
Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “D” хэсгийн тоглолт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо Вьетнамын шигшээ багийн эсрэг хийж, 98:64-ийн харьцаатайгаар илүүрхэн хожлоо. Тоглолтын эхнээс Монголын шигшээ баг хамгаалалт болон довтолгоогоо үр дүнтэй хослуулж, онооны давуу байдлыг бий болгосон юм. Улмаар тоглолтын турш давуу байдлаа хадгалж, өрсөлдөгчдөө онооны зөрүүг ойртуулах боломж олголгүйгээр ялалт байгууллаа.
Ийнхүү Монголын шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнийг ялалтаар эхлүүлж байна.
Монгол Улсад зохион байгуулагдаж буй тус тэмцээний “D” хэсэгт Монгол, Вьетнам, Фижи, Тайландын шигшээ багууд өрсөлдөж байгаа бөгөөд хэсгийн эхний тоглолтууд наймдугаар сарын 28-31-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо наймдугаар сарын 30-нд Фижигийн шигшээ багийн эсрэг хийх бол наймдугаар сарын 31-нд Тайландын багтай тоглоно.


























































