
Бүгд найрамдах Солонгос улсад 2026 оны 09 дүгээр сард зохион байгуулагдсан Комбат бөхийн 10 дахь удаагийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцжээ. Тамирчин Эрдэнэмөнхийн Адъяа тус тэмцээнд түрүүлж, Дэлхийн аваргын алтан медалийг хүртсэн байна.

Э.Адъяа нь өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай, хилийн цэргийн 0277 дугаар ангийн ахмад цолтой хилчин тамирчин юм. Э.Адъяа -82кг жинд алт, холимог төрөлд мөнгө, О.Батбаяр 57кг жинд алт, С.Бямбарагчаа 74 кг мөнгөн медаль авсан. 27 орны баг тамирчид оролцсон тэмцээнд манай улсаас 19 тамирчин оролцсон байна.
Э.Адъяа -82кг жинд алт, холимог төрөлд мөнгө, О.Батбаяр 57кг жинд алт, С.Бямбарагчаа 74 кг мөнгөн медаль авсан. 27 орны баг тамирчид оролцсон тэмцээнд манай улсаас 19 тамирчин оролцсон байна.


















































