
Япон улсын Айчи-Нагоя хотод Азийн зуны спортын паралимпын V наадам аравдугаар сарын 18-24-нийг дуустал үргэлжилнэ. Тус Азийн пара наадам өчигдөр албан ёсоор хөшгөө нээлээ.
Энэ удаагийн наадамд18 спортын төрөлд 45 орны 4000 тамирчин оролцохоо мэдүүлжээ. Манай улсаас 10 спортын төрөлд 44 тамирчин өрсөлдөнө.

Нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ сонгогдсон билээ.
Монголын пара тамирчид “Гуанжоу-2010” Азийн зуны спортын анхдугаар наадмаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан бол “Ханжоу-2022” Азийн пара наадмаас хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь хамгийн өндөр амжилт үзүүлж байжээ.
























































