
Азийн Пара наадмын хоёр дахь өдрийн дараах байдлаар Монгол Улсын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.
Одоогийн байдлаар БНХАУ-ын баг 70 алт, 44 мөнгө, 35 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийг тэргүүлж байна. Узбекистаны баг 17 алт, 21 мөнгө, 18 хүрэл медальтайгаар хоёрдугаарт бичигдэж байгаа бол Японы баг 16 алт, 20 мөнгө, 27 хүрэл медаль хүртэж, гуравдугаарт жагсаж байна.
Харин БНСУ 12, Иран 10, Энэтхэг ес, Тайланд найман алтан медаль хүртжээ. Казахстан тав, Индонез дөрвөн алтан медальтай байгаа бол Малайз болон Монгол Улсын баг тус бүр гурван алтан медаль хүртээд байна.
Монголын багийн алтан медалийн салхийг таеквондогийн тамирчид хагалжээ. K44 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Уламбаярын Сүрэнжав, эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ганбатын Болор-Эрдэнэ нар аваргын алтан медаль хүртсэн байна. Мөн жүдо бөхийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа алтан медаль хүртэж, Монголын багийн медалийн чанарыг өсгөв.
Түүнчлэн жүдо бөхийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ болон 18 настай Гансүхийн Ган-Эрдэнэ Азийн Пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд 10.30 метр түлхэж, мөнгөн медаль хүртлээ. хүртсэн бол таеквондогийн K44 ангиллын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хаулетын Темирбек хүрэл медаль хүртжээ.
Ийнхүү Азийн Пара наадмын хоёр дахь өдрийн дараа Монголын тамирчид гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд цаашид манай баг тамирчид медалийн тоогоо нэмэгдүүлэх боломжтой.
Л.Баяр





















































