Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн

2026-8-10
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн ертөнцөд Лионель Мессигийн нэрийг сонсоогүй хүн ховор. Түүний зүүн хөл, гайхамшигт гоолууд, талбай дээрх уран хөдөлгөөн, Аргентины төлөө өргөсөн Дэлхийн цом, “Барселона”-д бүтээсэн түүх бүгд домог болон үлджээ. Гэхдээ тэр домгийн эхэнд нэгэн жирийн эрийн түүх бий. Тэр бол Лионель Мессигийн аав Хорхе Орасио Месси. Хорхе Месси 1958 оны нэгдүгээр сард Аргентины Санта-Фе мужийн Росарио хотод төржээ. 68 насандаа, 2026 оны наймдугаар сарын 8-нд төрөлх Росарио хотдоо удаан хугацаанд өвчтэй байсаныхаа эцэст таалал төгсөв.

Түүний амьдрал анхнаасаа хөлбөмбөгийн одын аав байгаагүй юм. Хорхе өөрөө залуудаа хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байв. Тэрээр “Newell's Old Boys”-ын өсвөрийн багт хагас хамгаалагчаар тоглож байсан ч гэр бүлээ тэжээх шаардлага, цэргийн алба, ажил амьдралын хариуцлага түүний мөрөөдлийг өөр зам руу хөтөлжээ. Дараа нь тэр гангийн үйлдвэрт ажиллаж, удирдах албан тушаалд хүртлээ хөдөлмөрлөсөн гэдэг. Хорхе эхнэр Селиа Куччиттинигийн хамт дөрвөн хүүхэд өсгөсөн нь Родриго, Матиас, Лионель, Мария Сол. Тэдний гэр бүл Росариогийн эгэл жирийн л айл байв.

Гэвч тэр айлын хамгийн бага хүү бөмбөг өшиглөж эхэлсэн тэр өдрөөс бүх зүйл өөрчлөгджээ. Лионель 1987 оны зургаадугаар сарын 24-нд Росарио хотод төрсөн. Хүүхэд байхдаа бөмбөгнөөс салдаггүй байв. Дөнгөж дөрвөн настайдаа орон нутгийн Grandoli клубт хөлбөмбөг тоглож эхлэхэд нь анхны дасгалжуулагчдынх нь нэг нь өөрийнх нь аав байлаа. Хорхе хүүгийнхээ авьяасыг бусдаас түрүүлж олж харсан хүн юм.

Lionel Messi's father Jorge dies aged 68 after illness

Тэр хүүгээ зүгээр нэг “сайн тоглодог хүүхэд” гэж хараагүй. Хорхе дөрвөн настай Лионелийг бөмбөгтэй харьцахыг хараад түүнд бусдаас өөр зүйл байгааг мэдэрчээ. Хожим ярьсан нэгэн дурсамждаа тэр хүүгээ бөмбөгийг хөл дээрээ тогтоон, гайхалтай эв дүйтэй харьцдаг байсныг дурсан ярьсан байдаг. Долоон настайдаа Лионель Росариогийн хамгийн алдартай клубүүдийн нэг болох “Newell's Old Boys”-ын хүүхдийн багт элсэв. Тэнд түүний авьяас улам тодорч, хэдхэн жилийн дотор үеийнхнээсээ тасарч эхэлсэн байна. Түүнийг өсвөрийн түвшинд байхдаа бараг 500 гоол оруулсан гэх мэдээлэл бий.

Гэвч Мессигийн гэр бүлийн өмнө нэг өдөр маш хүнд сорилт ирсэн юм. Лионель өсөлтийн дааврын дутагдалтай болох нь тогтоогдов. Хөлбөмбөгийн авьяас нь ямар ч хэмжээнд байсан түүний биеийн өсөлтөд шаардлагатай эмчилгээ асар их зардалтай байлаа. Хорхегийн ажилтай холбоотой эрүүл мэндийн даатгал эхэндээ эмчилгээний тодорхой хэсгийг дааж байсан ч Аргентины эдийн засгийн хямралын үед энэ боломж хязгаарлагдав. “Newell's Old Boys” ч эмчилгээний бүх зардлыг хариуцах боломжгүй болсон юм.

Тэр үед Хорхе бууж өгсөнгүй. Хүүгийнхээ ирээдүйн төлөө далайг гатлах шийдвэр гаргав. 2000 онд 13 настай Лионелийг дагуулан Испани руу явжээ. Гэр бүлийн бусад гишүүд Росариод үлдэж, аав хүү хоёр Барселонад ирсэн нь Мессигийн амьдралын хамгийн хүнд бөгөөд хамгийн чухал үеийн нэг байлаа. Хорхе хүүгээ FC Barcelona-гийн хаалгаар оруулахын тулд боломж бүрийг эрэлхийлсэн. Барселонагийн зүгээс Лионелийн авьяасыг үнэлсэн ч түүнийг элсүүлэх шийдвэр амархан байгаагүй.

Jorge Messi, father and agent of Lionel Messi, dies at 68 | KTLA

Тэгээд хөлбөмбөгийн түүхэнд үлдсэн нэгэн домогт мөч бий болсон. Клубын спортын захирал Карлес Рексач Лионелийн тоглолтыг үзээд түүнийг авахыг хүссэн ч асуудал олон байв. Эцэст нь Мессигийн гэр бүлийг Барселонад үлдээх шийдвэрийг баталгаажуулсан тохиролцоог амны салфетка дээр бичсэн гэх алдарт түүх бий.

Тэр жижигхэн цаас нэгэн хүүгийн хувь заяаг төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхийг өөрчилсөн юм. Барселона Лионелийн эмчилгээний зардлыг хариуцахаар болж, хүү “La Masia”-д суралцаж эхлэв. Хорхе тэр цагаас хойш зөвхөн аав нь байгаад зогссонгүй. Тэр хүүгийнхээ төлөөлөгч, зөвлөх, менежер болж, карьерынх нь хамгийн чухал шийдвэрүүдэд хамт байлаа. Барселонагаас Парис Сен-Жермен рүү, улмаар Интер Майами руу шилжих хүртэл Лионелийн гэрээ хэлцлүүдэд Хорхе гол үүрэг гүйцэтгэж ирсэн.

Гэвч дэлхийн хэмжээний одын аав болсныхоо дараа ч Хорхе олны өмнө өөрийгөө гаргахыг хичээдэггүй байв. Түүний хувьд хүү нь дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчин биш бөмбөг хөөж гүйдэг жаахан хүү хэвээрээ байсан болов уу.

Young Lionel Messi Who Seems To Think Riquelme As Jesus

Тэр хүүгээ анхны бэлтгэлд нь хүргэж, хүүгээ өвдсөн үед нь эмчлүүлэхийн төлөө тэмцсэн. Хүү нь 13 настайдаа эх орноосоо хол явахад нь хамт явж, хүү нь дэлхийн хамгийн том тайзан дээр гарахад ард нь байж, тэгээд нэг өдөр тэр хүү дэлхийн аваргын цомыг гартаа өргөсөн. 2022 онд Аргентины шигшээ баг Дэлхийн цомд түрүүлж, Лионель Месси карьерынхаа хамгийн том мөрөөдлөө биелүүлсэн. Тэр мөчид дэлхий нийт Мессигийн баярыг харсан. Харин тэр амжилтын цаана олон арван жилийн турш хүүгээ дэмжиж, итгэж, тэмцэж ирсэн нэгэн аавын амьдрал байлаа.

May be an image of ‎one or more people, people playing tennis and ‎text that says '‎Bu Del Centre س m 1 m E E E ل‎'‎‎

Мессигийн гэр бүлийн угсаа ч сонирхолтой. Түүний эцгийн тал Итали, Испанийн угсаатай бөгөөд өвөг дээдсийнх нь нэг хэсэг Италийн Марке мужийн орчмоос Аргентинд цагаачлан иржээ. “Messi” овог ч Италийн Марке мужийн Порто-Реканати орчимтой холбогддог. Эхийн талд нь мөн голчлон итали гарал бий.

Гэхдээ Мессигийн хувьд жинхэнэ эх нутаг нь үргэлж Росарио байсаар ирсэн. Хорхе өөрөө дэлхийн аварга болж үзээгүй. Алтан бөмбөг гартаа бариагүй. Стадионд хэдэн арван мянган хүн түүний нэрийг хашхирч байгаагүй. Гэхдээ тэр дэлхийн аваргыг өргөсөн хүүдээ итгэж, үргэлж арыг нь дааж чадсан. Дэлхийн сая сая хүүхэд Мессигийн тоглолтыг үзэж түүн шиг болохыг мөрөөддөг.

Өнөөдөр дэлхий “Месси” хэмээх домгийн өмнө малгайгаа авч хүндэтгэж байна. Харин Месси тэнгэр өөд хараад, бөмбөг өшиглөж эхэлсэн тэр жаахан хүүгийнхээ анхны дасгалжуулагч, хамгийн үнэнч хамгаалагч байсан аавыгаа бодож байгаа биз ээ.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (198.44.157.220)
    LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won't be disappointed.
    2026 оны 08 сарын 14 | Хариулах

  • Diamond Lopez (102.90.98.23)
    Best Natural Roots and Herbs for Curing Herpes Type 1&2 Virus, Herbalist Dr. Kham Remedies, Your herbal medicine is a good products to Eradicate Herpes Virus, I was a carrier of Herpes before now it was hell living with it until I saw testimony on how Dr. Kham cured Herpes and I decided to contact him and he guided me because we talked over the phone. I asked him for solutions and he started the remedy for my health. Thanks to God that now everything is fine, I'm cured by Dr. Kham herbal medication, I'm very thankful to him and also get to know about him on his website, Thank you doctor for shipping out to me the two weeks of herbal medication to cure herpes . I got the medication from ups and I used it for two weeks accordingly as you instructed me and I'm so glad to tell you and announce to the world that I've been totally cured from herpes disease. Please, Contact Dr. Kham for him to help you to eradicate your herpes virus with his two weeks herbal Remedies. Dr Kham Email; dr.khamcaregiver@gmail.com or WhatsApp +234 815 992 2297. Am So Happy Recommending Dr Kham Remedies to all Herpes 1&2 Patients out There. Visit his website herbalistdrkhamcaregiver.simdif.com
    2026 оны 08 сарын 13 | Хариулах
  • Evita E (105.118.38.81)
    A traditional herbalist has restored my life by curing me from a nasty virus called herpes’’ He cured me and my friend from the virus with his herbal medicine that was sent through UPS for me to drink and now I have just been tested negative several times since I finished with the herbal meds. there is no harm in trying to get help clearing your mess! get to know about this herbal man and his herbal medicine on his website if you’re in same situation because he’s got potentials in putting herbs together to cure that parasite called herpes. know about him on his webpage: https://oyaguspellcaster.wixsite.com/oyaguherbalhome Or Cell WhatsApp Number +2348101755322 thank you
    2026 оны 08 сарын 11 | Хариулах
  • BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.95.111.158)
    BEST CRYPTO / BITCOIN / USDT / RECOVERY SERVICE PROVIDERS.. WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER Do you know that The Best Bitcoin & USDT Recovery Expert currently is WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. To anyone searching for reliable assistance in recovering lost assets or navigating digital fraud, reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Their proven track record and compassionate approach set them apart as leaders in the industry. I am forever grateful for their support and would confidently endorse their services to anyone who needs help. I’m super happy and grateful for the services'
    2026 оны 08 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    12 цаг 0 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    12 цаг 43 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    13 цаг 40 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    14 цаг 25 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    15 цаг 5 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 7 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    15 цаг 55 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    17 цаг 23 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    17 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    18 цаг 23 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    18 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    18 цаг 36 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    18 цаг 38 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    18 цаг 49 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    19 цаг 5 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    19 цаг 40 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    19 цаг 57 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    20 цаг 13 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    20 цаг 18 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК