
Сонгомол болон чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд Казахстаны нийслэл Астана хотод болно. Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол бөхийн төрлүүдэд тамирчид хүч үзэхээр бэлтгэж байна.
Энэ удаагийн тэмцээний онцлох үйл явдлын нэг нь Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийн дэвжээнд эргэн ирж буй явдал юм. Тэрбээр “Осло-2021” ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Белград хотод болсон 2022, 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 50 кг-ын жинд дараалан мөнгөн медаль хүртсэн билээ. Монголын эмэгтэй бөхчүүдийн амжилтын буухиаг үргэлжлүүлэх зорилготой Д.Отгонжаргал энэ удаа 50 кг-ын жинд барилдана. Түүний эргэн ирэлт нь Монголын шигшээ багийн медалийн төлөөх өрсөлдөөнд анхаарал татаж буй гол сэдвүүдийн нэг болж байна.
Эрэгтэй:
57 кг - Б.Мөнх-Эрдэнэ
61 кг - Г.Батнасан
65 кг - Б.Зэнээмэдэр
70 кг - Т.Тулга
74 кг - Б.Ган-Эрдэнэ
79 кг - О.Сүлдхүү
86 кг - Н.Батбилгүүн
92 кг - Т.Дэмчигдорж
125 кг - Б.Намбардагва
Энэ удаад Т.Тулга 70 кг, О.Сүлдхүү 79 кг-ын жинд өгссөн байна.
Эмэгтэй:
50 кг - Д.Отгонжаргал
53 кг - Б.Отгонтуяа
55 кг - Ц.Намуунцэцэг
57 кг - Б.Хулан
59 кг - Х.Болортуяа
62 кг - Т.Алтжин
65 кг - Т.Энхжин
68 кг - Э.Дэлгэрмаа
72 кг - З.Болортунгалаг
76 кг - Э.Даваанасан нар барилдана.
Сонгомол бөх:
Сонгомол бөхийн төрөлд Монгол Улсаас гурван тамирчин оролцоно. Тодруулбал, 55 кг-ын жинд М.Даваабанди, 87 кг-ын жинд Ц.Батбаяр нар барилдах бол 97 кг-ын жинд Г.Ганхуяг нар өрсөлдөх гэж байна.
Л.Баяр





















































