
Өмнөд Солонгосын хүүхдийн эмч, 35 настай мэргэжлийн боксчин Со Рё Гён бүсгүй энэ сарын 17-нд Сөүл хотод болсон Эмэгтэйчүүдийн олон улсын боксын холбоо (WIBA)-ны дэлхийн аваргын төлөөх тулаанд Тайландын боксчин Висута Сритидатыг ялж, эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн дэлхийн аварга болжээ. Тэрбээр өрсөлдөгчөө гуравдугаар үед техникийн нокаутаар буулган авсан байна.
Тулаан Сөүл хотын "Швейцар Гранд" зочид буудалд болсон бөгөөд хоёр тамирчин WIBA-гийн 47.6 килограммын жингийн аваргын бүсний төлөө өрсөлджээ. Со Рё Гён өрсөлдөгчөө хоёрдугаар үед унагаж, улмаар гуравдугаар үе эхэлснээс хойш 43 секундын дараа дахин хүчтэй цохилтод орчуулжээ.
Со Рё Гён нь Сүнчонхян их сургуулийн харьяа Чхонан эмнэлгийн хүүхэд, өсвөр үеийн анагаах ухааны тасагт эмчээр ажилладаг. Тэрбээр 2018 онд боксоор хичээллэж эхэлсэн бөгөөд ердөө жилийн дараа мэргэжлийн боксчин болж, анхны тулаанаа хийжээ.
Эмчийн хариуцлагатай ажлаа мэргэжлийн спорттой хослуулахын тулд тэрбээр эмнэлэгт ажиллах цагаа багасгаж, дэлхийн аваргын тулаанд бэлтгэх хугацаандаа долоо хоногт таваас зургаан өдөр эрчимтэй бэлтгэл хийсэн байна. Түүний хувьд бокс нь зөвхөн спортын амжилт гаргах зорилго төдийгүй эмчийн ажлын ачаалал, стрессийг тайлах арга байжээ.
Тэрбээр 2024 онд анх удаа дэлхийн аваргын төлөө өрсөлдөхдөө тэнцээгээр өндөрлүүлсэн бол 2025 оны нэгдүгээр сард WBA холбооны дэлхийн аваргын бүсний төлөөх тулаанд ялагдсан юм. Харин энэ оны гуравдугаар сард WBA холбооны Азийн аварга болж, улмаар дэлхийн аваргын гурав дахь оролдлогоороо зорилгоо биелүүлжээ.
Л.Баяр





















































