
Айчи-Нагояа 2026" Азийн наадмын дэвжээнд маргааш чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг, сонгомол бөхийн 60, 77, 97 кг-ын жин дэх урьдчилсан шатны болон шигшээ барилдаанууд өнөөдөр явагдана.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин, Непалийн Сушила Чандтай барилдах юм байна.
Харин сонгомол бөхийн 60 кг-д ОУХМ М.Даваабанди, Вьетнамын Динь Хюи Нгуентэй, 77 кг-д Т.Боргил, "Парис-2024" олимпын наадмын хүрэл медальт, Азийн аварга Амантай,
97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг эхний тойрогт гоц мөргөж, шигшээ наймын шатнаа Узбекистан болон Өмнөд Солонгосын бөхчүүдийн аль ялсантай нь хүч сорихоор тус тус оноолтоор таарчээ.























































