Аргентины замнал бүхэлдээ шүүгчийн маргаанаас ангид байгаагүй. Тэдний өмнөх тоглолтуудын зарим шийдвэрүүдийн талаар өрсөлдөгчид болон хөгжөөн дэмжигчид санал зөрөлдөж байв. Тиймээс финалын үеэр гарсан маргаантай шийдвэрүүдийг өмнөх үйл явдлуудтай холбон, “Аргентинд хэтэрхий их давуу байдал олгосон” эсвэл эсрэгээрээ “финалд Аргентиныг зориуд хохироосон” гэх хоёр өөр туйлын онол зэрэгцэн гарчээ.

Энд сошиал сүлжээний нэг аюул харагдана. Нэг тоглолтын маргаантай агшнуудыг тус тусад нь авч үзэхийн оронд тэдгээрийг нэгтгэн “том хуйвалдаан” гэсэн дүгнэлтэд хүргэх нь амархан. Гэвч хуйвалдаан гэх ноцтой дүгнэлтэд хүрэхийн тулд зөвхөн маргаантай шүүгчийн шийдвэр бус, санхүүгийн урсгал, зохион байгуулалттай тохиролцоо, дотоод баримт, гэрчийн мэдүүлэг зэрэг бодит нотолгоо шаардлагатай.

Тоглолтын дараа Аргентины хагас хамгаалагч Леандро Паредес Испанийн тоглогчидтой маргалдаж, улмаар талбай дээр бөөн зодоон болсон. FIFA энэ үйл явдалтай холбоотойгоор сахилгын шалгалт эхлүүлсэн. Гэвч энэ шалгалт нь тоглолтын үр дүнг зориудаар өөрчилсөн эсэхийг бус, финалын дараах тоглогчдын сахилгагүй үйлдлийг шалгаж байгаа юм.

FIFA investigates Argentina players confronting Spain's on-field World Cup  celebrations – CBS17.com

Мөн финалын шүүгчийг тойрсон худал мэдээлэл, хуучин бичлэгийг шинэ үйл явдал мэт тараасан тохиолдол гарсан. Тухайлбал, Аргентины ялагдлын дараа уйлж буй шүүгчийн бичлэг гэх вирус видео нь үнэндээ 2026 оны финалтай холбоогүй, өмнөх үеийн бичлэг болохыг баримт шалгагчид тогтоожээ.

2026 оны ДАШТ-ий финалд шүүгчийн хэд хэдэн шийдвэр маргаан дагуулсан нь үнэн. Аргентин 10 тоглогчтой болсон, Испанийн нэг гоол хүчингүй болсон, зарим шийдвэрүүдийн талаар шүүгчийн шинжээчид хүртэл санал зөрсөн нь ч үнэн.

Гэвч “Аргентин луйвардуулсан” гэх дүгнэлт одоогоор албан ёсоор батлагдаагүй. Түүнээс ч илүү ноцтой “Аргентин зориудаар бууж өгсөн” гэх хардлагыг батлах ямар ч найдвартай баримт одоогоор ил болоогүй байна. Үүний оронд Месси Педрид шилдэг тоглогчийн шагналаа луйвардуулсан гэж үзвэл үнэнд ойр биз ээ. Тэр бүхий л талаараа түүнээс илүү байсныг өнгөрсөн сар гаруйн хугацаанд бид харсан, гэрчилнэ.

      Харин бодит баримтаар бол Испани финалд тоглолтын хяналтыг илүү удаан хугацаанд атгаж, Аргентины довтолгоог хязгаарлаж, нэмэлт цагт ялалтын гоолыг оруулсан. Тиймээс өнөөдрийн байдлаар энэ финалыг “луйвар илэрсэн тоглолт” гэж нэрлэхээс илүү “шүүгчийн шийдвэрүүд нь маргаан дагуулсан, харин хуйвалдааны тухай хардлага нь нотлогдоогүй финал” гэж дүгнэх зүйтэй. Үүнийг бичиж буй би ч Аргентины хөгжөөн дэмжигч. Гэхдээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ялагдал байсныг эцэст сануулж байна.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Мэри Жордан (105.116.3.69)
    Hello people Ben is a special private and professional jbeespyhack which have a spare master key that no one has. He can hack anything. We are totally secured and your security comes first. He s the best in any hacking related jobs which are . Change School Grade . Bank jobs, Flipping cash . Hack and control any robot . Database hack . Remove Criminal Records 1-Facebook hack 2-gmail hack 3-whats app hack 4-website hack 5-tracking calls 6-online hacking lectures 7-phone clone 8-online records changes 9-retrieval of hacked social media accounts 10- university grades 11- android and iPhone hack 12- twitter hack 13- website hack If you are looking for a professional Hacker that specialized in any of the above hacking related services & school grade change then Contact him Via… EMAIL: jbeespyhack@gmail.com and be happy forever. Send HIM a message and explain what you need and how HE can help you. HE IS always online. 24 hours a day. To deliver a perfect and untraceable job for you Every day. He is waiting for your messages! His job is 100% undetectable and he’s fast and reliable.
    2026 оны 07 сарын 26 | Хариулах
  • HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER (83.143.242.74)
    HOW DO I RECOVER MY LOST CRYPTO FROM A SCAMMER? CONTACT // GEO COORDINATES RECOVERY HACKER There is an expert hacker that can help you in recovering all the money lost to scammers online. GEO COORDINATES RECOVERY HACKER It recently worked for me and I now have peace of mind after the huge recovery of all my lost funds. I’m truly grateful for their service and I recommend their service to everyone who needs to recover their stolen crypto funds. I will advise you to contact them with the details below. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker
    2026 оны 07 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    53 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    1 цаг 6 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    1 цаг 27 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    1 цаг 38 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    1 цаг 48 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    1 цаг 55 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    2 цаг 6 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    2 цаг 27 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    2 цаг 31 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    2 цаг 32 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 37 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    2 цаг 42 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК