
Африк тивд анх удаа зохион байгуулагдах “Дакар-2026” Залуучуудын зуны IV Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын бэлтгэл ажил, оролцооны талаар зохион байгуулагчид болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзлаа.
Энэ удаагийн наадам 2026 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сенегал Улсын Дакар, Диамниадио, Сали хотуудад зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 204 орны 15–17 насны 2,700 орчим тамирчин спортын 25 төрөлд өрсөлдөх юм.
Манай улсаас спортын 6 төрөлд нийт 10 тамирчин оролцох эрхээ аваад байна. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргахаар зорьж буй залуу тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.























































