
Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар АҮЭБ-ын дэд сайд Б.Мөнхтамир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Шатахууныг шаглаж зарсан 23 тохиолдол гарсан байна. Цагдаагийн ерөнхий газар зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.
Шатахууны нөөц өнөөдрийн байдлаар АИ92 автобензиний үлдэгдэл 22 мянган тонн буюу 10 хоногийн хэрэглээ, АИ95 автобензин 2079 тонн буюу 17 хоногийн хэрэглээ, дизель түлш 108 мянган тонн буюу 27 хоногийн хэрэглээ, онгоцны түлш 7081 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй байна" гэв.



















































