Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын их уулсад мэндэлсэн ДАЯН АВАРГУУД

2026-7-27
0
ЖИРГЭХ

Монголчууд бид даян аваргаа өлгийдсөн сайхан зуныг үдэх гэж байна. Иймд бид Ардын хувьсгалын жилүүдээс хойш Монголын их уулсдаа мэндсэлсэн ДӨРВӨН даян аваргыг танилцуулж байна. 


Нацагийн Жамъян (1899 - 1979) - Буур Жамъян

No photo description available.

Тэрбээр Архангай аймгийн Цахир сумын (хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу) харьяат, үндэсний бөхийн даян аварга, спортын гавьяат тамирчин цолтой бөх юм. Зээ хүү нь дархан аварга Г.Өсөхбаяр.

  • 1925 онд 9 давж үзүүрлэн улсын арслан цол хүртэв
  • 1926 онд 10 давж түрүүлэн улсын аварга цолтой болов
  • 1927 онд мөн 10 давж түрүүлэхэд даян аварга цол хүртээжээ
  • 1928 онд 7 давсан
  • 1934 онд 7 давсан
  • 1937 онд 6 давсан
  • 1939 онд 5 давсан
  • 1940 онд 7 давсан
  • 1941 онд 7 давсан
  • 1942 онд 7 давсан
  • 1946 онд 5 давж шөвгөрчээ

Тэрээр 15 орчим настайдаа Алшаа руу жин тээж байв. Нэг удаа гүүр гаталж явах үед гүүрний мод цөмөрч, жингийн сүүлд явсан дөрөө дарсан ат доош унах шахахад Жамъян уг атны бөгсөн талаас чүү хэмээн өргөн гаргасан ажээ. Ийнхүү тэрээр "Буур" хэмээх хочтой болсон гэдэг. Архангай аймгийн Цахир сумын төвд түүний хөшөө байдаг.


Цэдэндоржийн Чимэд-Очир (1916 - 1985)

https://unsplash.com/@johntorcasio

Тэрбээр Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга цолтой бөх юм.

  • 1943 онд 5 давж улсын начин цол хүртэв
  • 1944 онд 9 давж түрүүлэн улсын арслан болжээ
  • 1945 онд 7 давсан
  • 1946 онд 9 давж үзүүрлэхэд улсын аварга цол хүртээв
  • 1948 онд 6 давсан
  • 1950 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон
  • 1951 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • 1952 онд 8 давж үзүүрлэн "Улс даяар дуурсах" чимэг хүртэв
  • 1953 онд 7 давсан
  • 1957 онд 5 давж шөвгөрчээ

1971 онд АХ-ын хувьсгалын 50 жилийн ойгоор 55 настайдаа зодоглож 4 давж 5-ын даваанд Б.Батхуягийг начин болгожээ. 1972 онд 3 даваад 4-ийн даваанд Дархан аварга Батсуурьт амлуулан өвддөг шороодсоноор зодог тайлжээ.


Сэрээтэрийн Цэрэн (1937 - 1992)

Image

Тэрбээр Булган аймгийн Сайхан сумын харьяат, үндэсний бөхийн даян аварга цолтой бөх юм. Үндэсний ардчилсан хувьсгалын тэгш тоотой ойн жилүүдэд одтой барилддаг, ганцхан удаа түрүүлсэн хэрнээ даян аварга цол хүртсэн "Их ойн одтой бөх" гэлцдэг. Түүнийг мөн монгол бөхийн 33 шинж бүрдсэн гэж ярилцдаг байв.

  • 1960 онд 6 давж улсын начин цол хүртсэн
  • 1961 онд 9 давж түрүүлэн шууд улсын аварга цолтой болов
  • 1964 онд 7 давсан
  • 1965 онд 6 давсан
  • 1966 онд 6 давсан
  • 1967 онд 7 давсан
  • 1968 онд 5 давсан
  • 1971 онд 8 давж үзүүрлэн даян аварга цол хүртэв
  • 1972 онд 6 давсан
  • 1973 онд 6 давсан
  • 1974 онд 5 давж шөвгөрчээ.

Баярсайханы Орхонбаяр

Улсын залуу арслан Б.Орхонбаяр хоёр дахь түрүүгээ хүртлээ

Тэрбээр 1998 оны долоодугаар сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн. Үндэсний бөхийн Даян Аварга цолтой бөх. Ардын хувьсгалын баяр наадамд төрөн гарсан 26 дахь аварга юм. "Боохой" хэмээх улсын арслан Д.Данзаны өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” Атар трейд компанийн бөх, Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрээр дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нарын найман бөхийн амжилтыг давтсан юм.

Түүний чимгүүд нь ӨСӨХ ИДЭР, ҮЛЭМЖ БАДРАХ, УЛАМ НЭМЭХ юм. Тэрбээр 2025 он 10 сарын 28-нд дэлгэцнээ гарсан Netflix-н Physical Asia цувралд Монголын багийн ахлагч болж оролцсон. Тэрбээр 2020 онд Аварга дээд сургуулийг Багш, дасгалжуулагч мэргэжлээр Боловсролын бакалаврын зэрэгтэй төгссөн.

Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд

2018 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 2019 оны Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Н.Баярбаатараар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цолоо баталж "Хурц" чимэг нэмсэн.

Улсын наадмын дэвжээнд

2019 оны Ардын Хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэрээр дөрөв, аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн.

2020 оны Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Цэдэнсодномоор дөрөв, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав даван шөвгөрч начин цолоо батлан "Өсөх идэр" чимэг нэмсэн. Тус жил аймгийн арслан Б.Бат-Орших сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож "Монгол улсын харцага" цолыг хүртсэн.

2022 оны Ардын Хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж "Монгол улсын арслан" цол хүртсэн.

2023 оны Ардын Хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, улсын заан Б.Батмөнхөөр тав давж чимэг нэмсэн.

2024 оны Ардын хувьсгалын 103 жилийн ойн Улсын Их баяр Наадамд аймгийн арслан Н.Баяржаргалаар дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан Т.Дармаажанцангаар зургаа, Улсын харцага Г.Ганхуягаар долоо, Улсын аварга П.Бүрэнтөгсөөр найм даван үзүүрлэж "Үлэмж бадрах" чимэг нэмсэн.

2025 оны Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан П.Хүрэлбаатараар дөрөв, аймгийн арслан Н.Баяржаргалаар тав давж "Улам нэмэх" чимэг нэмсэн.

2026 оны Ардын Хувьсгалын 105 жилийн ойн баяр наадамд улсын заан М.Лхагвагэрэлээр ес, улсын заан Б.Бат-Өлзийгөөр арав даван түрүүлж аварга цолыг алгасан "Монгол Улсын Даян аварга" цол хүртсэн.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Мэри Жордан (105.116.7.173)
    Hello people Ben is a special private and professional jbeespyhack which have a spare master key that no one has. He can hack anything. We are totally secured and your security comes first. He s the best in any hacking related jobs which are . Change School Grade . Bank jobs, Flipping cash . Hack and control any robot . Database hack . Remove Criminal Records 1-Facebook hack 2-gmail hack 3-whats app hack 4-website hack 5-tracking calls 6-online hacking lectures 7-phone clone 8-online records changes 9-retrieval of hacked social media accounts 10- university grades 11- android and iPhone hack 12- twitter hack 13- website hack If you are looking for a professional Hacker that specialized in any of the above hacking related services & school grade change then Contact him Via… EMAIL: jbeespyhack@gmail.com and be happy forever. Send HIM a message and explain what you need and how HE can help you. HE IS always online. 24 hours a day. To deliver a perfect and untraceable job for you Every day. He is waiting for your messages! His job is 100% undetectable and he’s fast and reliable.
    2026 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (178.174.229.45)
    BUUR AVARGA 2 UDAA 10 DAVJ 1 UDAA 9 DAVJEE TEGEHEER DARHAN GSEN UG . ORHONBAYAR BOL ZUGEER AVARGA DAYAN BISH
    2026 оны 07 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    52 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    1 цаг 5 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    1 цаг 26 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    1 цаг 37 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    1 цаг 47 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    1 цаг 53 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    2 цаг 5 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    2 цаг 26 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    2 цаг 30 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    2 цаг 31 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 36 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    2 цаг 41 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК