
The MongolZ баг “1win Private Club Season 2” тэмцээний шийдвэрлэх тоглолтод Германы BIG багтай дахин учраа таараад байна. Counter-Strike 2-ын “1win Private Club Season 2” тэмцээн үргэлжилж байна. Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд The MongolZ баг Германы BIG багтай дахин хоёр дахиа учраа таарав. Тоглолт өнөөдөр 19:00 цагаас болно.
Хоёр баг аравдугаар сарын 20-нд хоорондоо тоглоход BIG 2:0-ээр ялалт байгуулсан юм. Тэдний тулаан “Mirage” мап дээр 13:4, “Cache” мап дээр 13:8-аар The MongolZ-ын ялагдлаар өндөрлөсөн.
Улмаар The MongolZ Aurora болон PRIVATE багууд хожсоноор гийдврэлэх шатанд дахин гарч ирлээ. Энэ удаагийн тоглолт тэмцээний цаашдын өрсөлдөөнд чухал нөлөө үзүүлэх юм. Тоглолт гурван мапын хоёрт нь түрүүлсэн баг ялалт байгуулах BO3 форматаар явагдана.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд Гаридмагнайгийн “bLitz” Бямбасүрэн, Анарбилэгийн “cobrazera” Ууганбаяр, Содбаярын “Techno” Мөнхболд, Өсөхбаярын “910” Бanzрагч, Есүнтөмөрийн “nin9” Гантулга нар багтаж байна.
HLTV-ийн мэдээллээр, The MongolZ баг дэлхийн чансааны 20 дугаарт, BIG баг 37 дугаарт бичигдэж байгаа аж. Гэхдээ багуудын одоогийн чансаа болон өмнөх тоглолтын үр дүнгээс үл хамааран энэ удаагийн учраа нь Монголын багийн хувьд өөрсдийн тоглолтын түвшнээ харуулах чухал сорилт болох юм.
Л.Баяр





















































